Диана гүнжийн зөн билэгч Салли Морган ханхүү Харри, түүний эхнэр Меган Маркл нар зургаан жилийн дотор гурван хүүхэдтэй болно гэж хэлжээ. Салли Морган нь таван жилийн турш Диана гүнжийн хувийн зөн билэгч хийсэн аж. Тэрбээр ханхүү Харриг хүүхэд байхаас нь мэддэг гэнэ. Түүний зөгнөж байгаагаар Меган, Харри нар нэг хүү, хоёр охинтой болох аж. “Ханхүүгийн анхны хүүхэд нь хугацаанаасаа өмнө төрнө. Тэр их аз жаргалтай, ухаалаг хүн болно” гэж Салли Морган хэлсэн талаар “Mirror” сонинд бичжээ.
Меган Маркл ирэх дөрөвдүгээр сард төрөх талаар хэвлэлүүд бичдэг бол зөн билэгтний үзэж буйгаар тэрбээр энэ сард амаржих аж.
Сэтгэгдэл ( 0 )