ФОТО: "2000" киног амьдруулсан ЖҮЖИГЧИД

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

Яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан зохиолыг нь бичиж, Ерөнхий продюсероор нь ажилласан “2000” уран сайхны кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.

Манж Чин улсын эрхшээлд 200 жил харьяалагдсан монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө боссон тэмцлийн нэгээхэн хэсэг болох Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн тус уран бүтээлийн зорилго нь хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, багцалсан сум шиг эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулахыг зорьжээ.

“2000” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, зураглаачаар Э.Доржсүрэн, дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д. Мэндбаяр, Д.Гүрсэд, Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Н.Батцэцэг, У.Батбаатар, Соёлын тэргүүний ажилтан С.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр, Ч.Дэлгэрцэцэг нар тоглосон юм. 

"2000" уран сайхны киноны зураг авалтыг Завхан аймгийн үзэсгэлэнт газруудад хийсэн бөгөөд Манжийн үеийн бусад уран сайхны кинонуудаас ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драма жанр голчилсон бүтээл хэмээн найруулагч нь онцолсон. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top