БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 2018 оны аравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 22 хувиар нэмэгдсэн бол нүүрс экспортлогч орнуудын үйлдвэрлэл 14 хувиар өссөн нь үнэ өмнөх улирлын түвшинд хадгалагдахад голлон нөлөөлөв.
Япон, Австрали хоорондын коксжих нүүрсний гэрээний бенчмарк үнэ 2018 оны I улиралд 219 ам.долларт хүрч өссөн бол II улиралд 199 ам.доллар, III улиралд 197 ам.долларт хүрч бага зэрэг буураад байна.
ОХУ, Канад, Мозамбик улсын үйлдвэрлэл 2018-2020 он хооронд 2.1 сая тонн, 2.4 сая тонн болон 1.9 сая орчим тонноор нэмэгдэх хүлээлт, БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэл 2018 онд 1.0 тэрбум тоннд хүрэх хүлээлт, гангийн эрэлт, үйлдвэрлэл буурахгүй зэрэг хүчин зүйлээс хамааран шинжээчдийн таамаглал өөрчлөгдөж байна. Коксжих нүүрсний дундаж үнийн төсөөллийг бууруулж 188 ам.долларт хүргэжээ.
Сэтгэгдэл ( 0 )