Цөмийн зэвсэг үү эсвэл заль уу? Лалын ертөнц дэх уралдаан

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Лалын ертөнцийн улс орнууд нөхцөл байдлыг хурцатгах эрсдэлээр тоглоход бэлэн байна. Энэ сард Иран, Саудын Араб хоёрыг цөмийн зэвсэг бүтээх оролдлого хийж байна гэж дахин сэжиглэсэн бол Турк улс цөмийн зэвсэгтэй болох сэтгэл зүйн бүрэн эрх бий хэмээн мэдэгдэв. Хэрэв лалын аль нэг улс цөмийн бөмбөгтэй болох алхам хийх юм бол тус бүс нутагт цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан эхэлж болзошгүй. Ингэхдээ цөмийн заналхийллийн үл мэдэгдэх шинж тэмдэг хүртэл олон улсын ноцтой хориг арга хэмжээнд тавихад хүргэх боломжтой.

Эгдүүцлийн цөмийн тэсрэлт

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эрсдэл хийхэд бэлэн нэгэн. Энэ сарын 4-ний өдөр Сивасэ хотноо үг хэлэхдээ, тэрбээр Турк улс цөмийн зэвсэгтэй улс орнуудын клубын гишүүдийн тоог нэгээр нэмэх ёстой хэмээн мэдэгдэв. Анкара цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийг дэмжигчдийн тавьж буй тайлбарыг мэдэж буй хэдий, ч Эрдоган үүнийг ноцтой хэмээн үзэхгүй байгаа аж. “Нэг бус нэлээд цөмийн цэнэгт хошуутай улс бий, бид тийм зүйлтэй болох ёсгүй гэж үү. Бараг бүх л хөгжилтэй улс орон цөмийн зэвсэгтэй байдаг. Харин Турк улсыг цөмийн зэвсэг хийх хэрэггүй гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Эрдоган мэдэгдсэн.

Түүний үзэж буйгаар, Турк улс цөмийн зэвсэггүйгээр нөлөө бүхий хөрш орон болох Израилтай яриа хэлэлцээг ижил тэгш байдалд хийж чадахгүй.

Туркийн төрийн тэргүүний энэ мэдэгдэл анхных. Анкара цөмийн зэвсэг бүтээх хүслээ үүнээс өмнө хэзээ ч илэрхийлж байгаагүй. Гэхдээ 2010-аад оны дунд үед Туркийн нууц төлөвлөгөө ил болж, хэвлэлээр цацагдаж байсан. Тухайн үед Германы “Die Welt” хэвлэлд ХБНГУ-ын тагнуулын үйл ажиллагаа эрчимжиж буй талаар бичихдээ Эрдоган цөмийн бөмбөг бүтээхээр бэлтгэж буй талаар сэжим  гаргаж байв. 2018 онд Берлин шууд зэмлэсэн байдаг. Германы гадаад хэргийн сайд Зигмар Габриэль “Туркийн үндсэрхэг хүчнүүд” цөмийн зэвсэг бүтээх оролдлого буюу алдаатай сонголт хийж болзошгүй байна гэж мэдэгдэж Анкараг ийм алхам хийхгүй байхыг янз бүрээр ятгаж, анхааруулж байсан.

Эрдоганы өөрийн гэсэн цөмийн зэр зэвсэгтэй болох сонирхол Иран болон барууны улс орнууд, ОХУ, БНХАУ-ын хоорондын цөмийн гэрээ хэлэлцээр “хий эргэх”  тусам нэмэгдэх болсон. 2004 онд олон улсын нийгэмлэг Тегераны уран баяжуулах далд хөтөлбөрийг ил болгосон. Цөмийн клуб шинэ гишүүнтэй болохыг эрс эсэргүүцэв. Үүнээс хойш Лалын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд удаа дараа тавигдаж, ялангуяа 2010-аад оны эхээр хориг арга хэмжээ илүү хатуу болж хувирсан. 2015 онд хориг арга хэмжээг Ираны цөмийн хөтөлбөрийг Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийн хяналтад оруулсан хэлэлцээр орлох болсон. Тегераны зүгээс энэхүү хэлэлцээрийг чанд сахиж байсан ч 2018 онд АНУ тус хэлэлцээрээс гэнэт гарав. 2019 онд Иран өөрөө тус хэлэлцээрээр ногдсон үүргээсээ алхам алхмаар татгалзаж эхэлсэн. Үүнийгээ Иран хэлэлцээрт оролцогч бусад талууд үүргээ биелүүлэхгүй байна гэж тайлбарлав.

2019 оны есдүгээр сар гэхэд Тегераны үүргээсээ татгалзах байдал нь өөр шинжтэй болж хувирсан. Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Иран бүрэн бус мэдээлэл өгч буй явдлыг илчилсэн. Албан ёсоор үхэр эрүүлжүүлдэг гэх үйлдвэрийн газарт баяжуулсан уран илрүүлэв. Үүнийг Израил эрс буруутгав. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цөмийн бөмбөг бүтээх бэлтгэл ажил хийгдэж байсан нууц үйлдвэр олсон хэмээн мэдэгдэв. Гэхдээ энэхүү мэдээллийг нотолсон ч үгүй, үгүйсгэсэн ч үгүй. Нетаньяхугийн хэлснээр, Израилын тагнуулын ажиллагааг мэдсэн Иран улс эл объектыг даруй устгасан гэх.

Тегераны зүгээс нэгэн зэрэг хоёр тоглоом тоглох явдлыг утга учиргүй хэмээгээд эдгээр мэдээллийг үгүйсгэсэн. Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарифын хэлснээр, цөмийн зэвсэг бодитоор буй тэр л хүн хамгийн чанга бусдыг буруутгаж байна гэсэн билээ.

Цөмийн бөмбөг бүтээхээр оролдож байна хэмээн буруутгагдаад буй лалын бүх орнууд Израил улсыг цөмийн зэвсэгтэй хэмээн үздэг. Еврейчүүдийн орон энэ төрлийн зэвсэгтэй гэж аль 1980-аад онд ярьж эхэлсэн. Тель-Авив, Арабын улсуудын хооронд болсон мөргөлдөөн юуны учир бүс нутгийн дайнаас хэтрээгүйг үүгээр тайлбарладаг. Түүнээс хойш Израилыг хазаарлахын тулд арабууд өөрсдөө цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй гэх яриа лалын ертөнцөд хэдэн арван жилийн турш яригдсан хэвээр. Ийм төсөл Ирак, Ливи, Сирид хүртэл байсан. Гэхдээ тэдний нэг нь амжилтад хүрч чадаагүй.

Хэдийгээр хангалттай мэдээлэл үгүй ч тус бүс нутгийн бусад улс орнуудаас цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай бааз, суурь зөвхөн Тель-Авивт бий. Гэсэн ч Ариун газар цөмийн зэр, зэвсэгтэй гэх таамгийг хүлээн зөвшөөрдөггүй. Израил улс “санаатайгаар хоёрдмол” бодлого явуулж, олон нийтийн “гижиг” хүргэсэн энэ сэдвээр хэзээ ч тайлбар хийдэггүй. Олон улсын шинжээчидтэй Иран хамтран ажилладаг бол харин Израил улс тэднийг өөрийн объектууд руу нэвтрүүлдэггүйгээр үл барам Тель-Авив цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдээгүй.

Цэнэгт хошуу бэлгэнд

Одоогийн байдлаар цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаанд албан бусаар нэг тоглогч нэмэгдээд байгаа бөгөөд энэ нь Саудын Араб юм. 2010-аад оны дунд үед Эр-Рияд экспортын газрын тосны нөөцөө хэмнэх зорилгоор атомын цахилгаан станц барих талаар мэдэгдэж байсан. 2019 оны есдүгээр сард энэ төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэв. Ингэхдээ лалын хаант улс мөнгө хайрлахгүйгээр шийджээ. Тус улс дэлхийн олон орон шиг зах зээл дээрээс баяжуулсан уран худалдаж авалгүйгээр, өөрөө баяжуулахаар шийдсэн байна.

2018 онд Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Салманы хийсэн энэхүү хачирхалтай гэмээр мэдэгдэл араб судлаачдын болон дипломатуудын ярианы сэдэв болсоор удаж байна. Хааны хүү тухайн үед түүний улс орон цөмийн зэвсэг бүтээх тал дээр ажиллаж буй гэх мэдээллийг үгүйсгээд “Хэрэв Тегеран цөмийн зэвсэг бүтээвэл, бид түүний жишээг даруй дагах болно” гэж мэдэгдэж байсан. Тиймээс Олон улсын атомын энергийн агентлаг Эр-Риядаас энхийн цөмийн хөтөлбөр нь цаг хугацааны явцад цэрэг дайны зорилготой болж хувирахгүй гэдэг баталгаа өгөхийг шаардаж эхэлсэн нь санамсаргүй зүйл биш.

Шинжээчид нөхцөл байдал ингэж эргэнэ гэж итгэхгүй байгаа ч, үгүйсгэхгүй байна. Саудын Араб бол цөмийн эрчим хүчний салбарт шинэ тутам. Цөмийн зэвсэг үйлдвэрлэх нь хэтэрхий нарийн ажил. Тиймээс хаант улсын мэргэжилтнүүд бие даан хийж чадахгүй л болов уу. Харин тэдэнд цөмийн бөмбөг бүтээгээд буй Пакистаны цөмийн эрчим хүчнийхэн тусалбал өөр хэрэг. Хэрэв Пакистан юм уу, Хойд Солонгос шаардлагатай бүгдийг авчирч, түлхүүрийг нь гардуулбал боломжгүй зүйл үгүй болно. Гэхдээ Исламабадад энэ алхмын эсрэг явах бүрэн үндэслэл бий. Учир нь Саудын Арабын цөмийн зэвсэгт хүрэх зам Пакистанаар дамжих тул эрсдэл нь хэт өндөр. Тухайн үед Эр-Рияд тус улсад цөмийн бөмбөг хийхэд нь санхүүгийн тусламж үзүүлж байсан. Хожим нь Пакистан хориг арга хэмжээнд орж, хүнд цаг үеийг даван туулахад нь хаант улс тусламжаа харамгүй үргэлжлүүлсэн. Тиймээс Эр-Рияд Пакистаны тусламжид найдах бүрэн үндэслэл бий. Энэ нь холоос бодож боловсруулсан цорын ганц тооцоолол байв.

Харьцангуй тайван арван жил

Ойрх Дорнодын улс гүрнүүд бие биеэ буруутгаж, шууд бус заналхийлэл солилцох зуур цөмийн эрсдэл улс төрийн хүчин зүйлс болж байна. Олон улсын тавцан дээр тухайн улсын амжилтыг цөмийн сорилтод хариу барих чадвартай эсэх, хөрш оронд нь дэлхий дээрх хамгийн хөнөөлт зэвсэг бий болоход бэлэн эсэхээр хэмжигдэх болов. Тэр үед геополитикийн өрсөлдөөн бүс нутгийн нэг эсвэл хэд хэдэн улсыг үүргээсээ татгалзахад хүргэж болно. Иран ч тэр, Саудын Араб ч тэр, Турк ч тэр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан улсууд тул эрх зүйн хувьд цэрэг дайны зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхгүй. Дор хаяж албан бусаар.

Цөмийн зэвсэг бүтээх ажил нууц хэлбэрээр хэрэгжиж байгаа тохиолдолд улс орнуудын хооронд бусдын нүднээс далд зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан эхэлж болзошгүй. Харин энэ уралдаанд Иран тэргүүлэх боломж бүрэн бий. АНУ гэрээнээс гарснаар Ираны хүлээс тайлагдаж байгаа. Гэхдээ хамгийн муугаар бодоход Ойрх Дорнодод цөмийн бөмбөг гарч ирэх хүртэл хэдэн жил бий. Техникийн шалтгааны улмаас энэ боломж ойрын арван жилд лав үгүй.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOPlp(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Хэхэ(2.73.178.155) 2019 оны 09 сарын 26

Мэддэггуй юм уу Пакистан цомиин зэвсэгтэй штээ

0  |  0
Top