Олон улсын “Парисийн санамж бичиг” байгууллагаас (Paris MoU) дэлхийн улс орнуудын хөлөг онгоцны далбаа буюу чанарын шинэ үнэлгээгээ гаргалаа. Энэ байгууллага нь 27 гишүүнтэй бөгөөд тухайн улсын далбаан дор явж байгаа хөлөг онгоц нь чанарын шаардлага хангасан эсэх, далайчдын эрхийг хэрхэн хамгаалдаг зэргийг шалган тогтоодог юм.
“Цагаан далбаа” - Бүх шаардлагыг хангасан чанартай хөлөг онгоц. Цагаан далбаатай хөлөг онгоцыг боомт дээр гаалийн шалгалтад бага хамруулдаг төдийгүй ачаа бараа зөөх эрх авахдаа ч давуу эрхтэй байдаг.
“Саарал далбаа” - Дунд хэмжээний эрсдэлтэй. Олон улсын чанарын хэм хэмжээний дунджаас доогуур чанартай.
“Хар далбаа” - Далайчиддаа цалин хөлс олгодоггүй, ажлын нөхцөл муу. Хөлөг онгоц нь чанаргүй.
Жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Монголын далбаа чансаа бууран, энэ жагсаалтын “Хар далбаа”-нд ирэх долдугаар сарын 1-нээс орох болоод байна.
Бидэнтэй хамт Того, Албани, Палау, Камбож зэрэг буурай орнууд энд багтаж байна. Монгол Улс 2003 оноос далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг Сингапурт анх эхлүүлжээ. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд гучаад улсын 3000 гаруй хөлөг онгоц байгаагаас 300 хөлөг онгоц байнгын бүртгэлтэй байдаг.
Сэтгэгдэл ( 2 )
далбаагаа худалдаж хэд гурван цаас цохидог бололтой
БАС НЭГ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ОЛОН УЛСАД БААСДДАГ АСУУДАЛ МОНГОЛЫН ТӨРӨӨС ЭНЭ АСУУДЛЫГ ХЭН ХАРИУЦДАГ ЮМ БЭ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ УУ ЗГ ЭНЭ ГАДААДЫН УСАН ОНГОЦОНД МОНГОЛЫН ТӨРИЙН ДАЛБААГ АШИГЛАХЫГ ДЭЛХИЙ ДАХИНД ХОРИГЛООЧ ЭЭ ТӨРИЙН ДАЛБААГАА АШИГЛУУЛЛАА ГЭЭД ТА НАРТ ЯМАР АШИГ БАЙДАГ ЮМ ТЭРНИЙГЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ТАЙЛАГНАЛ ТИЙМ ТАЙЛАН ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ГАДААДЫН УСАН ОНГОЦОНД МОНГОЛЫН ТӨРИЙН ДАЛБАА АШИГЛАХЫГ БҮР МӨСӨН ХОРГИЛ МОНГОЛ УЛСЫН НЭР СҮРИЙГ ДЭЛХИЙ ДАХИНД ШАВАРТАЙ ХУТГААД ДУУСЛАА.