СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төрсөн эцгийгээ боомилж хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Өвөрхангай аймагт хүү нь төрсөн эцгийнхээ амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Тарагт сумын нутагт эрэгтэй хүн нас барсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн албаныхан хэргийн газарт очиход, Тарагт сумын иргэн 55 настай эрэгтэй Ц.Б бусдын гарт амь насаа алдсан байжээ.

Хэргийг шалгах явцад, талийгаачийн төрсөн хүү, 19 настай Д аавтайгаа маргалдаж, улмаар мяндсан уяагаар хоолойг нь боож, амь насыг нь хохироосон нь баримтаар тогтоогджээ. Хэргийн сэжигтнийг саатуулаад байгаа ба үргэлжлүүлэн Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.24.239) 2019 оны 12 сарын 06

Ажилгүй хүүхдүүд юум юумаар гачигдаад дутагдаад ирэхээр ийм юум болж байгаан. Аав нь ажил хий гээ биз. Төр засаг харж үзээд ажлын байр( үйлдвэрүүдийг )бий болгооч ээ ажилгүй, орлгогүйгээс , архидалтаас. энэ муухай хэргүүд гарч бна.!Эсвэл архичид байсан байхаа.

0  |  0
ГЭРИЙН БУГ(182.160.39.26) 2020 оны 02 сарын 05

МОНГОЛЧУУД 18 ХҮРСЭН ЭРИЙГ ГЭРТЭЭ БАЙЛГААД НӨГӨӨДӨХ НЬ ТӨР БУЛААЦАЛДААД ИЙМ ЯВДАЛ БОЛМОЙ.

1  |  0
Зочин(59.153.114.215) 2019 оны 12 сарын 04

Хүүтэй хүмүүс төрсөн хүүдээ үл итгэж сэрэмжтэй байх ёстой гэж ойлгогдхоор гарчиг тавьжээ

0  |  0
халх (202.126.88.213) 2019 оны 12 сарын 04

энэ жил аавыгаа алсан 2дох тохиолдол боллоо тун харамсалтай өөдгүй новшнууд

0  |  0
Top