Даатгалын хохирол үнэлэгч 27 компани бүртгэлтэй байна

2019 оны 02 сарын 20

Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, эрх бүхий албан тушаалтныг томилох, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох, даатгалын бүтээгдэхүүн бүртгэх болон бусад чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлж ажилладаг.  Тэгвэл энэ хүрээнд  2019 оны  хоёрдугаар сарын байдлаар тус Хороонд даатгалын чиглэлээр бүртгүүлсэн хуулийн этгээдийн тоон үзүүлэлтийг мэдээлж байна.

 

Он гарсаар давхар даатгалын хоёр, ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын нэг, даатгалын зуучлагч 49, даатгалын хохирол үнэлэгч 27 компани тус тус тусгай зөвшөөрлийн бүртгэлтэй байна.

 

 Үүнээс гадна 581 даатгалын бүтээгдэхүүн, 564 салбар, 2444 даатгалын төлөөлөгч, 28 актуарч, 281 даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 186 даатгалын байгууллагын хувьцаа эзэмшигч тус тус бүртгэлтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top