Дэлхийг “багтаасан” ухаалаг утасны зах зээлийн тоглогчид

2019 оны 02 сарын 12

Гар утасны хэрэглээ сүүлийн арав гаруй жилийн хугацаанд огцом өсч, 100 хүн тутмын 95 нь гар утас хэрэглэдэг болсон гэсэн судалгаа байна. Энэ тоо ухаалаг утас үйлдвэрлэгчдийн бизнес улам бүр дэлхийг хамарч буйн илэрхийлэл юм. Технологийн дэвшил бүхий ухаалаг утсанд энгийнээр хэлэхэд дэлхий “багтаж” байгаа гэхэд болно.

 

Тэгвэл ухаалыг утасны зах зээлийн гол тоглогчид борлуулалтаараа хэрхэн эрэмбэлэгдэж буйд анхаарал хандуулъя. Ухаалаг утасны зах зээлийн 19.6 хувийг “Samsung”, 14.6 хувийг "Huawei",  12.4 хувийг "Apple" тус тус эзэлсэн байдалтай байна.

 

2018 оны хоёрдугаар улиралд Хятадын “Huawei” компани ухаалаг утасны борлуулалтаараа  “Аpple”-ийг түрүүлж, “Samsung”-ийн дараа бичигдэх болсон  “Huawei” компани өнгөрсөн оны  хоёрдугаар улиралд  54 сая гар утас, гуравдугаар улиралд 52.2 сая гар утас борлуулжээ. Энэ нь 2017 оны мөн үеийн үзүүлэлтүүдээс тус тус 40 гаруй хувиар өссөн тоо байна.  Харин БНСУ-ын “Samsung”-ийн борлуулалт 2018 оны гуравдугаар улиралд 14 хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top