Сүн улсын Хүйтэн уулын бичиг | Таван эрдэмтний зохиосон гайхамшигт бичгийн оршил

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа
     

ТАВАН ЭРДЭМТНИЙ ЗОХИОСОН ГАЙХАМШИГТ БИЧГИЙН ОРШИЛ НЬ

Эрт цагт өмнөд орноо тэнгэрийн бошгоор суурийг эзэлсэн Тан улсхэмээн нэрийдэж байсан нэгэн улсын зохиол төгсөж, түүний дараа нь ТайЗу хаан хөвч далайн дотоод гадаад газар орныг залгамжлан, их сууриныгэзэлж, улсын цолын Сүн улс хэмээн нэрийдэж, Дунжин Бянь Лин хотыгнийслэл болгож их төрийг байгуулан, хорин хоёр он сууж хальсны хойнохоёрдугаар Жэнь Зүн сууринаа өөд болжээ. Мөн Рэнь Зүн хаан дөчин хоёржил их засгийг явуулж, тэнгэр дэвшсэн цагт улсыг эзлэх тайзи үгүйд хамагсайд зөвлөлдөн Хуанхэүгийн дүү Ван Юнь Рангийн төрсөн хөвгүүнийг ТайЗу хаанд жич болгон угсаа өргөмжилж, дээд ордны тайзи Ин Зүн хаан хэмээннэр өргөн суурин дэвшүүлж, арван найман он төрийг хүлээв. Дараагаар нь тайзи Шэнь Зүн залгамжлан хаан сууж, таван үе өнгөрч, энэ хааны дараахунтайзи засгийг эзэлж, их суурь дэлхий дахиныг нэгтгэж, мөн Сүн улсынзургадугаар Шэнь Зүн хаан хэмээн нэрийдэж, төрийг эзлэн, тэнгэрийнхугацаа бүгд дөрвөн зуун илүү он гүйцэж өнгөрсний дараа Юань улсдэлхий дахиныг эзэлсэн ажгуу.

Чухам гайхамшигт бичгийн зохиол түүхийндэлгэрүүлсэн газар нь эндээс эхлэн өгүүлэхэд мөн Сүн улсын гуравдугаарЖэнь Зүн хаан нь тэнгэрийн дээрх Чы Жяо Да Шэнь хэмээн улаан өлмийтбодисатвын хувилгаан одон ажгуу.Энэ хаан сая эхээс мэндэлмэгц даруй зогсолтгүй уйлж, амрах цаггүйдэцэг хаан нь Жэнь Зүн хаан зарлигаар агийн уйлахыг зогсоох сайн оточхүнийг эрж олох тунхаг бичиг гаргаж, Дунжин хотын их зээлд наалдуулав.Энэ учрыг тэнгэрийн хаан хурмаст айлдаж мэдээд одны хаан Тай Бай ЖиньШин сугар гарагт зарлиг буулгаж, бяцхан тайзиг засуулахаар тэнгэрийнордноос буулгав. Сугар гараг зарлигийг хүлээн авч, агшин зуур Дунжинхотноо ирж, нэгэн эмгэн болон хувилж, тэрхүү тунхаг наалдуулсан газархүрч ирээд нэгэн үе үзэж, тэр бичгийг ховхлон авч өвөрлөхөд тунхгийгнаасан сайд урагш ирж асууруун: - эмгэн чи хааны зарлигаар гаргасанбичгийг шууд урж авахыг үзвээс, чамд тайзигийн өвчнийг анагаах эрдэм буйбуюу хэмээсэнд тэр эмгэн өгүүлрүүн: -хааны агийн уйлах нь өвчин бус, бибие хүрсээр даруй зүгээр болмуй хэмээсэнд: - үнэхээр тийм болбоос минийхамт явж хаанд бараалахсугай хэмээн дагуулан явж, их ордонд орж хаанаа айлтгасанд, Жэнь Зүн хаан их л гайхаж зарлиг болруун тэр эмгэн хэмээгчямар хүн болов, эрхбиш нэгэн учир буй болов уу, түүнийг удирдан оруулжиртүгэй.

Би уулзаж учрыг асууя хэмээсэнд удалгүй тэр эмгэнийг оруулжирсэнд, эмгэн хаанд ёсолж барсанд хаан түүний байдлыг шинжилвээсзэргээс ангид өөр байсанд хаан асууруун: - эмгэн чи миний тайзигийнуйлахыг зогсоож чадах буюу хэмээхэд, тэр эмгэн өгүүлрүүн: - хөгшин хүнби тусгайлан энэ хэргээр ирсэн тул, агийг надтай учруулахыг хүсмүй хэмээнөгүүлсэнд хаан түүнийг дагуулж нялх тайзигийн дэргэд авчирсанд тэр эмгэнтайзиг өвөр дээрээ авч амаа чихэнд нь тулгаж, сэмээр найман үг хэлээдхааны түүний овог нэрийг асуух хэмээтэл нэгэн зурвас тунгалаг гэрэл болонүзэгдэхгүй болсонд хаан их л гайхаж хоцров. Нялх тайзи тэр цагаас эхлэнуйлахыг зогсов. Сугар гарагт хувилж ирсэн эмгэн тайзигийн чихэнд шивнэжхэлсэн үг нь: - Тэнгэрийн зарлигаар таны төрийг хамгаалах бичиг, цэргийнхоёр сайд бууж ирмүй хэмээсэн үг хэлжээ. Сугар гараг тэнгэрийн орноо эгэжайлтгасанд, хурмаст хаан даруй зарлиг буулгаж, Зы Вэй Гүн ордны бичгийнманлай одон, цэргийн манлай одон хоёрыг доод ертөнцөд бууж төрүүлэв.Нэг нь Кай Фэн Фү хотыг эзэлсэн бичгийн эрхэт сайд Бао Жэн, нэг нь баруун Сяо улсыг төвшитгөсөн цэргийн юаньшуай Ди Чин энэ хоёр болой.

ЖэньЗүн хаан дөчин хоёр жил ширээнд сууж, энэ хооронд хотол дэлхийг эзэлсэнСүн улсын төр төвшин, олон цэрэг иргэн үхэл зовлон, өвчин тахалгүй, таванзүйл тариа төмс элбэг, үнэхээр нэгэн энх жаргалаар амгаланг эдэлж, айлбүр найр хөгжим, хүн бүр баяр цэнгэлээр өдөр шөнийг өнгөрүүлж, зууновогт иргэн алба гувчуурыг бардаагаар өргөж, аливаа айл үүд хаалгыг эсхаавч хулгай худлын хэрэг үүсэх учиргүй, маш нам сайхан байсан ажгуу.Тийн атал эртний үгэнд жаргалан эдлэх цагт гэмшил ирэхийгхянагтун хэмээсэн адил, тэр нэгэн жил Дунжин хот ба тойрон газар гэнэтих хижиг өвчин гарч, нэгэн сарын дотор олон хүн өвдөж, маш сайн эмчнар хэрхэн засан эмчлэвч ер эдгэх маш цөөн, түүнээс нүүн халдварлажЖянси, Жэжян муж хүртэл ханиад өвчин тэлж, олон амьтан ихэд үхэжбүхий тул бичиг цэргийн зуун түшмэд арга дом үүсгэж, улсын цолын ЖяЮ сайтар эдгээгчийн гуравдугаар он хэмээн халж, мөн энэхүү учрыг хаанааайлтгасанд Жэнь Зүн хаан зарлигаар явуулав. Үүний дараа хижиг өвчинмөн хэвээр амирласангүйд, төр олон арга барагдаж байтал гурван сарын шинийн гурванд хаан таван жингийн цагт төрийн их ширээнд залран сууж,бичиг цэргийн олон түшмэд их ордны хоёр жигүүрт зэрэг дэвээр бараалан зогсож, бүгдээр их ёсноор ёсолж, хааны амгалан эрж барсны хойно, хаанзарлиг болруун, олон түшмэд айлтгах хэрэг буй болбоос айлтга, хэрэг үгүйболбоос сая тархаагтун хэмээсэнд олны зэргээс нэгэн хүн урагш давшиж: -боол сайд над айлтгах хэрэг буй хэмээн суурийн өмнө гудайн сөгдөв.

Үзвээс бичгийн их сайд Жао Жэнь ажгуу. Үүнд Жэнь Зүн хаан зарлиг болруун:- хүсэх мэт сайдад ямар айлтгах чухал хэрэг буй хэмээсэнд, Жао Жэньмөргөн айлтгав: - Сайд бид бүгдээр үзвээс хааны түшмэл буянд түшмэл цэрэг иргэн бүгдээр хишгийг олж үе улиран жаргалыг хүлээн аж төрсөөрбайсан билээ. Гэтэл гэнэт аймшигтай ханиад өвчин үүсч, дээр доор олноорзовлон амсаж, үхсэн хүн маш олон болж, хэрхэн засан эмчилвээс ер эдгэх ньүгүй, байн байсаар улс төрийн үндэс болсон олон цэрэг иргэн гэм болуузайхэмээн сайд бид эмээж барахгүй тул учрыг нээж айлтгамуй. Тэнгэрийнхөвгүүн гэгээнээр толилож ажаамуу хэмээсэнд Шэнь Зүн хаан их л зовнихцарай гарган зарлиг болруун: - хүсэх мэт сайдын зөвлөн айлтгасан нь эгнэгтхэлхээ журмыг бататгах их хэрэг мөн. Төр ба улсыг хамгаалахыг гагцхүүбурхан тэнгэрт итгэжээ. Иймийн тул дотоод сангаас мөнгө хөдөлгөж, гурванзуун түмэн лан гаргаж, дэлхий дахины олон сүм хийдийг шинэтгэж засах бабурханы тахил тавиг, зул хүж, олон тойн хуврагуудын цав, уншлага номынхөрөнгө болгон тусгайлан сайдыг гаргаж нэг ч сүм үлдээлгүй түгээсүгэй, басхоёр зуун түмэн лан гаргаж олон мужийн түших тулах ач үр, шадар төрөлүгүй гоонь бэлэвсэн, хөгшид, эрээс хагацсан журамт эм, өнчин хөвгүүн,эмгэг өвчтөнд бүхнээ тархааж тэжээлгэе, бас дэлхий дахинд тунхаг тархааж энэхүү өвчнийг амирлахын ер олон алагч ардад тушааж, нядлах малын амийг маш цөөн болготугай, мөн олон мужийн сайдад ухуулан тушааж,өөр өөрийн харъяат жоу, сянь-ий олон иргэдээс хураах цалинг нийтээргурван жил тушаахыг зогсооё, бас төрд үнэнээр зүтгэн явж, нас барсан ихбага түшмэдийн ач үрсийг зэргээр үзэж, нэгэн түшмэл өгсүгэй.

Жич дэлхий дахины гянданд ял олж хориулсан хүнд хөнгөн ялтныг бүрнээ суллан тавьж,гянданг цэвэрлүүлье, мөн загас шувуу алах барих ардад мөнгө шагнаж,амийг аваръя, мөхөс хүмүүн биеэр олны төлөөнөө хурмаст тэнгэр хүжариун тахил бэлтгэж, чин сэтгэлээр залбирсугай. Ийн үйлдвээс, олон жинтүшмэлийн санаанд ямар буй хэмээсэнд, хоёр жигүүрт жагсан зогссон олонсайд бүгдээр зэргээр сөгдөж айлтгаруун, тэнгэрийн хөвгүүний гүн далай мэтаврал өршөөлт дэлхийн дахиныг зовлонгоос гэтэлгэмүй. Сайд бид өршөөлтбүгдээр амьдрав хэмээн айлтгасанд, Жэнь Зүн хаан зарлиг болруун: - олонсайд ийн зөвшөөрвөөс мөхөс хүмүүн энэ ёсоор зарлиг буулгая, олон сайд энэ өдөр даруй газар оронд тархаагтун хэмээгээд төрийн ширээнээс бууждоош залрав. Олон сайд зарлигийг дагаж дэлхий дахинаа зарлиг тархааж,олон түшмэдийг зарж илгээв.

Жэнь Зүн хаан олон иргэний зовлон тохиосныучир сэтгэл зовнин, мөн дээд бие чилээрч эмчийг шүтэв. Өдөр хоног нэлээдөнгөрсөн ч олны гамшиг өвчин улам дэлгэрч, Сүн улсын олон мужидгазар алгасалгүй хур орсон мэт өвчин халдварлаж хүн амьтан ихэд үхэж,энэ учраас олон мужаас гаслангийн бичиг мэдүүлж ирэх нь өдөр дараалантасрахгүй болж, Дунжин хотын олон журган яамны хэргийг эрхлэн даасансайд түшмэд бүгдээр зөвлөж, эзэнд айлтгахаар төрийн чуулганд бараалжирэв. Тэр үед эзний лагшин тун тавгүй тул дэргэдэх сайд тайганаар журганяамны олон сайд биеэр тэнгэрийн гэгээнээ бараалхаж айлтгах хэрэг буйхэмээснийг уламжлан айлтгаж, дээрээс бүгдээр бараалах хэмээн зарлигбуулгасанд олон сайд намаар бараалхаж ёслон дууссаны хойно, нэгэн сайд гарч сөгдөн айлтгаруун, сайд Жы Жэньши засгийг эрхлэгч, Вэнь Юн-Аньхичээнгүйлэн айлтгах нь, дээшид тэнгэрийн хөвгүүн доош олон түшмэдиргэний төлөө сайд бид зөвлөн тогтож зарлигийг гуйх учир, эдүгээ улсындотор их хижиг өвчин тохиож, буян өглөг өршөөлийг дэлхий дахиндтүгээн тархаасан боловч, өчнөөн удтал зовлон арилах төлөвгүй, одооаваас өглөө амьд байсан хүн үдэш үгүй болмуй. Үүнийг амаржуулахад Ханулсаас нааш тодорсон Тяньши тэнгэрийн багшийг залан авчирч, тусгайцэвэр ариун харш бэлтгэж, гурван мянга зургаан зуун дэлгэрэнгүй тахилбэлтгэж, тэнгэр хаанд өргөн, улсын төлөөнөө айлтгал бичиг өргөж, хижигөвчнийг арилгаваас нийлэлцэх эсэхийг богд эзэн дотоодыг хүсмүй хэмээнайлтгасанд, зарлиг олон түшмэд улс төрийн учраа бодсон нь маш зүйтэйхэмээн хаан өөрийн биеэр Тяньши-г залах бичиг бичиж, энэ хэргийг ХаньЛинь Юань яаманд тушааж, дээд сайдаас нэгийг томилж, өдөр шөнөгүй яванолж залж ирэгтүн хэмээн зарлиг буулгасанд засгийг эрхлэгч сайд Вэнь ЮнАнь босч, олон түшмэд бүгдээр ордноос гарч, Хань Линь Юань яамны сайдлугаа зөвлөлдөж, жигүүрийн тэргүүн тай вэй сайд Хун-г томилж айлтгав,үүнээс дээш цөм уг түүхийн оршил болмуй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top