ХЗХ-д Бүх гишүүдийн хурлын товоо зарлахад 7 хоног үлдлээ  

2019 оны 02 сарын 22

Хадгаламж, зээлийн хоршоод (ХЗХ)  ээлжит Бүх гишүүдийн хурал (БГХ)-ын тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүддээ зарлахад 7 хоног үлдлээ. Энэ  зарын хугацааг Хадгаламж, зээлийн тухай хуулийн 31.2-т тодорхой заасан бөгөөд хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хүргэхээр тогтоосон гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуулиар эрх олгогдсоны дагуу ХЗХ-ны БГХ-ын бэлтгэлийг хангаж, зохион байгуулах ажлыг Тэргүүлэгчдийн зөвлөл (ТЗ) гүйцэтгэх бөгөөд холбогдох бичиг баримт, хэлэлцэх асуудлууд болон бусад бүрдүүлбэрийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлдэг аж.

ХЗХ-ны ТЗ нь бүх гишүүдийн хурлаас сонгогддог, гурваас доошгүй сондгой тооны гишүүнтэй, хоршооны дээд удирдлагын баг бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн тодорхой эрх, үүрэгтэй. Тухайлбал, ХЗХ-г хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөөг боловсруулж, бүх гишүүдийн хурлаар батлуулах,хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чухал үүргүүдийг ТЗ гүйцэтгэнэ.

 Мөн ХЗХ-ны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд ТЗ хяналт тавих бөгөөд хоршооны хадгаламж болон зээлийн журмыг баталж, хүү, төлбөрийг тогтоодог. Цаашлаад, ХЗХ-ны санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандартын дагуу хөтлүүлэн, жилийн санхүүгийн тайланг хяналтын зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх, жилийн орлогоос алдагдлыг нөхөх, нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын болон тогтворжилтын сангийн шимтгэлийг бүрдүүлэх, гишүүдэд хүртээх хувь хөрөнгийн хэмжээний талаар санал боловсруулж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баярмаа(66.181.161.4) 2019 оны 02 сарын 22

мон кор хаана хурлаа хийхийн хаяг хаана байрлаж байгаа юм үүнийг хүн энэ утасруу залгаач 88089568

0  |  0
Цэндээ(103.9.90.50) 2019 оны 02 сарын 22

Энэ дампуурсан Монкордын хохирогчид минь юу бодож байнавэ. Луйварчдыг ингээд зүгээр орхих уу?

Top