14 компанийн хувьцааны ханш өслөө

2019 оны 02 сарын 15

Өнөөдөр /2019-02-15/ Монголын хөрөнгийн биржийн  I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 125,157,650 төгрөгийн үнийн дүн бүхий 323,757 ширхэг хувьцаа арилжигдлаа.  14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянтээг" ХК болон "Улсын Их Дэлгүүр" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун Чулуун" ХК болон "Хөх Ган" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 

Хувьцааны багцын арилжаагаар 3,525 ширхэг үнэт цаас 170,786 төгрөгөөр арилжаалагдсан байна.

 

"TOP 20" индекс 0.48 хувиар буурч 21579.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 513 тэрбум 345 сая гаруй төгрөг боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top