Азербайжан, Армен стратегийн чухал дэд бүтцийн объектуудад цохилт өгнө гэж харилцан сүрдүүлсэн мэдэгдэл хийжээ.
Азербайжаны Батлан хамгаалах яам хэрэв Армены тал тус улсын Мингячевирийн усан санд цохилт өгвөл Армены атомын цахилгаан станцад хариу цохилт өгнө гэж сануулсан байна. Азербайжаны армийн пуужингийн систем Мецаморын атомын цахилгаан станцад оновчтой цохилт өгөх чадвартай гэж Азербайжаны Батлан хамгаалах яамны төлөөлөгч Вагиф Даргяхлы мэдэгджээ. Мингячевирийн усан сан байрлаж буй газар, тус байгууламж дээр барьсан бэхлэлт болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем эл стратегийн объектод цохилт өгөх боломж олгохгүй гэж онцолсон байна.
Албан ёсны Ереван энэхүү мэдэгдлийг гэмт хэрэг гэж нэрлэжээ. Армены Батлан хамгаалах яамны төлөөлөгч Арцрун Ованнисян “Армены албан ёсны төлөөлөгчид Азербайжаны иргэний зориулалттай дэд бүтцэд цохилт өгнө гэж хэзээ ч мэдэгдэж байгаагүй” гэж хариу мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )