[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Шүдээ эрүүл байлгах ЗУРГААН энгийн зөвлөгөө

2020 оны 09 сарын 28

Шүдээ эрүүл бөгөөд өнгөлөг байлгая гэвэл дараах зөвлөгөөг дагаарай.


  • Чихэр агуулсан хоол, амттан, ундаа хэрэглэснийхээ дараа шүдээ заавал угаа. Шүдний цооролт их байгаа нь хүмүүс чихэрлэг хоол хүнс байнга хэрэглэх, дараа нь шүдээ угааж цэвэрлээгүйгээс болдог. Чихэр идэхдээ богино хугацаанд идээд шууд шүдээ цэвэрлэж бай.

 

  • Шүдэнд фтор шаардлагатай байдаг. Шүдэнд нэвтрэн орж, бэхжүүлдэг фторыг шүднийхээ гаднаас нь болон дотроос нь өгч болно. Фтортой оо хэрэглэхээс гадна фтор агуулсан хоол хүнс идэх ёстой.

 

  • Шүдээ угаахдаа хэлээ угаахаа мартаж болохгүй. Хэлэн дээр байдаг бичил биетүүдийг арилгаж байх хэрэгтэй.

 

  • Цай нь шүдний өнгөр үүсгэдэг микро организм өсөх явцыг удаашруулдаг. Мөн шүдний пааланг гэмтээдэг хүчлийн хэмжээг багасгаж өгнө. Хийжүүлсэн ундааны оронд цай уухыг шүдний эмч нар зөвлөдөг.

 

  • Шүдний сойзоо 3-4 сар тутамд шинэчилнэ.

 

  • Жилд хоёр удаа шүдний эмчид үзүүлээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top