Триполигийн нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Ливийн Үндэсний арми Триполид агаарын цохилт өгч болзошгүй байна гэх мэдээлэл гарсан билээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор өчигдөр /2019.04.21/ Триполи дахь “Митига” олон улсын нисэх онгоцны буудлыг түр хаажээ. Тус улсын иргэний агаарын тээврийн газраас мэдээлснээр аюулгүй байдлын үүднээс олон улсын нисэх онгоцны буудлын агаарын орон зайд нислэг хийхийг түр зуур хориглоод өчигдөр үдээс хойш нислэгийг зөвшөөрсөн аж.

Ливи улсын засгийн эрх мэдэл хуваагдмал, байдал тогтворгүй байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод байгаа бол Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top