Түрүүч Э.Энхсайханд дэд ахлагч цол олгогдлоо

2024 оны 02 сарын 21

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч түрүүч Э.Энхсайханы цэргийн албанд ахлагчаар ажиллах хүсэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар дэд ахлагч цол олгожээ.

Тэрээр цэргийн гэрээт алба хаагчаар хоёр дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ахлагчийн албанд орж ажиллах хүсэлтээ илэрхийлээд байсан юм.

Монгол Улсын биатлоны шигшээ багийн тамирчин, ОУХМ, түрүүч Э.Энхсайхан нь биатлоны спортоор саяхан Европын аварга болсон бол 2023 онд мөн Азийн аварга болсон билээ. Түүний энэхүү амжилтыг Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хорооноос монголчуудын биатлоноор гаргасан анхны түүхэн амжилт хэмээн зарласан юм.

Тэрээр цэргийн алба, сургалт бэлтгэлийн зэрэгцээ "Мон-Атиус" дээд сургуульд биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.113.83) 2024 оны 02 сарын 22

Цэргийн цолыг хүсэлтээр өгдөг болсон юм уу? Маршал цолны хүсэлтийг хаана өгөх вэ ?

1  |  0
Top