Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс 2019 оноо ажил бүтээлээр дүүрэн үдэж байна

2019 оны 12 сарын 31

Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь 2019 онд ажил бүтээлээр дүүрэн үдэж байна.

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газрын 2019 оны “Шилдэг хамт олон”-оор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. ТЦА-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чадварлаг хамт олон” цогцолбор тэмцээнд нийлбэр дүнгээр 4 дүгээр байранд шалгарав.

Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар тус хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнх-Амгалан, ЦЕГ-ын 2019 оны “Арван тавны цагдаа”-гаар тус хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Баясгалан, “Хууль зүйн яамын хүндэт жуух”-аар зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Анар нар шалгарсан. Мөн ТЦА-ны “Чадварлаг алба хаагч”-аар тус хэлтсийн зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр, цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Цэрэнбаатар, ахлах ахлагч Э.Мөнх-Амгалан нарын 3 алба хаагч тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (202.21.107.11) 2020 оны 01 сарын 02

Мөнхболд дарга уулаасаа мундаг дарга шүү

1  |  0
Top