ОХУ-ын Сибирийн төв хэсэгт орших Кемерово мужид орших хоёр ч уурхай нурсны улмаас долоон уурхайчин амиа алджээ. ОХУ-ын Кемерово мужид орших Распадская нүүрсний ил уурхайн хана нурж, зургаан хүн амиа алдан, 16 хүн эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн уурхайчдын тавынх нь биеийн байдал маш хүнд байна.
Түүнчлэн Кемерово мужийн Белово хотод орших нүүрсний уурхайн овоолго нурж, нэг уурхайчин амиа алдан, гурван уурхайчин эмнэлэгт хүргэгджээ.
Ослын газрыг битүүмжлэн, ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
ОХУ-ын Кемерово мужийн захирагч Сергей Цивлиев үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үйл ажиллагаа явуулдаг бүх уурхайд шалгалт оруулж, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг стандартыг дагаж мөрдүүлэх, шаардлага хангаагүй уурхайг хаах тухай захирамж гаргасан байна.
Сэтгэгдэл ( 0 )