Х.Баттулга: Улс төрийн намууд өмчгүй байх журамтай болъё

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Х.Баттулга: Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадваас түүхэн үүргээ биелүүлсэн гэж үзэн УИХ-ыг тараах шаардлагатай


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга төслөө дөнгөж сая (2019.07.16) УИХ-ын чуулганы индэр дээрээс танилцууллаа.

Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулган онцгой чухал хариуцлагатай шийдвэр гаргах гэж байна. Монголын ард түмэн Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхийг шаардаж байна. Миний бие Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад иргэдээс ирүүлсэн саналыг багцлан төсөл боловсруулснаа танилцуулъя” хэмээгээд “Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өнгөрсөн 27 жилийн, тэр дундаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2000 оноос хойших хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу хэрэгжиж чадаагүй, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим бүрэн алдагдсан, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал хангалтгүй, байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй, үр ашигтай ашиглах Үндсэн хуулийн үзэл санаа бүрэн нуран унасан, алс хэтийг харсан хөгжлийн бодлого хэрэгждэггүй, залгамж чанар муутай, шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдал суларч, иргэдийн шүүхэд итгэх итгэл үлэмж буурсан зэрэг засаж сайжруулбал зохих асуудлууд бүрэн илэрсэн гэж хэлж болно. Үүний хүрээнд миний бие нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон боловч зайлшгүй авч үзэж, сайжруулах шаардлагатай асуудлуудын хүрээнд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-д санал болгон, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно” гэдгийг онцлов. 
 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮРЭЭНД
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛ
 

  1. Монгол Улсын 1911 оны тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо тунхаглаж байсан билээ. Гэсэн хэдий ч бид бүх ард түмний санал асуулга явуулах замаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Энэ хугацаанд зарим этгээдийн зүгээс тусгаар тогтнолоо арилгах хандлага гарч байв. Иймд тусгаар тогтнолоо хамгаалах үүднээс Үндсэн хуульд “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг арилгах санал асуулга явуулахыг хориглох” заалт оруулах нь чухал байна.
     
  2. Сонгуульд нөлөөлөх зохион байгуулалттай хууль бус бусармаг үйл ажиллагаа явуулахыг хориглох үүднээс гэмт хэрэгтэнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлага байна. Тиймээс иргэний сонгох эрхэд хууль бусаар нөлөөлөх оролдлогыг гэмт хэрэг гэж үзнэ.
     
  3. Төв банкны хараат бусаар ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мөнгөн тэмдэгтийн нэр хүндийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
     
  4. Нэгдмэл улс гэдгээ бататгах, нэгжүүдийн эрх мэдлийн хийдлийг арилгах хэрэгтэй. Тиймээс газартай холбоотой аливаа эрхийг Засгийн газарт шилжүүлэх нь чухал байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн өмчийн газрыг өмчлүүлэх, ашиглуулах шийдвэрийг Засгийн газар гаргана.
     
  5. Байгалийн баялаг ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ч байгалийн баялгийг ашиглах суурь болзлыг зарлах хэрэгтэй байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, баялаг, ой, усны нөөц нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална. Онцгой ач холбогдол бүхий газрыг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна.
     
  6. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн намууд иргэдийг залхаан үл итгэх байдалд хүргэж эхэлсэн. Намуудын хуйвалдааны зармаар ажиллаж байгаа нь нэр хүндийг унагаж байна. Улс төрийн нам бол төрийг байгуулах арга зам мөн. Улс төрийн намуудыг шинэчлэх чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай байна. Тиймээс намуудын гарааг ижил, санхүүг ил тод байлгах ёстой. Намыг бүртгэхдээ 50 мянга +1 гишүүнтэй бол бүртгэдэг байя. Намууд үзэл баримтлалаараа иргэдээр дэмжүүлэх боломжтой.
     
  7. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа бөгөөд Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүд парламентаас гадна байх учиртай. 1992 онд УИХ-ын нэг гишүүн 22 мянган иргэнийг төлөөлж байсан бол өнөөдөр энэ тоо 42 мянга болон өссөн байна. Харин УИХ-ын гишүүдийн тоо цөөн байгаа нь парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг нэмэгдүүлж байна. УИХ 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг хэт цөөн гишүүн шийдвэрлэх сөрөг нөлөөтэй байна. УИХ-ын 20 гишүүний саналаар хууль батлагдаж байгаа нь чанаргүй хууль батлах нөхцөл болж байна.
     
  8. 2012 оны сонгуулийг холиог тогтолцоогоор явуулснаар парламентад олон намын төлөөлөл орж, шийдвэр гаргах явцад нэг намын хэт давамгайлал орох эрсдэлийг хаасан юм. Япон, Герман, Солонгос, Румын, Франц зэрэг улсад холимог тогтолцоог ашиглаж байна. Сонгуулийн тогтолцоог холимогоор нэг мандат 54 тойрог болон улс нэг жагсаалтаар буюу пропорциналь гэсэн хоёр системийг нийлүүлж явуулъя.
     
  9. Улс орон бодлогоо 5, 10, 15, 20 жилээр тодорхойлдог. Дэлхийн 95 орны парламентын бүрэн эрх нь 5 жил байдаг юм байна. Судалгаагаар 5 жил дотор эдийн засгийн уналт, өсөлт хоёулаа багтаж байна. УИХ-ын сонгуульт хугацааг таван жил болгосноор бусад бүх сонгуульт хурлыг таван жил байхаар санал дэвшүүлж байна.
     
  10. УИХ-ын ганц гишүүн чухал ач холбогдолтой хууль санаачилдаг байсанд хязгаарлалт хийх учиртай.
     
  11. Аливаа улс алс хэтийг харсан хөгжлийн бодлогоо тодорхойлох учиртай. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн институт байгуулах хэрэгтэй. Угт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бодлогыг тусгах заалт оруулж байна.
     
  12. Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээг төрөөс салган үзэх боломжгүй юм. Тиймээс дагалдан гарах хуулиудыг чамбай хэрэгжүүлэх хэрэгтэй.
     
  13. Шүүхийн тогтолцоог тойргоор уян хатан байгуулах нь зохион байгуулалтын ажлаар хэрэгжинэ. Шүүгчийн хараат бус байдлыг хангах багц хууль баталсан боловч хариуцлага хүлээлгэх оновчтой тогтолцоо хэрэгжихгүй байна.  
     
  14. Дэлхийн улс орнууд нийслэлийнхээ эрх зүйг тусгайлан зохицуулсан байна. аймагтай зэрэгцэх хэмжээний хот гэдэг үгийг оруулж байгаа. Нийслэл нь хотуудад хуваагдсанаар тулгамдсан асуудлуудаа бие даан шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг гэдэг үгнүүдийн дунд нийслэл, аймаг, хот… сум, дүүрэг гэж оруулж байгаа.


Ерөнхийлөгч цааш нь "Энэ багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулснаа УИХ-д өргөн барьж байна. Эрхэм гишүүд ээ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсны дараа Улс төрийн намуудын хуулийг өөрчлөх хэрэгтэй. Энэ хүрээнд бүх намуудыг татан буулгаж, шинээр бүртгэх хэрэгтэй. Намуудын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хариуцах нь зүйтэй. Улс төрийн намууд өмчгүй байх журамтай болъё. Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулсан сонгуулийн хууль батлах хэрэгтэй. Түүнчлэн сүүлийн 10 жилийн турш яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадваас түүхэн үүргээ биелүүлсэн гэж үзэн, УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг дариу зарлах шаардлагатай боллоо. Улс оронд шинэ эхлэл хэрэгтэй байна. Та бүхэн улс төрийн эр зориг гаргаснаар түүхэнд тэмдэглэгдэх гавьяа байгуулах болно. Улс орны өмнө хуримтлагдсан суурь асуудлуудыг шийдвэрлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол орон шинэ дэвшилтэт үе рүүгээ алхан орох гэж байна. Та бүхэнд амжилт хүсье" гэлээ. 

Ийнхүү Ерөнхийлөгч саналаа танилцуулснаар чуулган өндөрлөж, УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг зарлалаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
IRGEN(66.181.161.57) 2019 оны 07 сарын 17

BAS .ERUNHIILUGCH .NI .LUIWAR .OFFSHORGUI .BH HEREGTEI .NANAI ERUNHIILUGCH .UURIIN .TOLGOI .DEERH .BULHAI .LUIWRAA .EREESEE .TOOHGUII .BJ HUNII .BUGS .UHAHDAA .GARGUU .YU .GUI .YU .IIM HUN MONGOL .ULSIIN .MAANI .ERUNHILUGCH .BH .ERH .BHGUI .BITGII .MONGOL .ULSIIG .ARD .IRGEDTEI .NI .DOOSH .NI .HIIJ .ULAIHVUI .DOROMJLOHOO .ZOGSOO . ERUNHIILUGCHIIN .SUUDLAA .UTER .TURGEN .TAWIJ .UG .HUNII .MUSGUI .BJ .YAJ .MONGOLIIG .MAANIAWCH .YAWJ .CHADAH .YUM .BE .TER .ZII .TEI .MONGOL .ZASAG .TURUUS .HURTHAN .HOLDOJ .UZ . ICHIJ .AMIDAR .EHLEED .HUUGEE .HUN .BOLGO BUSAD .HUNII .HUUHED .BAS .L ERHEM

0  |  0
Mongol uls(172.58.137.55) 2019 оны 07 сарын 17

Zi hulgaich uls oroniig heruul uimeend hutgaj bayr laj yavdag shezotoi p,, bolgoomjil

0  |  0
улс төрийн нам(59.153.114.155) 2019 оны 07 сарын 19

намгүй болох хэрэгтэй

1  |  0
54(202.9.43.185) 2019 оны 07 сарын 18

үхсэн элэнцгийнх нь зөв байх вэ. монголын төрийг самрах юмыг бэлтрэг энхболдтойгоо нийлээд хийх гэж байна. залуус аа энэ мангар хоолойгүй хүний үгэнд бүү итгээрэй

1  |  0
Zochin(103.212.119.62) 2019 оны 07 сарын 19

Luv.demjij bna

1  |  0
Иргэн(66.181.183.62) 2019 оны 07 сарын 19

Маш зөв саналууд гаргажээ

1  |  0
Top