Ногдол ашиг тараахаа мэдэгдсэн компаниудын жагсаалтад “Гутал” ХК, “УБ БҮК" ХК-иуд нэмэгдлээ. "Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хоёрдугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 777 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны 3-р сарын 13-ны өдрөөр тогтоож, 2019 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Баасан гараг бүр "Гутал" ХК-ийн байранд олгохоор шийдвэрлэжээ.
Мөн "УБ БҮК" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хоёрдугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 төгрөг буюу нийт 131.5 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )