Японы Засгийн газар “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын эрчим хүчний зургаан блокийн хөргүүрүүд дэх цөмийн түлшийг 2031 он гэхэд бүрэн гаргахаар зэхэж байна гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Осол болсон “Фүкүшима-1” станц дахь устгалын ажлын дунд хугацааны замын зургаас үзвэл ашигласан түлшийг илүү найдвартай газар байрлуулахаар төлөвлөж байгаа ч цаашид хэрхэн нь одоогоор тодорхойгүй байна.
Одоогийн байдлаар, тус станцын зургаан блокийн бүсэд 4.7 мянган нэгж ашигласан түлш хадгалагдаж байна. Энэхүү түлш нь өндөр цацраг идэвхтэй бөгөөд байнга хөргөх шаардлагатай гэнэ. 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлтөөр үүссэн цунамид өртсөн "Фүкүшима-1" атомын цахилгаан станцын барилгад ийм их хэмжээний цацраг идэвхт хог хаягдлыг агуулах аюултай байгаа юм.
"Фүкүшима-1" станцыг 2050 он гэхэд бүрэн нураахаар төлөвлөж байна.
2011 оны гуравдугаар сард хүчтэй цунамигийн уршгаар тус станцад осол гарч, эрчим хүчний хангамжийн болон хөргүүрийн системийг ашиглалтаас гарсан билээ. Үүний үр дүнд эрчим хүчний гурван блокийн реакторууд дахь цөмийн түлш хайлж, хамгаалалтын давхаргыг нэвт цоолсон байна. Улмаар ус төрөгчийн дэлбэрэлт болж, дөрөв дэх эрчим хүчний блокийг ажиллагаагүй болгожээ. Үүний улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис агаарт цацагдаж, станцын ойролцоох бүс нутгийг хордуулсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Uslada kompanii shidet dereer dornogoviin ulaanbadrah sumiin uranaas hordson irgediig emchlehguigeer mongold baga ovriin atom tsahilgaan stants barij chadahgui