"Хувьсал" дэлгэцийн ШИНЭ БҮТЭЭЛЭЭ нээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, А.ГанчимэгГариг хэмээх амжилт бүтээлтэй яваа нэгэн бизнесмен эр өөрийн үзэсгэлэнт эхнэр Од болон найзуудын хамт хөдөө аялна. Энэ үеэр Гариг зугаа цэнгэлээ хэтрүүлж, архины халуунд эхнэрээ аяны машины жолоочтой хардан, эзгүй хээр орхин явснаар киноны үйл явдал өрнөнө. Энэ бол “Хувьсал” продакшны 20 жилийн ойн хүрээнд бүтээсэн дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино. 

“Тэнгэрээс буусан од” киноны нээлт  /2019.03.01/ ”Prime Cineplex” кино театрт болж өндөрлөлөө. Нээлтийн үеэр уран бүтээлчид болон уригдан ирсэн зочдын сэтгэгдлийг сонирхлоо. 

Жүжигчин У.Уранчимэг

Киноны ерөнхий найруулагч, Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Найруулагчийн хувьд үзэгчдэд гурваас дөрвөн гүн гүнзгий санаа өгүүлэхийг зорьсон. Сүүлийн үед гэр бүлийн салалт их болсон. Өмнө нь ямар нэгэн хүнд асуудлаас шалтгаалж гэр бүл салдаг байсан бол, одоо залуучууд ахуйн бэрхшээл, тулга тойрсон энгийн маргаанаас болж босгосон амьдралаа нурааж байна. Залуучууд “Тэнгэрээс буусан од” киног үзээд ухаарал авч, босгосон амьдралаа  битгий нураагаасай гэж хүсч байна” хэмээгээд, кино сонирхогчдыг өөр өөрсдийн үнэлэмж, дүгнэлтээ гаргахыг хүссэн юм.

Жүжигчин Г.Бямбасүрэн

“Тэнгэрээс буусан од” киноны зохиолч, жүжигчин Г.Бямбасүрэн “Миний нууц” киноны зураг авалтын явцад “Тэнгэрээс буусан од” киноны зохиолын санаа анх төрсөн. Кино зохиолоо жил гаруйн хугацаанд бичсэн. Кино үзэгчдэд их таалагдаж байгаад маш их баяртай байна. Кинондоо маш чухал гурван зүйлийг илэрхийлэхийг зорьсон. Нэгдүгээрт, монголчууд бид хэт орчин үежиж, баялаг өв соёлоо мартах шахсан байна. Гэтэл гадаад хүмүүс бидний өв соёлыг яаж хайрлаж, хүндэлж биширч байгааг харуулахыг зорьсон. Хоёрдугаарт, хүнийг мөнгө хэрхэн эвддэг, хүн мөнгөтэй болоод ирэхээрээ өөрийн дотоод мөн чанараа хэрхэн гээж байгааг ойлгуулахыг хүссэн. Гуравдугаарт, одоо үед хосуудын нэг нэгнээ уучлах сэтгэл ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулахыг хичээлээ” хэмээн ярилаа.

Киноны нээлтийн үзвэрийн дараа “Тэнгэрээс буусан од” киноны нээлтэд уригдсан жүжигчин Б. Амарсайхан, Д.Ганцэцэг нарын сэтгэгдлийг сонслоо.

Жүжигчин Б.Амарсайхан

Жүжигчин Б.Амарсайхан “Хувьсгал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлтэд оролцсондоо баяртай байна. Киноны хувьд дүрүүд дээрээ маш сайн ажилласан нь харагдлаа. Мөн монголчууд бидний орхигдуулсан өв соёлыг өөр орны хүний дүрээр илэрхийлж гаргаж ирсэн нь маш их таалагдлаа" гэв. 

Жүжигчин Д.Ганцэцэг

Жүжигчин Д.Ганцэцэг “Хувьсгал” продакшны тайзны хамгийн анхны бүтээл “Надаар тоглосон хайр” жүжигт гол дүрд тоглож байлаа. 2013 онд А.Ганчимэгтэйгээ хамтран “Хувьсгал” продакшны дэлгэцийн уран бүтээлүүд хийж байсан. Харин өнөөдөр “Хувьсгал” продакшны 20 жилийн ой дээр А.Ганчимэг бид хоёр “Хувьсгал” продакшны шинэхэн уран бүтээлийг үзэгчийн хувиар үзлээ. У.Уранчимэг эгчийнхээ ур чадвар, сэтгэмжийн хурдаар гайхамшигтай сайхнаар аяллаа. “Тэнгэрээс буусан од” киног заавал ирж үзэхийг уриалж байна" гэв. 

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, жүжигчин Э.Ууганбаяр

Киноны багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Тэнгэрээс буусан од” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан явдал байв.

Жүжигчин Г.Бямбасүрэн, "Motive" хамтлаг

“Тэнгэрээс буусан од” киноны хоёр дахь дууг жүжигчин Г.Бямбасүрэн “Мотив” хамтлагтай хамтран дуулж, анх удаа сонсогчдын хүртээл болголоо. "Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн бичиж, ерөнхий найруулагчаар нь Гавьяат жүжигчин У.Уранчимэг, продюсероор Г.Цоггэрэл ажилласан. 

Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, У. Уранчимэг, Стив Морел, туслах дүрүүдэд Э.Батнямбуу, Г.Эрхэмбаяр, УДЭТ-ын жүжигчин С.Амгаланбаатар, С.Лхагвасүрэн, Ц.Төмөрбаатар нар оролцон тогложээ.
 

МУГЖ Х.Лхагвасүрэн

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xuvis, oorchlogd!(66.181.189.38) 2019 оны 03 сарын 04

Hun aldaj onoj bolnoo. Gol ni uuchilj chaddag, hivisaj uurchlugduj chaddag baih heregtei...

0  |  0
Saikhaan(66.181.189.38) 2019 оны 03 сарын 04

Unekheer goyo kino bolson bainaa. Zaluusaa zaaval uzeerei!!!

0  |  0
Top