Т.СҮХБААТАР: Цэрэг албанд татагдахаасаа өмнө сүрьеэ туссан байсан

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Барилга дээр ажиллаж байсан цэрэг нас барсан болон цэргүүд сүрьеэ өвчин туссан асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123-р ангид сүрьеэ өвчин гарсантай холбогдуулан ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ хэрэг 2022 оны гуравдугаар сард анх оношлогдсон. Хугацаат цэргийн албан хаагч цэргийн албанд татагдан ирэхээсээ өмнө үеэлийн хамт амьдардаг байсан. Үеэл нь олон жилийн өмнөөс уушгины өвчин, сүрьеэгээр өвдөж байсан гэдэг нь тархварзүйн судалгаагаар тогтоогдсон. Тухайн цэргийн албан хаагч нууц үедээ байхдаа цэргийн албанд татагдан ирээд  3-р сард уушгины сүрьеэ болж идэвхжиж эхэлсэн. 4-6 дугаар саруудад Ховд аймгийн Бүсийн оношилгооны төв, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн Тандалтын албаныхантай хамтарч, гурван удаагийн тандалтын ажлыг хийсэн. Сүүлийн тандалт буюу долдугаар сарын 1-10-ны тандалтаар нууц үедээ явж байгаа, идэвхгүй хэлбэрийн 24 уушгины сүрьеэгийн тохиолдол оношлогдсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын А30 дугаар тогтоол гарсан. Тогтоолд сүрьеэгийн тохиолдолтой ойр байсан хүмүүсийг эмчилгээнд заавал хамруулах ёстой гэж заасан байсан. Энэ нь тухайн хэлбэр цаашид уушгины сүрьеэгийн идэвхтэй хэлбэрт шилжихээс сэргийлэх арга хэмжээ гэж ойлгож болно. Цэргийн бусад албан хаагчийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж байна. Дараагийн холбогдох эмчилгээг наймдугаар сарын 15-ны өдрөөс төлөвлөгөөний дагуу үе шаттай хийж эхэлнэ. Идэвхгүй байгаа тохиолдолд нь илрүүлээд эмчилчих учраас цааш нэмэж бүртгэгдэх эрсдэл нь харьцангуй багасна гэж үзэж байгаа" гэлээ. 

Ирэх наймдугаар сарын эхээр Ховд аймагт "Сэлбэ" олон улсын зэсвэгт хүчний сургалт явагдах бөгөөд үүнд 0123 дугаар анги оролцохгүй ажээ.

Түүнчлэн албаны эх сурвалжийн ярьснаар сүрьеэ өвчний анхны тохиолдлыг авсан цэргийн алба хаагч коронавируст халдвараар өвчилж, эмчлэгдэж байх явцдаа сүрьеэгээр оношлогдсон байна. Гэвч энэхүү үйл явдал болоод дөрвөн сар өнгөрсөн байхад өнөөдөр олон нийтэд мэдэгдэж буйд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.3.135) 2022 оны 07 сарын 29

Цэрэгт татахад эрүүл мэндийн үзлэгээр маш нарийн ордог бүз дээ. \nТэгэхээр тухайн үеийн эмч нартай хариуцлага тооцмоор юм бна ш дээ.

0  |  0
Зочин(122.201.24.87) 2022 оны 07 сарын 26

Өөрсөнд нь огт буруугүй, бүгд цэргийн буруу болчих юмаа, муухай байна. Хариуцлагаа хүлээ

0  |  0
Зочин(202.131.243.186) 2022 оны 07 сарын 26

Бурууг дандаа бусдаас хайна яачихсан дарга нар вэ хэрвээ үнэхээр ангид нь сүрьеэгийн голомт байгаа бол үнэнээ хэлээд ямар нэгэн арга хэмжээ аваач одоо цэрэгт явах эрчүүдийг үзэж байсан эмч нар чадваргүй буруутай юм шиг ойлгогдож байна ш дээээ

0  |  0
Баттулга(59.153.86.113) 2022 оны 07 сарын 26

Арми шилдэг эрчүүдийг нэгдсэн үзлэгт оруулж шалгаж авдаг...

1  |  0
Top