Монгол Улсад цаатан соёлыг хамгаалах бодлого дутмаг байна гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэг, Олон улсын угсаатны цөөнхийг хамгаалах холбооноос Монгол Улсад цаатан соёлыг хамгаалах, иргэдийг дэмжих бодлого дутмаг байгааг анхаарууллаа. Цаг уурын өөрчлөлт, нийгэм, соёлын шилжилт зэргээс шалтгаалан цаатан иргэдийн амьдрах, аж төрөх орчин 50 жилийн өмнөхөөс бүхэлдээ өөрчлөгдөөд байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн 70-аас илүү хувийг бүрдүүлдэг уул уурхайн сөрөг үр дагавар цаатан иргэдэд нөлөөлөөд эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар 2011 оноос хойш тусгай хамгаалалтын бүсэд хууль бусаар олгогдсон 44 уурхайн лицензийг цуцлаад байгаа юм. Хэдийгээр хууль бус уул уурхайтай ингэж тэмцэж байгаа ч гар аргаар алт олборлогчидтой тэмцэж чадалгүй өдийг хүрчээ. 2018 оны жилийн эцсийн байдлаар цаатан 85 өрх айл аж төрж, 2396 толгой цаа бугаа маллан амьдарч байгаа юм. Үүнийг 12 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top