Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг ДУУДНА

2019 оны 02 сарын 14

Энэ улс оронд ус, агаар шиг үгүйлэгдэж буй зүйл бол хуулийг хийдүүлдэг эрх мэдэлтнүүдтэй  ХАРИУЦЛАГА тооцдог байх явдал юм.

 

Засгийн тэргүүн У.Хүрэлсүх  өнгөрсөн сард төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөхдөө “Дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана.  Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллах” ёстой гэж анхааруулсан. Мөн Ерөнхий сайд улс оронд, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх ёстой байсан хөрөнгө мөнгөний зарцуулалт хийгээд залилан завшсан асуудлуудыг илрүүлэн, хариуцлага алдсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь энэ төр засгийн хийх ёстой ажил гэдгийг хэлж ярьж буй.

 

Түүгээр зогсохгүй, олон улсын зах зээлд бонд гаргаж, тэрбум тэрбумаар нь өр тавьж олж ирсэн мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан тараахдаа эрх мэдэл, давуу талаараа дулдуйдсан, авсан зээлээ эргэж төлөхгүй гүлдийчихсэн нөхдүүдтэй хариуцлага тооцоход анхаарч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэгдээд байна.

 

Ерөнхий сайдаас үүрэг хүлээсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, танилцуулах үүргийг өгөөд байгаа. 

 

Тэгэхээр Засгийн газрын зүгээс шат шатандаа өгч буй үүргийг дагаж, мэдээллүүд тодрох байх гэсэн хүлээлт нийгэмд байна. Хөгжлийн банкаар дамжиж тараагдсан хэдэн их наядаар хэмжигдэх зээлийн зарцуулалт, эргэн төлөлтийн асуудлаар ил тод мэдээлэл гаргаж, улс орны хохирлыг барагдуулах чиглэлд ажиллах нь нийгмийн шаардлага ч гэж болно. Дашрамд өгүүлэхэд, Хөгжлийн банкаар дамжуулан тараагдсан мөнгөний дийлэнх нь Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк руу урссан байдаг нь бондын мөнгө бүлэглэлийн халаас руу орсон гэж хардах нэг өнцөг болдог. Өдгөө экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж адгаад буй нь Хөгжлийн банкийг луйвартаа ашигласан бүлэглэл үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг байдалтай байгаагийн илрэл ч байж болох.

 

Энэ мэтээр цааш үргэлжлүүлбэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 болоод 49 хувьтай холбоотой асуудал дээр улс орны эрх ашгийг эхэнд эрэмбэлэх шаардлага тавигдсаар өнөөдрийг хүрч байгаа.

 

Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар очихоосоо өмнө тус үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байна гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч, “Монголын зэс” корпорацийн зүгээс хариу тайлбар хийгээд авсан. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг ойрын үед дуудаж уулзах гэж байгаа гэх мэдээлэл сонстлоо.

 

"Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах, нягтлах шаардлага бий учраас энэ уулзалт иргэд, олон нийтийн анхаарлыг татах нь гарцаагүй.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dash(139.5.219.50) 2019 оны 02 сарын 17

OT-N GEREEG YANZLAHGUI BOL ARDUUD JAGSSANI HEREG ALGA

0  |  0
Иргэд(202.9.43.30) 2019 оны 02 сарын 16

Түмний хөрөнгйг төрд авч ард түмнд ашгийг хүртээеээ 100000 дэмжж бнооо

0  |  0
Bold(202.126.89.175) 2019 оны 02 сарын 16

tur tumur nuuree haruulsh ni zuv uu

1  |  0
Б(202.179.6.82) 2019 оны 02 сарын 15

Чадхгүй ээ энэ юү ч чадхгүй ш дээ авилгал шахаа хийхээ л ярина өөр эдгээс юүч харж хүлээх хэрэггүй ард түмэнч үнэхээр тэнэг юм даа амидрал улам дордоод бхад сошалаар солиоролдоод мэдмэртээд

1  |  1
Зочин(64.119.21.11) 2019 оны 02 сарын 16

Дууддаг ч таг болоод учир битүүлэг сураг алдрахгүй гэдэгт итгэж сууна даа

1  |  0
монгол(202.9.43.251) 2019 оны 02 сарын 14

маш зөв

0  |  0
Иргэн(103.26.195.162) 2019 оны 02 сарын 14

ОЪ. МАШ ЗӨВ ШҮҮ...

6  |  0
Зочин(64.119.20.61) 2019 оны 02 сарын 16

49% ийг бас буруутгаж болохгүй 49% ийнхан гарч ирснээс хойш эрдэнэтийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг маш их дэмждэг бас үйлдчилгээ авсан мөнгөө 20 иоос ихгүй хоногийн хугацаад шилжүүлдэг болсон урд нь гэрээ дандаа тан ил тал томчууд нь л хийдэг байсан ш дээ

0  |  6
Зочин(202.21.105.12) 2019 оны 02 сарын 15

Бүү итгэ баттулга хүрэлсүх оюунэрдэнэ МАНАН . нэг бүлэглэл нөгөөгийнхөө эсрэг өөрсдөө цус асгаруулалгүй ард түмний цусийг асгаруулах гэж байна.бөгс долоогчид бүү попруул боль. Ард түмэн хоймортоо чих нүдээ тавиад тайван цагий нь хүлээж байгаа шүү . МАНАН - танай бүлэглэлийн бөгс долоогчдийн хэрүүлдээ бүү хутгалдуул борчуулийг.жоохон хүлээнэ тэгээд та бүхний хэргийг шүүнэ.

1  |  6
Уурхайчин(202.126.89.93) 2019 оны 02 сарын 16

49 хувийн луйварчид бас дээр элбэгдорж новшийг бүгдийг нь хорих 461 рүү ач!!!!

7  |  0
Зочин(202.9.42.217) 2019 оны 02 сарын 16

Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж 49 хувийн луйварчдыг хөөж явуулаач чадахгүй бол огцор засагтайгаа

4  |  0
Bultuush(139.5.216.84) 2019 оны 02 сарын 16

Pop zda hudlaa bultuush. Saya 1 hural deer yu yu gechiv. Togtvortoi hugjiliin yu yuch genuu? Jil hagasiin nastaigaa medej bgaa bolov u?

1  |  5
Top