Орон сууцны ХӨНГӨЛӨЛТ эдлэхийн тулд бүрдүүлэх материалтай танилц!

2019 оны 02 сарын 11

Амьдрах зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, барьсан иргэн Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг.  Тэгвэл хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авах хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 15-нд дуусах аж.

 

Тодруулбал, "Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг чөлөөлөхдөө хуульд заасны дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

 

Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд:


-Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт

 

-Хувь хүний орлогын албан татварын тайлан 

 

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

 

-Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

 

-Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт

 

-Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт

 

-Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт

 

-Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт

 

-Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

 

 Ашиглалтанд байсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд:


-Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт    

 

-Хувь хүний орлогын албан татварын тайлан

 

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт        

 

-Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

 

-Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт       

 

-Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт     

 

-Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт    

 

-Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

 

Өөрийн хөрөнгөөр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд


- Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт    

 

-Хувь хүний орлогын албан татварын тайлан   

 

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт    

 

-Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

 

-Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт     

 

-Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно   Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно        Тайлангийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх  Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно

 

-Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт    

 

-Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт  

 


Хоёр дахь болон түүний дараагийн жилүүдэд:


 ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ  ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД


-Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт     

 

-Хувь хүний орлогын албан татварын тайлан

 

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт     

 

-Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт  

 

-Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт  бүрдүүлэн   харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгөх ёстой юм.

 

 Тодотгоход, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримтыг И-Баримтаас хэвлэсэн байх шаардлагатай юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sainu(118.217.209.92) 2019 оны 02 сарын 12

urdchilga30 huvi tuluud huvi lizengeer3jileer avsan yum tegheer tulj duuschaad nutiin mungu butsaan olgoltoo avhuu

0  |  0
Зочин(43.228.130.66) 2019 оны 02 сарын 12

Өнгөрсөн онд байр худалдаж авсан юм Энэ жил баримтаа бүрдүүлж амжсангүй ирэх жил бүрдүүлж болох уу

0  |  0
Top