НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Армен, Азербайжаны хил дээр явуулж буй зэвсэгт ажиллагааг даруй зогсоож, нөхцөл байдлыг намжаахыг уриаллаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.
АНУ тус хоёр улсын хил дээр гарсан хүчирхийллийг буруушааж, талуудыг хүч хэрэглэхийг зогсоохыг уриалж байна гэж тус улсын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус мэдэгдээд АНУ талуудад нөхцөл байдлыг урт хугацаанд энхийн замаар зохицуулахад нь туслахад бэлэн байна гэж онцолжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян болон Эльмар Мамедъяров нартай утсаар ярих үеэр талуудыг галаа даруй зогсоохыг уриалаад ОХУ Баку, Ереваны хооронд зуучлагчийн үүргийг үргэлжлүүлэн биелүүлэхэд бэлэн буйг илэрхийлжээ.
Өнгөрсөн ням гарагт Азербайжан, Армены хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарсан. Азербайжаны Батлан хамгаалах яам Армены цэргүүдийн зүгээс галт зэвсэг хэрэглэсэн гэж мэдэгдсэн бол Армены Батлан хамгаалах яам Азербайжаны цэргүүд Армены хилчдийн түшиц цэгийг эзлэхийг завдсан гэж мэдээлжээ. Бакугийн мэдээллээр, Азербайжаны дөрвөн цэрэг амь үрэгдэж, Армены талаас хор цагдаа, гурван цэрэг шархаджээ. Даваа гарагт хилийн бүсэд буудалцаан үргэлжилсэн байна. Ереваны мэдээлснээр, Армены газар нутгаас 15-20 минут тутам буудаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )