“Мандал даатгал” ХК,  “Ард Даатгал” ХК ногдол ашиг хуваарилна

2019 оны 02 сарын 21

Ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 9 хувьцаат компанийн мэдээллийг хүргэсэн. Тэгвэл “Мандал даатгал” ХК, "Жуулчин Дюти Фрий" ХК, “Ард Даатгал” ХК ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ.

 

"Мандал Даатгал" ХК  624.3 сая төгрөгийн ногдол ашиг тараана

 

"Мандал Даатгал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 624.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны тавдугаар  сарын 1-31-ний хооронд багтаан "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэжээ.

 

"Жуулчин Дюти Фрий" ХК 653.6 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна

 

"Жуулчин Дюти Фрий" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10,000 төгрөг буюу нийт 653.6 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  компанийн байранд мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

 

“Ард Даатгал” ХК 631.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилна

 

"Ард Даатгал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 19-ний  өдрийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.27 төгрөг буюу нийт 631.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны гуравдугаар  сарын 15-ны өдрөөр тогтоож, 2019 оны зургадугаар сарын 29-ний өдрийн дотор багтаан "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар  шийдвэрлэснийг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top