Соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицеруудад сургалт явуулж байна

2024 оны 01 сарын 30

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангийн сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудтай мэргэжил, арга зүйн цугларалтыг өнөөдөр /2024.01.30/ зохион байгуулж байна. Энэ нь сэтгэл зүйн хангалтын орчинд шинэ гарц, шийдлийг бий болгож хандлагаа өөрчлөн хариуцлагаа өндөржүүлэх, соёл хүмүүжлийн офицеруудыг нэг зорилго, чиглэл дор нэгтгэн ажиллуулах, харилцан санал солилцох үндсэн зорилготой юм.

Цугларалтад Хуурай замын цэргийн Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицерууд танхимаар, орон нутаг дахь ангийн алба хаагчид цахимаар оролцож байна.

Мэргэжил, арга зүйн талаар нээлттэй ярилцаж буй энэхүү цугларалтыг ХЦЗК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий цэргийн алба хаагчдын сэтгэл зүй хэр тогтвортой байна тэр хэмжээгээр алба нь өөрөө тогтвортой байна. Бие бүрэлдэхүүний цэргийн сургалт, бэлтгэл, сэтгэл зүйн хангалт нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын үйл ажиллагааны амин чухал хэсэг юм. Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулагч бүх шатны захирагч, дарга нар, ялангуяа хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж буй залуу офицеруудын хүнтэй ажиллах арга барилыг сайжруулж, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулахад сурган дадлагажуулахад нэгтгэл, анги, байгууллагын захирагчийн орлогч, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын оролцоо тун чухал гээд зарим чиглэлээр харилцан санал солилцлоо.

Энэ өдөр соёл хүмүүжил, сэтгэл зүйн офицерууд мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхийн сацуу төрийн болон төрийн бус байгуулагын хүний хөгжил, сэтгэл зүйн чиглэлийн мэргэжлийн багш нарыг урьж оролцуулан "Харилцааны сэтгэл зүй, түүний албан дахь нөлөөлөл”,  “Цэргийн насны залуусын нийгэм, сэтгэл зүйн онцлог, түүнд гарч буй өөрчлөлт, чиг хандлага”, "Сайн сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицер байх нь" зэрэг сэдвээр сургалтууд явагдаж байна.

Тухайлбал, сэтгэл судлаач С.Сарантуяа Монголын анхны "Төсөөлөл дүр зургийн мэдрэмж карт"-ыг зөвлөгөө засалд ашиглах арга зүй сургалтыг сонирхолтой байдлаар явуулсан нь оролцогчдод олон талын мэдээлэл хүргэсэн юм.Цугларалтын төгсгөлд тус хэлтсийн соёл хүмүүжлийн офицер хошууч Б.Батгэрэл "Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах арга зам" сэдвээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, батламж гардуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top