ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо. ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар, Материал, техникийн газрын хэмжил зүйн албаны дарга, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ш.Уртнасан, тус газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн нэгдсэн төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэн болон Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа П.Мөнх-Эрдэнэ нарын таван дэд хурандаад хурандаа цол олгосон юм.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг баяр хүргэж хэлсэн үгэндээ “Түүхт ойнуудын босгон дээр цол нэмсэн та бүхэндээ баяр хүргэе. Хурандаа гэдэг офицер бүрийн хүртээд байдаггүй цол. Цол дагаж бяр гэдэг. Би харин бяр гэдгээс илүү танд үүрэг, хариуцлага улам нэмэгддэгийг хэлмээр байна. Ажлаас хойш суух, аргацаах зүйл энэ эрхэм цолыг хүртсэн хүн бүрт хэзээ ч байж болохгүй. Үүрэг, хариуцлага бүрийн тэргүүн эгнээнд явж, цолныхоо эзэн нь болж гялалзаарай” гээд амжилт хүссэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
hamgiin heregtseegui utgagui shagnal