Дуучин Т.Дэлгэрмөрөн гэргийн хамт Далай ламд бараалхжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн гэргий Т.Ананда, Наро Банчэн гэгээнтэн нарын хамт Дармасалаг зорьж, Дээрхийн гэгээнтэн, Далай ламд бараалхжээ.

Тун удахгүй нийтэд түгээх "Этүгэн" цомгоо Дээрхийн гэгээнтэн Далай ламаар аравнайлуулсан талаараа тэрбээр сошиал хуудаснаа нийтэлжээ. Энэ талаараа тэрбээр дараах сэтгэгдлийг бичсэн байв.

Далай ламын сүсэгтэн олонтойгоо уулзах тэр торгон мөч дэндүү ихээр хайр төрөм.
Түүнийг хүрээлэн буй тоолж баршгүй бурхан багшийн шавь нар МЭГЗЭМ хэмээх тарнийг хотол даяараа аялан уншиж ерөөж угтах юм.
Орон орноос ирсэн буддистүүдийг номын ерөөлд даган баясах хуралд суухын өмнө яг л хил гаалиар шалган нэвтрүүлдэг шиг нэгд нэгэнгүй шалгаж буу барьсан Энэтхэг цэргүүд, Төвдийн бие хамгаалагчид болон дагалдан явах хутагт хувилгаадууд нь түшиж хүрээлсэн байх юм.
Түүний гэгээн дүр 80 хэлтийсэн гэж хэлэхээргүй,арьс нь булбарай зөөлөн,ухааны цараа хэдийн төгс гэгээрэлд гүн нэвтэрсэн байгаа нь тэр олон мянган сүсэгтэн олны хайр ивээл,сүсэг биширлээр батлагдана.
Бидний Монголчууд хөх хадаг яндраараа сүсэгтэн олноос тод ялгаран харагдаж,аргагүй хөх толботныг таньж хүндэтгэн ирж хайр ивээлээ хүртээдэг нь үнэнхүү ерөөлтэй.

"Бурхан байдаг бодит амьдралыг туулж, зовлонг гэтэлгэх хүн төрлийг олон тэмтчихдээ,амьд орших бүхний төлөө бүтээж бидний хүсэж хичээсэн "Этүгэн" цомог амилж буй бодит түүхийг та бүхэн тольдож байна.
Монгол түмнийхээ дагшин их язгуурыг энэ биедээ шингээж өмсгөл зүүлтээсээ эхлэн нэр төрөө эрхэмлэн дээдэлж, чинхүү хүндэтгэлийг үзүүлсэн тийм үнэн бишрэлийг дээрхийн гэгээн Далай лам олны дундаас онцгойлон олж харсан юм.
Өөрийн эрхгүй эд эсээр минь Монгол бахархал дүүрэн хуйларч, түмэн зон олныхоо жаргалд тэмүүлэх амьдралыг даатгасан бидэн хоёрын мөрөөдлийн хаалга ийнхүү үүдээ дэлгэлээ.
Сэтгэлд хорогдсон хайртай бүхнийхээ хойноос цурхиран уйлж, эрчилж зангирсан эд эс минь энэ мөчид эл газарт сулран тавигдлаа.
Газар тэнгэрийн заагт гараас минь атгаж, шүтэн барилдсан буянаар учирсан амраг минь ээ.
Дэлхийн дээвэр хүртлээ, дэвэрч эрхэллээ чамдаа. Дэндүү ихээр итгэл одуулж ганцхан чамайгаа би ээж шигээ санан хүндэтгэн биширье. Галав юүлж, тэнгэр ниргэсэн ч ганхах үгүй чинийхээ төлөө бат зогсъё Т.Дэлгэрмөрөн би.

 

Дуучин Т.Дэлгэрмөрөн тун удахгүй бурхны шашинт хүмүүст зориулан Бурхан багшийн сургаал номлолыг мюзикл концерт болгон хүргэх аж. Тус тоглолтыг үнэ төлбөргүйгээр сүсэгтэн олонд хүргэх бөгөөд "Этүгэн" цомгоо ч мөн хүрэлцэн ирсэн бүх хүнд бэлэглэх юм байна. 
 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.18.248) 2019 оны 10 сарын 01

Lamd murguud shal dordson 2 bna da. 2 la yav chig eruul bish eeee

0  |  0
zass(49.0.224.123) 2019 оны 09 сарын 14

Lam shuteed suulin 300 jil mongolchuud yu hojson be? Odoo bga amidralaa hardaa deerdsenu. deerdeheer hemjeenii ih zalbirsandaa

1  |  0
Ganchimeg(203.91.115.40) 2019 оны 09 сарын 13

Uran bvteeld ni ondor amjilt xvsiy ger bvld ni xamgiin sain saixniig xvsiy xvnd az jargal xvsch chdxgvi bol bitgii muu muuxai zvil bichij bai

0  |  0
Mgl(122.201.22.61) 2019 оны 09 сарын 12

Ehneriin nud ni yasan ineedtei yum bee. Yas gorison gulug shig. Kkk.

0  |  0
Zochin (59.153.115.119) 2019 оны 09 сарын 13

Ta nart az jargal hysei saihan hanitai boljee . Mundag zaluu shyy zurhk setgeleesee duugaa duulana duu bur ne dram .Mongolchuud mine sain yavaa negendee bitgii ataarhaach

2  |  0
(122.201.31.126) 2019 оны 09 сарын 11

bogdiin hatan shig l yvahiin..

0  |  0
Zochin(202.126.89.36) 2019 оны 09 сарын 11

Ineedtei salbadai yu ene chine harin

0  |  0
(203.91.118.74) 2019 оны 09 сарын 13

ямар мундаг юм бэ амжилт аз жаргал хүсье

1  |  0
Df(66.181.177.145) 2019 оны 09 сарын 10

Munhag l gehees dee. Ter nohriin gar hurchiheer sain zaragdna gej yaj bodoj chadaj bna aa

0  |  0
Мгл(107.77.204.209) 2019 оны 09 сарын 10

Энэ хүн эрүүл үү

0  |  1
Мгл(107.77.204.209) 2019 оны 09 сарын 18

Энэ хүн эрүүл үү

1  |  0
Boli boli(98.253.30.34) 2019 оны 09 сарын 11

Zaluu hun bj iyn muhar susegt avtsan zolig vdee. Ter dalai lam chin tegej l ih gegeerch ed shid n bylhasan amitan iym bol ooriinhoo Tibet orniig ed shideeree avrah n yaasiin. Odoo hytadiin neg muj bolchihson bgaa biz dee.

3  |  0
Q(64.119.16.155) 2019 оны 09 сарын 18

Ha ha hoshin shog tsaashaa

3  |  0
1(113.9.216.18) 2019 оны 09 сарын 18

Ehneriinh ni nudnii hartsiig har daa haha medrel bhaa

4  |  0
bi (202.170.68.162) 2019 оны 09 сарын 18

Jaahan tur tegvel bur goy

1  |  1
Top