БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны мэдээллээр Өвөрмонголын нутагт нүүрсний уурхайн шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Энэ төсөлд нийтдээ 3.3 тэрбум юань буюу 499.1 сая ам.доллар зарцуулах юм байна. Шинэ уурхай нь жилдээ найман сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай аж.
Одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын Засаг захиргаа Өвөрмонголын нутагт 4.2 тэрбум юанийн нүүрсний ил уурхайн төсөл эхлүүлж байсан юм. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай энэ уурхай 2019 оноос эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орно гэж тухайн үедээ БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Болаад байх тэр биш үү