ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат ажлаа хүлээж авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгч хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох зарлиг гарсантай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын ажил хүлээлцэх ёслолын арга хэмжээнд оролцсон байна.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд хандан үүрэгт ажилдаа орж буй А.Ганбатыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчинд алба хаасан туршлага, мэдлэг, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилсон талаар танилцууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…А.Ганбат нь 1969-1979 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг Газрын артиллерийн командын, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.Ф.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг команд штаб,  оператив-стратеги мэргэжлээр тус тус төгссөн боловсролын доктор зэрэгтэй.

1983 онд Монголын Ардын армийн 019 дүгээр ангийн сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Зэвсэгт хүчинд 31 жил ажилласан” зэрэг намтар, туршлагийг нь танилцуулж, ажлын амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(43.250.126.130) 2019 оны 03 сарын 27

Энэ ордны тайган юу ч билээ хажууд нь. Аргагүй л Баттулгын хүн юм аа даа.

0  |  0
Зочин(43.228.128.195) 2019 оны 03 сарын 25

013 н захирагч Пүрэвдорж гэдэг банди Тэр А жанжин болохгүй ээ Бичиг баримт нь дутуу гээд яваад байсан гэсэн Гэтэл А жанжин дарга болчихлоо бичиг баримтаа бүрдүүүлсэн юм байхдаа

0  |  0
Ssrndrj (203.91.115.55) 2019 оны 03 сарын 24

Bayar hurgie mundag bolovsroltoi hun yum bn bas gedes guzeegui yum bn boldog bol zevsegt huchniihee logog solioroi surtei logotoi bol goyo shde taniar baharhaj bnaa

0  |  0
нэр(202.9.42.144) 2019 оны 03 сарын 24

Хөгшин сайданцарыг солиоч

0  |  0
zochin(202.9.43.217) 2019 оны 03 сарын 23

баяр хүргэе шударга ажиллаарай

0  |  0
цэрэг(202.9.42.166) 2019 оны 03 сарын 23

Өнөөдөртөө энэ хүнийг барах чадвартай офицер армид байхгүй дээ

0  |  0
баатар(203.91.115.46) 2019 оны 03 сарын 23

баяр хүргэе, жинхэнэ мэргэшсэн хүн очлоо. одоо далдакуудыг ниргэ \ эрдэнэдалай гэх мэтийн \

0  |  0
Ssrndrj (203.91.115.50) 2019 оны 03 сарын 23

Bayar hurgie mundag bolovsroltoi hun yum bn bas gedes guzeegui yum bn dandaa guzeetei darga naraas deer

0  |  0
Top