ЗХЖШ-ын дарга 327 дугаар анги, 085 дугаар салбарт ажиллалаа

2024 оны 02 сарын 06

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар салбарт ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, ХЗЦ-ийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал болон албаны бусад хүмүүс энэ сарын 05-ны өдөр ажиллалаа.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хүндэт харуул жагсаж хүндэтгэн угтаж авлаа.ЗХЖШ-ын дарга Зэвсэгт хүчний 327, 085 дугаар салбарын үйл ажиллагааны танилцуулгыг сонсож, анги, салбарын удирдлагаас тавьсан санал хүсэлтэд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө.

Үүний дараа анги болон салбарын үйл ажиллагаа, хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөлтэй танилцаж, албаа хааж буй байлдагч нарыг цэргийн хэргийн мэдлэгт шамдан суралцаж, удахгүй болох Зэвсэгт хүчний 2024 Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргахыг ерөөлөө.Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Дорнод аймгийн засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэнтэй Нутгийн удирдлагын ордонд уулзлаа.

Уулзалтын эхэнд аймгийн засаг дарга Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, тэсрээгүй тэсэрч дэлбэрэх зүйлс илэрсэн тохиолдолд тус ангийн тусгай томилгоот бүлэг үүрэг гүйцэтгэж, нутгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлэн ажилладагт талархал илэрхийлсэн юм. Мөн энэ онд тэмдэглэх Халхын голын байлдааны түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын талаар санал солилцож, нутгийн удирдлага Зэвсэгт хүчний 327, 085 дугаар салбаруудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Чойбалсан цэргийн хүрээний Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүнтэй уулзаж Батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл, Зэвсэгт хүчний хөгжил, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх зорилтуудыг танилцуулсан юм. Төгсгөлд нь уулзалтад оролцсон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүний сонирхсон асуултад хариулт өгч, ажил үйлсээрээ манлайлан ажиллаж буй зарим алба хаагч, ахмад дайчдийг Төрийн болон салбарын одон медаль, ЗХЖШ-ын Жуух бичгээр шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2024 оны 02 сарын 07

төрийн хүндэтгэлийн том арга хэмжээ биш дээ. улаан хивсээ болимоор юм. ажлаа л хийж, хянаж яваа ухаантай биз дээ

0  |  0
Top