Дуучин ВХ жин нэмжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

Өвөрмөц стиль, дуулалтаараа залуусыг байлдан дагуулж байсан дуучин BX буюу Ц.Батбаатар хилийн дээс алхан, сураг алдарсан. Уран бүтээлээсээ хөндийрч, нам гүм амьдралыг эрхэмлэх болсон дуучин залуу 2018 онд "Үргэлжлэл" хэмээх дуугаа гаргасан нь түүний орон зай үгүйлэгдэж байгааг харуулсан явдал болж байв. Гэсэн ч тэр дахиад л чимээгүй болсон. 

Харин дуучин залуу хэдхэн хоногийн өмнө реппэр Өсөхөөтэй хамтран дуулсан "Эцэсгүй" хэмээх дуугаа олны хүртээл болгож, клипийг нь олон нийтэд толилууллаа.

Удаан хугацааны турш уран бүтээл туурвиагүй дуучин залуу олонд танигдсан стилиэрээ эргэн ирсэн ч бага зэрэг жин нэмж, буурь суужээ.

BX эх орондоо ирсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч уран бүтээлдээ эргэн орсноо шинэ бүтээлээрээ зарлаж байгаа бололтой.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЭНД ХАМААТАЙ ЮМ(66.181.161.67) 2020 оны 04 сарын 07

ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ БАЛАЙ ЮМ НИЙТЛЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ ! ТАРГАЛНА УУ ТУРНА УУ ҮХНЭ ҮҮ ЯМАР ХАМАА БАЙНА !

1  |  0
Top