Монгол Улсад банк, санхүүгийн салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг угтсан “Банкны хөгжил -95 жил” аян эхлээд буй. Тэгвэл энэ аяны хүрээнд Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс арилжааны банкуудын ТУЗ-ийн хараат бус гишүүдэд мэдээлэх хийх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар арилжааны банкуудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийн зүгээс гарсан саналуудыг холбогдох газруудад хүргүүлж, цаашид ТУЗ-ийн хараат бус гишүүдийн хоорондын харилцаа, Монголбанктай хамтран ажиллах уялдаа холбоог өргөжүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )