Дэлхийн жижиглэн худалдааны алдартай компани болох Walmart сүлжээ дэлгүүр Хятадын зах зээлд ойрын 5-7 жилийн хугацаанд 500 дэлгүүр нээнэ гэж мэдэгдлээ. БНХАУ-ын засаг захиргаатай энэ талаар аль хэдийнээ тохиролцоонд хүрсэн бөгөөд 2023 он гэхэд дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр болох юм. Сүүлийн үед дотоодын зах зээлд борлуулалтын орлого нь аажим буурах болсон тус компанийн хувьд Хятадын зах зээл гэдэг бол амь тариа гэсэн үг. Хэдийгээр худалдааны дайнаас шалтгаалан хэлэлцээрийн явц удаашралтай байсан ч ийнхүү тохиролцоонд хүрч чаджээ.
“Энэ бол манай компанийн хувьд маш том боломж. Дэлхийн хамгийн том эдийн засаг гэгдэх энэ улсад дэлгүүр нээх нь манай компанийн хувьд урт хугацааны зорилт байсан” гэж Walmart сүлжээ дэлгүүрийн Хятад дахь салбарын дэд ерөнхийлөгч Жеймс Ку ярьжээ. Walmart сүлжээ дэлгүүр одоогоос 20 жилийн өмнө Хятадын зах зээлд анх удаагаа нэвтэрч байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )