УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох асуудлыг оруулж ирснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ.
Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажилласан ба 2005 онд хошууч генерал цол хүртжээ.
ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн зүгээс зэвсэгт хүчинд олон жил хариуцлагатай алба хашсан түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд зэвсэгт хүчний бэлэн байдал, зэвсэглэлийн шинэчлэлд анхаарч, хүчинд кибер хүчийг нэмэгдүүлэх, нисэх хүчний хүчин чадлыг дээшлүүлж, зэвсэгт хүчнийг шинэлэг байдлаар удирдаж, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг сануулж байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
Бямбажав Даваа нарын 9 жил завааруулсан булхай илрэх болж дээ