Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа УИХ-д танилцуулаад байгаа билээ. Ерөнхийлөгчийн төсөл, саналтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхсон юм.
ҮНДЭСНИЙ ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл өргөн барьсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд нийт 49 заалт байгаа. 16 заалт нь шинээр орж ирсэн. 33 заалт нь одоо явж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөндөгдсөн заалтууд. Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаад төслийг судлах хугацаа хэрэгтэй гэж үзсэн. Мөн төслийг ард иргэд юу гэж үзэж байгаа талаар асуух хэрэгтэй гэж үзлээ. Өмнөх төслийн хувьд нэгдүгээр хэлэлцүүлгээ хийгээд дараа нь иргэддээ сурталчлаад саналыг нь аваад ирсэн. Энэ удаагийн төсөлд ч ингэж хандахгүй бол болохгүй. Тиймээс хэлэлцүүлэгт бэлтгэх, судлах, ард иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах үүднээс тодорхой хугацаа хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Ер нь үндэсний зөвшилцөл хэрэгтэй байна. Парламентад суудалтай болон парламентын гадна байгаа намууд, Ерөнхийлөгчийн Тамгын газраас бүрэлдэхүүн оруулж байгаад төслөө хэлэлцэх учиртай. Төсөлд авмаар заалтууд бий. Байгалийн баялагтай холбоотой болон хоттой холбоотой заалтууд байна. Тусгаар тогтнолтой холбоотой санал асуулга явуулахыг хориглох зэрэг хүлээгээд авчихмаар заалтууд байна. 108 гишүүнтэй болгох, таван жил болгох, холимог тогтолцоог авах асуудлаар эхлээд иргэдээс асуух ёстой. Түүнээс сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй.
* * *
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГОЛ САНААНУУДЫГ ДЭМЖИЖ БАЙГАА
АН-ын бүлгийн дарга Д.ЭРДЭНЭБАТ: Ерөнхийлөгчийн төсөл, саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Бүлгийн гишүүдтэйгээ зөвлөлдөж байгаад ямар заалтуудыг хамгийн түрүүнд авах вэ гэдгээ хэлэлцэнэ. Хамгийн гол нь сонгодог парламентын суурь зарчим буруу тийш хөндөгдөж болохгүй. Мэдээж олонхын бүлэг энэ асуудлыг ярьж байгаа байх. Сонгодог парламентын суурь зарчимд сонгуулийн хэлбэр ямар байх вэ гэдэг нь чухал асуудал. Ерөнхийлөгчийн санал нь холимог хэлбэрээр явуулъя, хүн амынхаа өсөлтөөс шалтгаалан УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэдгийг дэмжиж байгаа. Парламент бол төлөөллийн байгууллага. 20 гаруй жил бидэнд саад болж байсан зүйлсэд бид анхаарлаа хандуулах ёстой. Сонгодог парламентын төлөөллийн суурь зарчим нь тогтолцоо ямар байхаас онцгой хамаарна. Үндсэн хуульд төр эдийн засгийг зохицуулна гэж заасан. Хэрэв хөгжлийн тухай яръя гэвэл эдийн засгийн тухай ярихаас өөр аргагүй. Өнөөдрийн орж ирсэн хуулийн төсөлд эдийн засгийн ойлголтыг эсрэгээр нь оруулж ирсэн. Орон нутгийн хөгжлийг ярихын тулд эдийн засгийн бие даасан хэлбэрийг орон нутагт нь шилжүүлэх ёстой. Цаашид асуудал яаж өрнөхийг харъя. Ерөнхийлөгч нэгэнт шинэ нэмэлт, өөрчлөлт шахуу зүйл санаачлаад оруулж ирсэн юм чинь зайлшгүй харилцан ойлголцох цаг хугацаа хэрэгтэй байх. Үндсэн хууль зөвшилцөлгүйгээр хаашаа ч явахгүй.
* * *
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ УДИРДАХ НЬ ЗҮЙТЭЙ
УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН: Одоогийн байдлаар УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Ерөнхийлөгч хөндлөнгийн санал, нэг талаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулсан учраас ажлын хэсгийг өргөтгөж байгуулах шаардлагатай гэж бид харж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газар ажлын хэсэгт орж ирэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг манлайлж, өөрөө удирдах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд авах олон сайхан санал бий. Үүнийг бид нарийвчлан судалж байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад ард түмний санал чухал. Олон түмнээсээ асуух ёстой. Маргаантай, зөрчилтэй саналуудыг ард нийтийн санал асуулгаар шийдэхээс өөр арга байхгүй. Бидний Ерөнхийлөгчтэй нэгдэж байгаа байр суурь бол баялгийн сангийн асуудал. Мөн улс төрийн намуудыг хариуцлагатай, сонгуулийн байгууллагын хяналт дор дотоод сонгуулийг явуулахыг маш зөв гэж бид харж байна. Улс төрийн нам байгуулах босгыг өндөр болгохыг зөв санагдаж байна. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой авууштай саналууд сонсогдож байна. Эргэлзээ төрүүлсэн санал ч бий. Туршилтын шүүгч гэдэг нь ойлгомжгүй байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудалд нийгэмд олон янзын санаа бодол уралдаж байна. Ерөнхий сайд зөвхөн давхар дээлтэй байх нь нийгмийг талцуулсан асуудал гэж бид харж байна. Шалдан Ерөнхий сайд, тогтворгүй Засгийн газар юунд хүргэдгийг бид мэднэ. Энэ бүрэнд улстай суурьтай хандах ёстой.
* * *
АРД ТҮМЭН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ ДЭМЖДЭГГҮЙ
УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Үндсэн хуульд суурь зарчмын шинжтэй өөрчлөлт болон 35 хувиас дээш өөрчлөлтийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж үзэхгүй гэсэн хуулийн хязгаарлалт бий. УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлж УИХ-ын дэгийн тухай хууль үйлчилж эхлээд байна. Дэг ёсоор нэг төсөл хэлэлцэх ёстой. Бусад хуулиудыг зэрэгцээ хэлэлцэж, нэгтгээд явж болдог бол Үндсэн хуулийн батлах процесст зөвхөн нэг төсөл явна. Харин саналын төвшинд авч үзэж болно. Тиймээс бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс манай төсөлтэй давхцаж байгааг болон хүлээж авах боломжгүй саналыг ялгаж байна. Ерөнхийлөгчийн саналын хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлын хувьд бид өмнө нь хоёр ч хэлэлцүүлэг хийсэн. Ард түмний 90 гаруй хувь нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байгаа. Манай улсын онцлог гэж бий. Европт пропорциональ системээр сонгуулиа явуулдаг. Харин Монголд хүн ам цөөн, газар нутаг өргөн учраас сонгуулийнхаа харилцааг хуулиар зохицуулах нь зөв. Бид тухайн үедээ хуулиараа шийдээд явах боломжийг нь нээлттэй үлдээж болно. МАН 2020 оны сонгуулийг өөрт ашигтайгаар шийдэх гэж байна гэж хардаад байгаа. Үндсэн хуулийг 2020 оны долоодугаар сарын 1-нээс хойш хэрэгжинэ. Хууль нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Сонгогчид тоог нэмэх хэрэггүй, тогтолцоог хэвээр байлгах ёстой гэж үзэж байна. Алслагдсан аймаг, сумын төлөөллийг хангах зарчмын хувьд одоогийн сонгуулийн тогтолцоонд гажсан зүйл байхгүй учраас дэмжихгүй байна.
Сэтгэгдэл ( 9 )
Demjih bolomjgui ym bnaa
Баттулгын саналууд дотор дэмжих боломжгүй хор уршигтай үр дагавард хүрч болохуйц саналууд нэлээд байна. Мэдээж эдгээрийг оруулж батлуулах гэж зүтгэнэ, харилцан тохиролцоо нэрийн дор хийх өөрчлөлт нь бантан болох шинжтэй. Энэ удаад та нар өөрчлөлт хийх нь бүтэмжгүй, ач холбогдолгүй хаоин ч хортой зүйл болж магадгүй тул зүгээр л болчихвод яасан юм.
Дэмжихгүй бна. Энэ өөрөө цэвэрхэн амьтан юмуу.
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...
Тойрогтой хийж байгаа ажил нэрээр наад зах нь 76 тэрбум төгрөг иддэг байсан бол одоо татвар төлөгчдийн татварын мөнгөнөөс 108 тэрбум төгрөг хулгайлах нээ. Дургүй хүрч байна. Бүх төслийг эсэхгүйцэж байна. Ард түмэн чин өлбөрч үхэх гэж байхад.
Gishuudiin toog nemj bolohgui.
Луйварчдын тоог 108 болгохыг эсэргүүцнээ,энэ УИХ манан будан болсоор үндсэн ххуулийн өөрчлөлтийг хийж шийдвэрлэх чадамж харагдахгүйл байна.хэдэлцүүлэг дундуур ерөнхийлөгч нэртэй ажилгүй нөхөр төсөл оруулаад л гацаах л арга байх,энэ75 амьсгаагаас өөр олигтой гишүүдтэй бол шуурхайхан хийгээд явах ёстой юмсан эдэнд найдах хэрэггүй юм шиг байна.108 болгох байтугай хасах ёстой,эд нар ард түмнээ төлөөлөх нь байтугай хулгай луйвар хийхийг л боддог хүмүүс.
ӨӨрчлөлт нэг бүрийг нэг бүрчлэн танилцуулж санал авах хэрэгтэй. Бүр үзүүлэн таниулах материал бэлдэж хэн ч байсан ойлгохоор. Нэг өөрчлөлтөнд 2 хоног зарцуулья. Саналуудыг хооронд харьцуулж сайн муу талуудыг нь тодорхой ярих хэрэгтэй. Үүний үр дүнд вүр илүү сайн санал ч гарах магадлалтай. ТВ сонин сошиал медиа бүгдийг ашиглах хэрэгтэй. Маш чухал асуудал тул бүгд хариуцлагатай хандах хэрэгтэй.
тэр олон телвезүүдээрээ өдөр бүр нэгд нэгэнгүй тайлбарлаж өгөөчээ ард түмэн хоногийн хоолоо олох гээд завгүй л байна даа