Хугацаат цэргийн алба хаагчдад монгол бичгийг сурталчлав

2024 оны 02 сарын 06

2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахтай холбогдуулан Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас энэ талд олон ажил зохион байгуулж байна.

Тухайлбал, энэ сарын 05-ны өдөр үндэсний монгол бичгээрээ уран тансаг бичдэг Э.Найдандоржийг урьж, хугацаат цэргийн алба хаагчдад сургалт явууллаа.

Тэрээр тус ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Н.Мэргэний аав бөгөөд үндэсний эх хэлээ олон нийтэд сурталчлах зорилгоор хичээл, сургалтыг тогтмол явуулдаг юм. Үндэсний монгол бичгийн цэвэр бичигтэн тэрээр дайчдад монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, монгол хэл бичиг соёл, угийн бичиг, ураг удмын талаар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ өөрийн болон аав, ээж ахан дүүс, найз нөхдийнхөө алдар нэрээ уран тансаг бичиж сурахад нь тусалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top