“Чи миний бүтээлийг хулгайлсан байна” гэж нитроглицерин бүхий дарьтай тэсрэх хэрэгсэлд зохиогчийн эрх буюу патент авах өргөдөл өгсөн хүүдээ эцэг нь хэлжээ. Түүнээс хойш хүү нь гурван жилийн турш уг бүтээлээ боловсронгуй болгож, 1867 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр шинэ тэсрэх бодист патент авсан нь динамит юм. Энэ бол Алфред Нобель байлаа.
Эцэг Эммануил Нобель мөн л зохион бүтээгчийн онцгой авьяастай байжээ. Тэрээр хүү Алфредийн хамтаар тэсрэх бодис бүтээхээр хэдэн сарын турш гэрийнхээ лабораториос гаралгүй ажилладаг байв. 1864 онд тэдний лаборатори дэлбэрсэн нь тэдний анхны “амжилт” байлаа.Харамсалтай нь, динамит тэсрэх хэрэгслийн нээлт зорилгоо биелүүлжээ. Дэлбэрэлтийн улмаас Алфредийн дүү болон гудамжинд явж байсан таван хүн амиа алдав.
Гэхдээ динамитын ачаар Шведийн алдарт эрдэмтэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян химич болжээ. Түүнийг 63 насандаа зүрхний шигдээсээр нас барах үед хөрөнгө нь 30 сая швед кронд хүрсэн байлаа. Хөрөнгөө тэрээр хэрхэсэн талаар Нобелийн шагналын талаар сонсож байсан хүн бүр мэдэх буй за.
Харин Алфред Нобель нас барахынхаа өмнө шинжлэх ухаанд бус, уран зохиолд хүчээ үзэж байжээ. Тэрээр XVI зууны Италийн түүхээс сэдэвлэн “Немесис” жүжиг бичив. Нобелийн энэхүү цуст жүжгийн номыг устгасан бөгөөд өдгөө гуравхан хувь үлдсэн гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )