"Мандал Даатгал" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

2019 оны 02 сарын 25

Өнөөдөр  /2019-02-25/ Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 162,279,326 төгрөгийн үнийн дүн бүхий 509,047 ширхэг хувьцаа арилжигдлаа.  7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

 Үүнээс "Эрчим Баян Өлгий" ХК болон "Могойн Гол" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол Зочид Буудал" ХК болон "Мандал Даатгал" ХК -ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 3,501 ширхэг үнэт цаасыг 361,790,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

"TOP 20" индекс 0.89 хувиар буурч 21146.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд  499 тэрбум  859 сая төгрөг боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top