Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЖАН ТЯНЬШИ ТЭНГЭРИЙН БАГШ АМЬТНЫ ТУСАДДУНЖИН ХОТНОО ИРЖ, ХИЖИГ ӨВЧНИЙГ АРИЛГАВ
ХУН ТАЙ ВЭЙ САЙД ШАН ЧИН ГҮН ОРДНЫ ХАРШИДХААГДСАН СҮНСИЙГ ТАВЬЖ ТАРХААВ
ВАН ЖЯО ТОУ ЗОРИГООР ЯНЬ АНЬ ФҮ ХОТНОО ЗОРЧИВ
ЖЮ ВЭНЬ ЛУН, ШИ ЖЯ ЦҮНЬ-ИЙ ГАЗРЫГ ИХЭД ТҮЙВҮҮЛЭВ
Өгүүлэх нь, эртний Сүн улсын гуравдугаар Жэнь Зүн хааны үед дэлхийдахин амгалан төвшин, зуун овогт иргэд амар жаргалыг эдэлж,харшлах шалтгаангүй байсан нь гэнэт аймшигтай хижиг өвчин үүсч, үүнээучраас хаан ихэд сэтгэл зовж, засгийг эрхлэгч сайд Хун Синь-г зарлигийгдагаж, ард хүнийг дагуулж Жянси мужийн Син Жоу-гийн харъяат Лун ХуШань уулнаас Жан Тай Ши хэмээх хувилгаан хүнийг өдөр алгуурлалгүйшамдан явж залж ирүүлэхээр зарлигийн бичиг авахуулж илгээсэн ажгуу.Хун тай вэй сайд яаравчлан явж Син Жоугийн захиргааны Гүй Си Сяньхотноо хүрч ирсэнд тэр хотын их бага түшмэд угтан тосож, хотноо залжоруулаад, тай вэй сайд зарлигаар Жан Тай Ши-г залаар явах учрыг хэлсэндсянь-ий түшмэл биеэр хамт дагалдан явж Лун Ху Шань хэмээх луу барстуулын бэлд байгуулсан Шан Чин Гүн хэмээх эрхэм ариун сүмд хүрч буув.Энэ нь Жан Тай Ши хувилгааны оршсон орон ажгуу.Сайдыг хүрсэн даруй сүмийн тэргүүлэгч жэнь рэнь ёст дээлийг өмсөж,сүмийн хаалгыг нээж, сахиус түшээний зул хүж өргөж, харанга хэнгэрэгдэлдэж, доош угтан оруулж, хааны зарлиг бичгийг Шан Чин Гүн-ийтөв их харшид залж, Хун тай вэй сайдыг нэгэн ариун цэвэр гэрч суулгаж хичээнгүйгээр хүндэлж, дагагсдыг тусгаар гэрт суулган, ариун жимс, нарийн боов тэргүүтнээр сүслэн, найр талбин идүүлж барсанд Хун тай вэй тэр сүмийнхэргийг даасан жэнь рэнь-ээс асууруун: - Тяньши хаана буй, би яаравчланучрахыг хүсмүй хэмээхэд тэр Жэнь Ээнь мэхийн ёсолж хариу өгүүлрүүн: -ядмаг хүмүүн би их сайд танаа айлтгах нь, одоо үеийн хувилгаан багшийнномын цол уудам, чанарт арш хэмээмүй.
Тоост ертөнцийн хэргийг таалахыгдуршаахгүй, аглаг цөлийг шүтэж, Луу барст уулын оройд улалзын гэрбайгуулж, тэнд өөрийн дураар амьсгалын агаарыг хүмүүжүүлмүй хэмээсэндтай Вэй өгүүлрүүн: - эдүгээ би тэнгэр эзний зарлигийг хүлээж залахаар ирсэнтул яахийвээс уулзмуй, эрхэм жэнь рэнь та мөхөс түшмэлийн төлөө сайнхүнийг илгээж, Тай Ши-г залваас ямар буй. Жэнь рэнь хариу өгүүлрүүн: -хувилгаан багш Луу барст ууланд суух үнэн боловч, чухам энэ үест тэнд буйүгүй нь болзохуй бэрх, учир юу хэмээвээс түүний явдал бусдаас ангид өөр,зарим цагт салхи үүлийг хөлөглөж, дөрвөн далайн доторх хөндлөн гулднэрт ууланд суусан арш нар лугаа ёсыг шүүмжлэн одвоос хаа явсан нь мэдэхтэмдэггүй. Энд хэрвээ ирэх аваас хааяа мөн өөрийн дураар ирж, өөрийндураар одох тул ер түүнийг нэгэн цагт эрж олохуйяа бэрх гамшиг. Тай вэй их л цочиж өгүүлрүүн: - эдүгээ Сүн улсын тэнгэрийн хөвгүүнээс тэргүүлэнолон иргэн бөөнөөр өвчин тохиож, маш хүнд байх тул өчүүхэн түшмэл бияаравчлан Тяньши-г залах зарлигийг хүлээж нэгэнтээ энд довтлон ирсэнбөгөөд эдүгээ хэрхэвч хоосон буцах зохилдохгүй. Зарлигийг эгүүлэн айлтгахч бэрх.
Эрхэм Жэнь Рэнь өгүүлрүүн: - энэ болбоос өөр хэрэг, мэргэн аргасанаа үүсгэж, мөхөс түшмэлийн ирсэн хэргийг бүтээж өгвөөс сайн бүлгээхэмээсэнд жэнь рэнь өгүүлрүүн: - энэ болбоос өөр хэрэг лүгээ адилтгажболохгүй дээд эзнээс эхлэн олон амьтны зовлон эдэлсэн учир хүнд тул ядуухүмүүн миний санаа болбоос дээд сайд та олны төлөөнөө хатуу зоригоорзовох зүдэхийг хэрэгсэхгүй, биеэ ариутган цэвэрлэж, цэвэр идэш, бацагбарин, бүс дээл өмсөж, өргөлийн хүж, хааны зарлигийг биедээ үүрч, хүндагуулах хэрэггүй, мөн ганцаар явж, Луу барст ууланд хүрч чанд шившинзалбирч, мэхийн гуйваас учрах магадгүй.Хэрвээ хөндий цалгар сэтгэл бариваас бүтэх учир үгүй, талаар хоосонбие зүдэрч их хэрэг бүтэхгүй болмуй хэмээсэнд Тай Вэй өгүүлрүүн: - би Дунжин хотоос энэ хэргийн тухай ирэх замд ёст сэтгэлийг барьж, үргэлжариун будаа идсээр ирсэн. Одоо эрхэм хүний сануулж хэлсэн нь сайн мөнэнэ ёсоор үйлдсүгэй хэмээн нэгэн шөнө өнжиж, маргааш өглөө үүр цайхынурьд босч, ариун усаар биеийг угааж, цэвэр будаа идэж, бүс дээл өмсөн,зарлигийн бичгийг шар боодолд боож, өвсөн шаахай өмсөж, нэгэн гартааүнэрт хүжийг шатааж барин, Шан Чин Гүн ордноос гарч явахад жэнь рэньтэргүүлэн олон түшээ нар их хаалган гартал үдэж ёслон, Жэнь Рэнь Тай Вэй-дзахиж өгүүлрүүн: - сайд та энэ удаа чухам чин санаа барьж ямар зүйлийнхашралтай хэрэг тохиолдвоос өчүүхэн төдий огоорох сэтгэл бас хойш эгэжхурьцваас огт үл болмуй хэмээсэнд Тай Вэй өгүүлрүүн: - сайд би нэгэнтзориглон ирсэн тул ер хоёрдахь санаагүй хэмээн тэд нараас салж Луу барстуулын жимээр орж явав.
Тэндээс уулын мод шугуй жимийн захад хүрч, толгой эргэж, дөрвөнзүгт харваас уулын зам огт үгүй балар зузаан мод, хулс, нарс, майлс моднягт ургаж, хэсгийн төдий саруул сийрэг үгүй бэрх үзүүртэй хад чулуубиеийг тойрон боож хэсэг зуур алхаж, хэсэг зуур яван, бүх бие сульдаж,дотроо сэтгэрүүн: - энэ уул ийм хэцүү өндөр бэрх, жэнь рэнь-ийн хэлсэнүгэнд Тяньши уулын орой дээр буй хэмээсэн билээ. Би сая уулын бэлд хүрчбас аль этгээдээр яахан явбаас Тяньши-гийн орныг олмуй. Бага цагаасжаргалаар өсөж, цэнгэлээр суусан нь улс төрийн төлөө энэ мэт бие зүдрэвчхэн мэдмүй. Тяньши-г олбоос мөн барав, эс олж гэм үнэхээр хөөрхий боловхэмээн өчүүхэн зуур хэдэн алхам явж байтал, нэгэн этгээдээс салхи шуугиж,гэнэт айх мэт хүржигнэн хүрхрэх дуун сонсотмуй. Тай вэй ажиглан харваасшугуйн дотроос гал мэт улаан нүдтэй нэгэн их сүрхий хар эрээн барс тайвэйгийн зүг үсрэн ирсэнд, зүрх унасан адил айж, ухаан алдаж газар унав. Цаг хэдий удсаныг мэдэхгүй, сэхээрэн босч үзвээс, барс хааш явсан нь мэдэхгүй,тай вэй нэгэн хэсэг амарч суугаад цааш мацан ядарч, гуч дөч шахам алхам явсанд, хулс модны дотроос хоёр одон мэт гэрэл гарч, төв хэмээн Тай Вэй-г чиглэн ойртож ирэхэд харваас усны суулганы төдий бүдүүн цагаан эрээнмогой амаан ангайн, хэл нь жад мэт гялбалзан, утаа уур бургилж ирэхэдтай вэй сүнсгүй айж, хамаг бие багтран байтал тэр могой амнаасаа хорт хийгаргаж тай вэйгийн зүг үлээсэнд нуурийг онож ай хэмээн бархиран гэдрэгунав. Нэлээд удсаны хойно бас сэхээрэн харваас саях могой мөргүй хоосонболжээ. Тай вэй энэ удаа хоёр дахин айсан тул биеийн хөлс хүйтэн усцутгасан адил урсаж гар хөл нь сул болжээ.
Алхаж гишгэж чадахгүй, зүрхтүгшин, нүд эрээлжлэн сүйлээлж, дотроо ихэд зовнин, ганцаар өгүүлрүүн: -би хүн болж төрсөөр ер энэ мэт аюулыг үзэх байтугай сонссон ч үгүй, гарсаархоёр удаа их аюул тохиолдож, хааны буянаар арай эс амин алдав. Эдүгээ биетуйлдан ядарч бүхийг хэлэх газаргүй. Энэ хортон бүрдсэн гүн ууланд нэгдзам мэдэхгүй, хоёрт Тяньши-ийн суусан гэрийг чухам хаа буйг яахин эржолмуй.Шан Чин ордны жэнь рэнь бумба нар эрс замыг тодорхойлон заажөгсөнгүй, хоёр их аюул тохиолдож, арай эс амь алдав. Ахин явж Тяньшиолж залаад хариваас яахин хэрэггүй дэмий төөрөн явж олбоос хойш буцаж,тэдгээрийн дотроос хүн илгээж залж ирүүлэх нь зүй хэмээн ганцаар мацранявахад, нэгэн их модны дэргэд талд хүн инээх чимээ гарсанд Хун тай вэйгайхаж харваас нэгэн бага арш хөвгүүн үхэр унаж амандаа төмөр лимбэүлээж баймуй. Түүнээс тай вэй-г үзээд урагш ирж асууруун: - тай вэй сайдта Тяньши багшийг залан ирэх замд аюул зүдрэлийг олонтаа үзэж машалжаав буй за хэмээсэнд тай вэй их л төвлөрөн бодож өгүүлрүүн: - эрхэм арш хөвгүүн чи энэ учрыг яахин мэдсэн буй хэмээхэд тэр хөвгүүн өгүүлрүүн:- би энэ Тяньши багшийн агуйд очиж, хоосны номын ёсыг асууж байсанднадад энэ өдөр тай вэй сайд ирнэм хэмээн хэлж байсан тул би олж мэдсэн.Тай вэй өгүүлрүүн: - их л сайн болов, хөвгүүн чи буяныг бодож Тяньшибагшийн бүхий газарт намайг удирдан авчирч өгмүй хэмээн гуйсанд, тэрхөвгүүн өгүүлэв: - одоо багшийн гэрт очивч чи мөн олж уулзах бус. Сайдасууруун: - Шан (Чин) Гүн ордны жэнь рэнь нар эхлэн бумба нар намайгчин зоригоор явбаас Тяньши лугаа учирч болмуй хэмээн захисанд, биайж цочихыг хүлээн нэгэн санаагаар явж, сая энд хүрч ирвээс чи Тяньшилугаа намайг уулзах бус хэмээгч ямар үг буй хэмээсэнд, арш хөвгүүн ха хахэмээн инээж хариу өгүүлрүүн: - би ер худал хэлж хааны зарлигаар ирсэнхүнийг хууран, хэрэг боогдуулах ёсгүй. Миний үгээр болбол, та эртхэн мөнирсэн замаар хойш буцваас зохимуй. Тяньши багш энэ өглөө мөн таны ирсэн хэргийн тул Дунжинд хүрч хаанд уулзахаар тогоруу шувуу унаж, үүлхөлөглөн нэгэнт явсан, энэ цагт хааны балгасанд лав хүрсэн. Хэрвээ миний үгийг эс итгэвээс сайд та өөрийн зоригоор явж, энэ уулыг хэдэн жил болтолтойровч эрж олох нь бэрх хэмээн өгүүлээд үхрээ унаж лимбэ үлээн цаашявж одов. Үүнд Хун тай вэй нэлээд удаан бодвоос тэр хөвгүүний хэлснээс өнгөрч бололтой үгүй мэт тул дахин эргэцүүлэн хянаваас тэр хөвгүүн нь Тяньши-гийн хувилгаан ирсэн ч магадгүй болов уу хэмээн санаж шууд хойш эгэж, Шан Чин Гүн ордны зүг зам барьж яван, Шан Чин Гүн ордноо хүрчирсэнд, жэнь рэнь тэргүүлэн олон бумба нар тай вэй-г үзээд бүгдээр урьд ёсоор ёслон угтаж их харшид залж оруулан, цай жимсийн ширээ тавьж.
Тай Вэй урьдаар дагасан хүн нарыг дуудаж дээл хувцсаа тайлж, өөрийн хуучинтүшмэлийн хувцсыг өмсөж, нүүр үсээ угааж, цай ууж дүүрсэний хойно,өөрийн ууланд яахин явсан бас барс могой хэрхэн айлгасан зэргийг хэлээдбас нэгэн үхэр унасан арш хөвгүүн тохиолдож түүнээс Тяньши-гийн Дунжинхотноо заларсан мэдээг олж сонссод буцаж ирэв хэмээн нэгэн үг өгүүлсэнджэнь рэнь өгүүлрүүн: - тэр үхэр унаж лимбэ үлээгч хувилгаан хөвгүүн ньдаруй Тяньши мөн. Тэрхүү ууланд барс ирвэсийн зэрэг догшин араатан элбэг боловч ер хүнхорлодог учир үгүй, тэр хувилгаан хөвгүүн нь Тяньши багш эрхэм сайдынсанаа зориг чингээр ирснийг бэлгээр мэдээд тийнхүү хялбараар учиржээ.Тэр нэгэнт очих хэмээн ам алдан хэлсэн тул эдүгээ Дунжин хотноо хэдийнэхүрсэн. Очсон даруй хаанд бараалж, олон амьтны өвчнийг анагаан эдгээж, хуучин ёсоор амар тайван болгоох нь магад хэмээн өгүүлж, тэр шөнө өнгөрч,маргааш нь эрт босч, цай уусны дараа хэдэн тэргүүн жэнь рэнь нар тай вэй-дөгүүлрүүн: - сайд энэ удаа Тяньши-г залахаар ирээд биеэ алжаан, сэтгэлийндотор айснаар бухимдал олсон буй за. Үүнд уйтгар сэргээхийн тул манайэнэ Шан Чин Гүн ордны газар шинж байгуулсан сүм харш орон нь өв тэгшмэргэд оюунчлан бүтээсэн уран үйлдвэр маш үзэж ханашгүй болой. Сайд гадуур дотуур морилж зугаацан үзвээс болох ажаамуу хэмээн сануулан мэдүүлсэнд Хун тай вэй баярлан зөвшөөрч, олон жэнь рэнь нар намайгудирдан явж үзүүлбээс доод түшмэл үнэхээр баясмуй хэмээн өгүүлсэнд ШанЧин Гүн эрхэм ариун ордны олон мэдлийн тэргүүн нар, доод бумба бүгдээролон харш дияаны үүд хаалгыг нээж, бурханы хөгжмийн зүйлийг үүсгээж,аялгуу дуун нийлүүлж, чимэг жагсаалын хэрэглэлийг бүрнээ зэрэгцүүлэнжигдэлж бэлтгэн хүлээв.
Хун Тай вэй олон дагалт дагуулж, явганаар яван үзвээс их хүрээлэнгийнзүүн хойд өнцөгт Жю Тянь Вэй Дянь өсөн тэнгэрсийн алтан гадаст харшмөн түүний залгаа Бэй Жи Дянь умард орныг сахигч харш баруун талд ТайИ Дянь туйлын билэгт харш, үүний залгаа Сань Гүн Дянь гурван биет харш,үүний дараа Чү Шие Дянь гажууг арилгагч харш эдгээр таван хэдэн залгаахарш нь бэх бат, уран үзэсгэлэн сайхан нь магтаж гүйцэшгүй, үүнийг Тайвэйг нарийвчлан үзэж гайхан явсаар нэгэн салаа баг саруул хаалгыг нэвтрэнорж үзвээс тэр нь тун ч ариун цэвэр газар, өөр хаа огт үгүй, улаан тоосгоорхээлж бүтээсэн нэгэн орд ажгуу.Үүний үүдэнд очиж үзвээс хоёр зурвас улаан хаалгатай, гаднаасханцуйтай гар мэт бүдүүн хүрэл цоожоор цоожилж, олон тарни үсэг бичсэнулаан битүүмж цаасаар давхар давхар битүүмжлэн наасан амуй. Үүнд тай вэй үзээд гайхаж, ажиглан үзвээс хотын саравчин дээр дөрвөн их алтанүсгийн илтгэл пай өлгөжээ. Түүнд бичсэн үг нь Фү Мо Жы Дянь шулмасыгдарагч харш хэмээсэн үг болой. Вэй тэр харшийг заан асууруун: - энэ ньямар харш буй хэмээсэнд жэнь рэнь мэдүүлрүүн: - энэ харшид эртний Танулсын үе анхдугаар ертөнцөд доторсон Тяньши тэнгэрийн багш, ШүэньДун Гуо Ши улсын багш хувилгаан энэ харш дотор олон түйвүүлэгч одонба шулмын амьсгалд ад бугийг дарсан гэхийг сонссон үе уламжлан гарсанТяньши нар цөм үе дараалан нэгэн саяг тарни бичиж, үүдэнд эдүгээ есөнүеийн Тяньши батлан нааснаар эдгээр битүүмж өдий олон болжээ. Бас энэцоожинд түлхүүр үгүй, хүн эвдэж орж магадгүй хэмээн цоожны нүхэндширэм хайлж цутгасан өчүүхэн жэнь рэнь би энэхүү сүмд суусаар гучинилүү жил болов.Эдгээр явдлыг хуучин хүний хэлэлцэхийг сонссоноос бус ер нүдээрүзсэн газар үгүй, Шүэнь Дун Тяньши олон шулмын ванг дүрслэн байгуулжхаръяат ад буг чөтгөдийг дарсан хэмээдэг. Иймийн тул энэхүү харшийнхаалгыг аль ч хүн нээж болохгүй хэмээн тангараглан хатангатгаж захилсанүг буй тул хаяа дэргэд нь ч ирж аймшиггүй ирдэггүй хэмээсэнд тай вэй сайд дотроо ойшоомжгүй өгүүлрүүн: - би түүх сударт олонтаа үзсэн, ер ад шуламхэмээгч үнэнд бүтсэн юм нэг ч үгүй. Хэрэвч байв хэмээн түүнд бие үгүй аталбас барьж дармуй хэмээгч хоосон худал үгс эднийг та нар дэмий өөрсдийннэр алдрыг дуурсгах хэмээн арга үүсгэн зохиосон хөгтэй ов болой. Бас шулмын ванг тахисан хэмээгч ямар юм буй, үүний хаалгыг даруй тайлагтунби орж үзмүй хэмээхэд олноор хориглон мэдүүлүүн, үүнд огт учир үгүйнбус чухам үнэн үгс болой. Бид аймшиггүй санааны дураар худал үг зохионсайдад мэдүүлэх ёс яахин баймуй.Түүнээс гадна хэрэв тийм шулам буг буй агаад хаалга нээсэн даруйалдуулан гарч зайлваас их хэрэг үүсэхийг бид батлан чадахгүй хэмээсэндтай вэй өгүүлрүүн: - би нь хааны зарлигаар зарсан сайд, та нар одоо минийүгээр эс тайлж үзүүлбээс, би хаанд мэдүүлж сүмийг эвдүүлж таны биесийгхүндэд шийтгүүлмүй хэмээн зандран өгүүлсэнд олон жэнь рэнь нар үг дуугүй бие биеэ харилцан гайхаж байтал тай вэй өөрийн зоргоор дагасан харъяат хүн нарт тушааж, тэрхүү битүүмжтэй харшийн цоожийг эвдүүлж саягтарнийн наалтыг ховхлон авч, үүдийг нээн дотор орж үзвээс, хав харанхуй огт үзэгдэх юмгүй, олон зул гэрэл авчруулан үзвээс дөрвөн этгээдэд нэг чюм үгүй. Гагцхүү төв этгээдэд нэгэн их зургаан хос алд хэртэй нэгэн хөшөөчулуун баймуй.Тэрхүү чулууны дор мөн нэгэн их чулуугаар хийсэн мэлхийн нуруундээр байгуулжээ.
Дөрвөн талд гарч харваас цөм эвхмэл тарнийн үсэг зайзавсаргүй бичиж, олон хувилгааны тамга дарж сийлжээ. Ард талд нэгэнзурвас бичиг Юй Хун Ар Кай Хун овогт нээж болмуй хэмээсэн дөрвөн үсэгбаймуй. Үүнийг Хун тай вэй нягтлан үзээд жэнь рэньд өгүүлрүүн: - та нарирж үзэгтүн, миний овог Хун тул энэ ёсоор хөшөө чулууныг хөдөлгөж доор нь чухам ямар зэргийн юм буй эрхбиш магадлан үзмүй хэмээсэнд жэньрэнь нар өгүүлрүүн: - ядуу бумба нарт хамаагүй, сайд нэгэнтээ үүдийгнээж бас чулууны дээр ийм дөрвөн үсэг буй тул яахин аваачихыг сайдөөрөө мэдвээс зохимуй хэмээсэнд тай вэй зөв хэмээн олон чулууны дарханнарыг авчруулж тэрхүү хөшөө чулуун мэлхийг хөдөлгөн авч үзвээс нэгэн ихёроолгүй мэт харанхуй хүйтэн амьсгалтай нүх буй. Түүний дотор ер нүдэндүзэгдэх юм үгүй, тай вэй дотроо сэтгэрүүн: - үүний дотор шулам буй болбоос юунд огт чимээ үл гармуй хэмээн санаж байтал, тэрхүү нүхнээс нэгэн бөөнхар үүл дээш пүсхийтэл дэгдээн гарч их харшийн оройг цуу татаж хоосны төвд халин гарч анхандаа утааны өнгө мэт байсан нь гэнэт задран арван зүгт өнгө бүрийн гэрэл болон харвасан одон мэт сацран тархаж бараа талиагүйхоосон болж одов.Эдгээр огторгуйд дэгдэн гарч дөрвөн зүг найман зовхист солонгосуунаг мэт сацран тархсан олон өнгийн гэрэл нь гучин зургаан Тянь Ган,тэнгэрийн эрхтэн далан хоёр Ди Ся хэмээх газрын доорх ад бугийн гажуууур чанар шулам одон бүгд нийлж нэг зуун найман тоонд тогтмуй.
Эд нарыг эрт цагт Шүэнь Дүн Тяньши дэлхий дахиныг түйвүүлэхийг мэдээд бүгдийгнэгэн хамт болгож газар доор агуулж тангарагийн тарнид чулуугаар даржсахиулсан ажгуу. Үүнээс хойш Сүн улсын Жэнь Зүн хаан өнгөрч, Ин Зүн хаан залгамжлан төрийг эзэлсэн цагт бүгд гучин илүү он болтол тайван байсанд мөн аливааюм тэнгэрийн тооноос үл зайлах тул Шаньдун мужийн зэрэг олон мужидхар нүүрт Сун Жянгаас эхлэн алтан үст харцгай хэмээх цолтой Дуань ЖинЖү хүртэл нэгэн зуун найман хүн дэлхий дахинд тус тус хувилан төрж,мөн эртний хувь заяагаар дараа удаа нийлэлдэж, Лян Шань Фү уулыгэзэлж, өөрсдийн чадал эрдэмдээ эрэмшиж, Сүн улсын газар орныг булаандээрэмдэж их хэрэг үүсгэсэн шалтгаан нь энэхүү түүхнээ түүдээгүй гарахтул ирээдүй хэргийг эдүгээ өгүүлэхийг түр зогсож, одоо дараалан өгүүлэх ньХун тай вэй сайд дотроо бодруун: - би олон жэнь рэнь нарын хориглосныгсонсолгүйгээр явж энэ олон хаагдсан сүнсийг тавьж илгээсэн нь эцэстээмагад нэгэн хэрэг гармуй хэмээн санаж тэндээс ачаа зэргийг засцгааж, ШанЧин Гүн ордноос мордож, Дунжин хотноо эгэж ирэх замд харъяаж дагасанхүн нарт тушаан өгүүлрүүн: - та Дунжин хотноо хүрсний хойно, Шан Чин Гүнордны харшийн хотыг эвдэж нээсэн нэгэн хэргийг хүн амьтанд үл болмуйхэмээн чандлан захисанд доорх ардын хүн нар хэн аюулгүй зөрчмүй. Замявж нэгэн өдөр Дунжин хотноо хүрч ирвээс Жан Тяньши хэдийнэ хүрчирээд, долоон өдөр шөнө хааны ордноо бясалгал хийж, тэнгэр сахиусанддэлгэрэнгүй тахил тахиж, олон амьтанд хижиг өвчин амирлуулах эм түгээжөгснөөр, аливаа хүн цөм эдгэж, хуучин ёсоор өвчин зовлонгүй болж, ЖэньЗүн хаан их л баярлан сүсэглэж, Жан Тяньшид хүнд ёслол хийж Тяньши орондоо эгээв.
Хун тайвэй хаанаа бараалж, учраа айлтгасанд хаан ихэдсайшаан шагнаж, хуучин ёсоор зэрэг тушаалын хэрэгт явуулав. Дэлхий дахин амар төвшнөөр цаг хүлээн аж төрсөөр жил сар орхиц мэт түргэн тулЖэнь Зүн хаан тэнгэр дэвшиж, хойно Рэнь Зүн хаан суурийг залгамжланэнэ хооронд дөчин шахам он болжээ. Тэр цагт Сүн улсын харъяат Кай ФэнФү хотноо сул явагч ажил үйлдвэр үгүй нэгэн Гао овогт хүн нэр Чю настайэцэг лүгээ хамт суумуй. Үүнд эм, үр үгүй. Энэ Чю нь бичиг эрдэм ёс журмыгогт төсөөлөхгүй, гагцхүү бөмбөг өшиглөн нисгэж, пай зоос наадах ба хуурхөгжмийн зэрэг зүйлийг бүрнээ нэвтэрхий сурсан аж. Өдөр бүр хэвийгсахиж гэрт суухгүй, зээлд дэмий хэсэж сайн хүний хөвгүүн ач нарыг удирдандагуулж, садар самуун явдал, дуун хөгжим, архи дарсын хэрэгт тэргүүлэнявж, ямагт бусдын мөнгө зоосыг сүйтгэн явмуй.Үүнийг хотын олон хүн нэр цөм мэдэх тул, үүнд сурган хэлэх хүн үгүй,гагцхүү түүний эцэгт ирж хэлэвч, тэрхүү Гао Чю мөн эцгийн яахин хоригложхэлэх занчих боловч тун хэрэгсэхгүй. Эцэг нь харъяат яамнаа мэдүүлсэндтус хотын түшмэл Гао Чю-г хорин модон занчиж, Дунжин хотын балгаснаасхөөж, бас Гао Чюг аливаа айл хүн агуулан авч сууж болохгүй хэмээн ухуулахбичиг нааж, зарлиг Дунжин хотноо ирж болохгүй хэмээн Линь Хуай Жаогазраа цөлж явуулсанд Гао Чю аргагүй өлсөж, умдаасаж яван нэгэн өдөрЛинь Хуай Жао-д хүрч ирээд орших орон үгүй, газар газар тэнүүчлэнсэлгүүцэж, хэдэн өдөр өнгөрүүлж, тэр хотын хүн нараас сураглан асууваас,тэнд нэгэн Ляо овогт хүн нэр Ши Хуа хэмээмүй. Энэ хүн онх дарах, зооснаадах, гэр байгуулж хүчин үйлдвэр, орших оронгүй ганц бие ядмаг ардыггэртээ агуулж суулгамуй. Энэ чимээг Гао Чю сонсож даруй түүний гэртирсэнд Ляо Ши Хуа учрыг асууж, Гао Чюгийн дуу хөгжим наадах сайныгмэдээд гэртээ авч сууя гэв.
Түүнээс хойш Гао Чю тэнд гурван жил сууж, тэрцагт Рэнь Зүн хаан зарлиг буулгаж, аар саар ял халдсан ардыг суллах тунхагтархаажээ. Үүнд Гао Чю мөн ялгүй болж өөр газар одоход зүгээр болсон тул,нэгэн өдөр Ляо Ши Хуа-д гуйн өгүүлрүүн: - би сайн ах таны ачид багтажирснээс нааш санаандгүй гурван жил болов. Эдүгээ зол мэнд эзний хишигтялаас салав, би бодвоос уг төрсөн нутагтаа харьж, хэвийг сахин аж төрвөөсэцэстэл болтол оршин сууж үхсэн хойно ямар яс шороо салахгүй боловуу хэмээн санамуй. Ачит хүн та над тусалж, тэнд таних хүн буй болбоостуслан харгалзаж, захидал бичиж өгвөөс би мөн нэгэн орон олох байнахэмээсэнд, Ляо Ши Хуа даруй зөвшөөрөн өгүүлрүүн: - чи явъя хэмээвээс бимөн хориглох газар үгүй хэмээн нэгэн захиа бичиж, Гао Чю-д замын хүнсбага юм төхөөрөн өгүүлрүүн: - чи Дунжин хотноо хүрч тэнд Жинь ЛяньЧяо төмөр нуруут гүүрийн хажуу замын пүүс нээж суух Дүн Жя Ши хэмээгчхүний гэрт очиж энэ захиаг өгч учрыг хэлэгтүн, чамайг эрхбиш багтаанавч суумуй хэмээсэнд Гао Чю их л баярлан Ляо Ши Хуа-д хишигт мөргөнсалж, тэндээс гарч зам яван нэгэн өдөр Дунжин хотноо хүрч ирээд Дүн ЖяШигийн гэрийг олж биеэр уулзан учрыг хэлж, захиагаа өгсөнд Дүн Жя Ши,Гао Чюгийн нэр сураг хүн төлөвийг хэдийнэ мэдэх тул өөрийн гэртээ авчсуух дургүй боловч, сайн нөхөр Ляо Ши Хуагийн нүүр санаж гэртээ нэгэн хэдэн хоног авч суун, Гао Чюг хөг хөгжим, бөмбөг нисгэхдээ шалгарсансайныг мэдэж, бичгийн эрхин сайд Шү амбаны гэрт зарц болгон илгээсэнд, Шү амбан Гао Чюг мөн түр нүүр шагнан хүлээн авч, дотроо сэтгэрүүн: -Миний нэгэн сул хүн байтугай хичнээн боловч яахин, гагцхүү энэ хүнийбайдал гажуу мэт бөгөөд хойч өдөр хэдэн багачуудыг удирдан муу болгожмагадгүй хэмээн хэрсүүлэн бодож, өөрийн нөхөр тай вэй сайд Ван Дэүгийнгэрт Гао Чюгийн бөмбөг нисгэх сайныг гаргаж, нэгэн захиа илгээсэнд Вантай вэй угаас хөгжимд дуртай тул үзсээр даруй Гао Чюг хураан авч, Шүамбанд тал өгч хойш захиа илгээв.
Ван тай вэй нь хааны гүнжийг авсан эфүхүн ажгуу.Энэ хүн Гао Чюгийн авир занг бөмбөг нисгэх зэргийг үзэж, бусад зарцнараас илүү мэдэлтэй болгож, гарах ороход үргэлжид дагуулж явах болов.Эртний үгэнд хүний сайныг өдөр удсаны хойно мэдмүй, морины сайныггазрын холд танимуй хэмээжээ. Хожим нэгэн өдөр Ван тай вэй ноёнытөрсөн өдөр болжээ. Үүнд Хун тай вэй өөрийн гэрийн ардад тушааж, иххурим базаан бэлтгэж ширээ засуулж, өөрийн хатан дүү Дуань ванг залав.Энэ Дуань ван нь Шэнь Зүн хааны арван нэгдүгээр хөвгүүн, Жэнь Зүн хаанытөрсөн дүү болой. Ухаан бодлого саруул, эрдэм арга бусдаас шалгарчээ.Шатар мягман, хуар зураг, үлгэр түүх хэрэг явдал, найр хөгжмийн зэргийнхүний үйлдвэрт ер чадахгүй мэдэхгүй зүйл үгүй. Тэр өдөр ширээ засаж Дуаньвангийн найрын тэргүүн ширээнд тансаг зочдын ёсоор төв дунд суулгаж тайвэй сайд дагалдан сууж, их л хуримлаж Дуань ван баахан алжааж, даруй босчбие амрахаар гадагш гарч, бичиг сургуулийн хүрээнд ороод, нэгэн тасалгаабага бичгийн гэрт орж үзвээс нэгэн их ширээнд тавьсан нэгэн эрдэнийнчулуугаар сийлбэрлэн хийсэн нэгэн арслан урласан нь үнэхээр гайхамшиг.Үүнийг Дуань ван гартаа барьж нэгэн удаа ихэд гайхаж, магтан өгүүлрүүн: -үүнийг юутай ийм сайхан хийсэн билээ. Үнэн сайн эдлэл хэмээвээс болмуйхэмээсэнд ван тай вэй энэ арсланд Дуань вангийн дуршсаныг мэдээдөгүүлрүүн: - үүнийг гайхах газар үгүй, үүнийг нэгэн адил чулуугаар хийсэнбийрийн тавиур буй. Уран сийлсэн нь тун ховор, энэ хоёр зүйлийн юмыгнэгэн хүн үйлдсэн, энд хэрэггүй, мэргэн дүүд хүргэсүгэй хэмээсэнд Дуаньван ихэд баясан царай дүүрэн инээж, тал өгч ёслон өгүүлрүүн: - эфү ахынөршөөлд сонин юм олж хүртэв хэмээсэнд Ван тай вэй мөн хариу гар өргөжёслон, маргааш даруй тусгайлан хүн зарж, эрхэм эфү-д хүргүүлсүгэй хэмээн өгүүлж, түүнээс тэр гэрээс гарч, гар барилцсаар хуримын газар орж ирээд шөнө турш их л найрлаж, бүгдээр согтсоны хойно сая тус тус дараачаар Дуань ван гэртээ ирэв. Маргааш өдөр Ван тай вэй урьд өдрийн Дуань вандбэлэн болгож өргөх хэмээсэн бийрийн тавиур арслан нэгэн иж эрдэнэ чулуугаар хийсэн гурван зүйлс юмыг эрдэнэ шигтгэсэн хайрцагт агуулж, вааданд боож, нэгэн жишээ бичиж Гао Чюд авахуулан Дуань вангийн фү-дхүргүүлэв.
Гао Чю удсангүй явж Дуань вангийн үүдэнд хүрч үүдэч хүнд учрыгхэлсэнд, үүдэч хүн өгүүлрүүн: - их ван дотоод харшид бөмбөг нисгэжнаадан буй. Над лугаа хамт явж дотогш орсугай хэмээн дагуулан явж,дотогш нэгэн сайхан цэцгийн хүрээлэнгийн аглагт хүрвээс хүрч харваасДуань ван хааны ордны сурах тайганы хэдэн багачууд хүүхэд лүгээ бөмбөгөшиглөж баймуй. Тэргүүнээ хар шаа алчуураар ороож, хүрэн магнаг дээл,эрдэнийн бүс бүсэлж, хөлдөө нисэх гарьдын хатгамал шаахай өмсчээ. ҮүндГао Чю ойр үзэж чадсангүй, хүний ард нуун сэмээр зогсож байв. Энэ үедГао Чюгийн өөдлөх цаг хүрч, Дуань вангийн нисгэсэн бөмбөг алсалж, ГаоЧюгийн ойр үсрэн ирэхэд Гао Чю угаас бөмбөг өшиглөх нь нэрд гарсансурамгай хүн тул тэсэж чадсангүй тэрхүү бөмбөгийг газар тусахын өмнөгарт тогтоон авч, сөргүүлэн нэгэн дэлдсэнд тэр бөмбөг яг Дуань вангийнойр ирсэнд Дуань ван гайхан асууруун: - энэ бөмбөгийг сая ямар хүн иймхэцүү чадамгай нисгэв хэмээсэнд Гао Чю сөгдөн мөргөн мэдүүлрүүн: -өчүүхэн хүн их вангийн бөмбөг нисгэх нь үнэхээр хувилгаан адил тул дэмийбахархаж, газар хүргэхийн өмнө нэгэн удаа дэлдсэн болой хэмээсэнд Дуаньван асууруун: - чиний нэр хэн, энд ямар хэрэгтэй ирсэн буй хэмээсэнд ГаоЧю өгүүрүүн, боол би Ван тай вэй фү магийн дагалт билээ, харъяат сайдынзахиа ба бэлэг авч их Ван вэйд өргөхөөр ирэв хэмээгээд захиаг хоёр гараардээш өргөсөнд Дуань ван авч үзээд ихэд баясан тэдгээр бэлгийг хүлээн авааддотоод харшид хураамжилж, тэндээс Дуань ван Гао Чюд өгүүлрүүн: - чинийбөмбөг өшиглөхийг би мэдэв.
Над лугаа бага зугаацан нисгэж наадсугайхэмээсэнд Гао Чю маш аятайхнаар ёслон өгүүлрүүн: -хорхой мэт өчүүхэнбоол би ямар аймшиггүй тэнгэр мэт сайд лугаа наадам үүсгэмүй хэмээгээдживхүүрсэн мэт гудайн зогсоход Дуань ван өгүүлрүүн: - үүнд ямар бэрхшээхгазар буй, хэн нэгэн ч хаа үгүй, наадах өчүүхэн ч наадам, аль ч хүн боловяамуй, зүгээр наадваас барав хэмээсэнд, Гао Чю дотроо баясгалантайяаяаран урагш давшиж, гурвантаа мөргөж босоод Дуань ван лугаа эсрэгцэнзогсож, харилцан өшиглөж нисгэхэд Гао Чю үнэхээр тэргүүн зэрэг шилдэгхэмээвээс болмуй. Дуань ван их л гайхаж өгүүлрүүн: - юутай бэрх хэцүүбуй, хүн сурахад энэ мэт нь маш ховор болой хэмээн байн байн магтахадГао Чю элдэв зүйлээр дээш доош урван хөрвөн нисгэхэд Дуань ван түүнийэсэргүүцэл бус тул нэгэн үе тэнсэж үзээд даруй бөмбөгийг хураан авч, ГаоЧюг тэр шөнө гэртээ авч өөр зүйлийн ямар эрдэм сурсныг асууваас тэр хуурхөгжим, дуу, шатар, мягман, хуар зураг, үлгэр дэлдэх үлээх, наадам, дуунызүйлийг эс нэвтэрсэн нь үгүйд Дуань ван мөн төрөлх тэр зүйлийн наадмаар өдөр өнгөрүүлдэг хүн тул бүрнээ сонсож, дотроо чухал хэрэгтэй хүн олов хэмээн баярлаж, маргааш нь эрт өөрийн зарцаас нэгэн хүнд захиа өгч Вантай вэй сайдыг урьж илгээв. Тай вэй урьд өдөр Гао Чюг Дуань вангийн гэрт илгээсэн нь өдий болтол ирсэнгүй Ийм учрыг мэдэхгүй гайхаж байтал, Дуань вангийн зарц илгээсэнхүн дотогш орж ёслоод, захиа гаргаж тай вэйд барьж нэгэн өвдгөөр сөгдөн мэдүүлсэнд тай вэй захиаг үзээд даруй жуузнаа сууж Дуань вангийн гэртхүрч ирсэнд, Дуань ван хол угтаж харилцан ёслон уулзаж, гар барилцан гэрт орж, цай уусны хойно Дуань ван хөнгөмсгөөр тай вэйд урьд өдрийн хүргүүлсэн бэлгийн хариу ёсолж өгүүлрүүн: - дүү би өршөөлт ахын шагнасанхүнд бэлгийг баярлан хүртсэний зузаан хишгийг сүслэн бүдүүлэг цагаан зуушийг, усавхи дарс бэлтгэж ачийг хариулан өргөхөөс гадна эрхбиш нүүр шагнан бага зугаацан сууж сургахыг хүсмүй хэмээнсэнд Ван тай вэй яаран босч, гар өргөн ёсолж өгүүлрүүн: - ай хайрхан, их ван юунд энэ мэт өгүүлмүй.Үнэхээр хүлээн чадахгүй хэмээн өгүүлж барсны дараа Дуань ван босч, доодзарц нарт тушааж найрын ширээ бэлтгүүлэв.
Агшин зуур ширээ төв дундсуулгаж, эрдэнэ хундагад дээд сайн архийг дүүртэл хийж, хоёр гараар ёслонөргөхөд, тай вэй маш хичээнгүйгээр хүлээн авч дараагаар гурван хундагаууж, бас Дуань ванд хариу хундага барьж, сул үг хэлэлцэн суух хооронд тайвэй үзвээс вангийн ширээ дүүрэн засан тавьсан зууш ногоо нь цөм эзнийордны хэрэглэдэг нарийн жимс, ариун зууш их бага аяга таваг нь зааны ясбус болбоос хас, мөнгө. Уух архи ч болов эрдэнэ жимсээр найруулан нэрсэн охь архи. Эдгээр нэгэн ширээний дээр бүхүй юмыг үнэ бодвоос таван зуунлан цагаан мөнгө үлэх буй за. Дээд сайд сурвалжит вангийн гэр тул нэгэн зочдыг зочлоход хэрэглэхнь тэдний санаанд маш өчүүхэн мэт санах боловч доод ардад болбоос нэгэннасны аж төрөхийн хөрөнгө болж болмуй. Энэ өдрийн уусныг хэлэхийг зогсож гагцхүү өгүүлэх нь Дуань ван ийнхүү ширээ засаж Ван тай вэйгзалсан учир нь Гао Чю-г өөрийн гэртээ аваачиж суухыг тай вэйгээс элсэжгуйх хэмээсэн санаа буюу. Энэ үед Ван тай вэй сая бага халамцаж байхад Дуань ван нэгэн хундага архи хийж хоёр гараар Ван тай вэй-д түгдрэх мэтянз гарган өгүүлрүүн: - дүү би ахаас нэгэн зүйл хэргийг гуймуй. Өршөөвөөс,нүүр шагнах болов уу хэмээсэнд Ван тай вэй өгүүлрүүн: - тушаах зүйл буйаваас даруй гаргаж хэлбээс барав, ер зөрчих зүйлгүй хэмээсэнд Дуань вансая ам нээж өгүүлрүүн: - эрхэм ахын газраас бэлэг захиа хүргэж ирсэн ГаоЧю хэмээх хүн нь бөмбөг нисгэхэд маш тасархай сайн тул би сайшаан магтаж байсаар үдэш орой болсонд эндээ нэгэн шөнө авч хоносон билээ.
Манай гэрт бөмбөг наадах хүн хичнээн буй боловч энэ мэт нь огт үгүй. Би бодвоосманай Дунжин хотод үүн лүгээ тэнцэх хүн үгүй буй за хэмээхэд Ван тай вэйөгүүлрүүн: - дээд ван таалалд нийлэлцэх аваас даруй фү-дээ үлдээж авбаасбарав. Манай гэрт зүгээр суух нэгэн зарцыг бас чиний миний хэмээлцэхгазар юун буй хэмээхэд Дуань ван даруй Гао Чюг дуудан ирүүлээд эдгээручрыг хэлсэнд Гао Чю ихэд баярлан, хоёр сайдад нэгэн адил ёсолж, түүнээсхойш Дуань вангийн фүд байх болов. Ван тай вэй ихэд найрлаж гэртээ хойшбуцав.Гао Чю Дуань вангийн санаанд нийлүүлэн элдэв зүйлээр зүсэрлэнбялдуучлахад Дуань ван маш хайрлан, идэх уухад нэгэн хамт сууж, гадагшдотогш явахад мөн дагуулж, зарим нэгэн цагт Гао Чюгийн хэлсэн гуйсан үгийг үл хэрэгсэх нь үгүйгээр үл барам хагас жилийн дотор ноёдын хөвгүүнмэт гоё хээнцэр, зоос мөнгө зарах чинээрхэг хувцас өмсөх, хүн дагуулжморь унаж, өөрийн дураар зугаацан явж, архи дарс аливаа нэгэн самуунзохисгүйгээр явавч хүн түүнд ер халдахгүй. Бас ч олон ноёдод тал олжзэргийн ах дүү мэт. Дээрэнгүйлэн доод хүн огт тоомсорлохгүй. Дуань вангийнгэрт арван хувийн мэдэл олж төрөлх зайлшгүй уран мэхтэй хүн тул өдөрудсаар Дуань вангийн санааг нэвтэрхий мэдэж, аливаад аяыг нийлүүлэнявахад Дуань ван улмаар бачилагдаж гар хөл адил хэрэглэж, нэгэн өдөрДуань ван өгүүлрүүн: - Гао Чю би чамайг нэгэн тушаал олгоё хэмээн үргэлжсанах боловч чамд сурсан эрдэм мөчид тул тун арга олдохгүй хэмээсэнд ГаоЧю мөргөн мэдүүлрүүн: - доод намайг энэ мэт өршөөсөөр буй нь үнэхээртэнгэр мэт өршөөл болой. Хэрхэв хэмээн түшмэд болохыг хүсэхгүй, өчүүхэнхүн хичээн үнэнийг хүчээр сүслэн зүтгэвээс барав. Заяа хувь тохиолдвооссайдын хишиг нарны гэрэл мэт түгээмэл тул ядуу хүнд сааргүй олдох боловчхувь дорой буян мөхөс тул яахин хүлээх чадах ажээ гэх зэрэг зөөлөн ялдамүг хэлэхэд Дуань ван их л урамшиж өгүүлрүүн: - чи бүү зовнигтун, минийдотор нэгэн бодсон газар буй хэмээн өгүүлж, тэр өдөр өнгөрсний хойноДуань ван Гао Чюг дээш татах санаа нэгэнт шулуудсаны тул арга үүсгэж,Сүн улсын төрийн хэдэн тэргүүн болсон сайдуудыг будаа идүүлэхээр залав.
Үүнд олон ван, сайд нар цөм Дуань вангийн гэрт цугларан ирж, зэрэг дэсээрнайрлаж бүгдээр утга шүлгийн үг хэлэлцэж, инээлцэн найрлахад Дуаньван тэдгээр олон ноёдыг энгийн өдрөөс нэн илүү хүндэлж, олны зүг ёсолжөгүүлрүүн: - мунхаг хүн би энэ өдөр олон нөхдөөс аймшиггүй гуйх нэгэн зүйлхэрэг буй боловч хараахан гуйхыг бас ичингүйрмүй хэмээсэнд олон сайдзэргээр өгүүлрүүн: - дээд ван сургах үг буй болвоос зүгээр айлтгаваас барав.Юунд иймд хэцүүрхэмүй хэмээсэнд, Дуань ван олны зүг өгүүлрүүн: - эртнийүгэнд чухал хэргийг бүтээх нь нөхөрт итгэмүй хэмээж буй. Аймшиггүйгээрдасамгайлан гуйх нь бага цагаас мунхаг миний гарт хичээнгүйгээр зарагдажявсан нэгэн өчүүхэн хүн энгийн өдөр сайнаар зүтгэсэн нь над түүний урмыгтэжээе хэмээн санах боловч ер эе эв олдохгүй тул сая аргагүй олон нөхдөөсучирлан гуйнам хэмээсэнд тэдгээр олон сайд өгүүлрүүн: - тэр хүнд сурсанэрдэм буй буюу, одоо чухам хаа буй? Хэрвээ эрхэм вангийн дэргэд барааболж буй аваас даруй манд учруултугай хэмээсэнд Дуань ван даруй Гао Чюгоруулж олон сайдын амрыг эрж мөргүүлсэнд үзвээс тэрэнд Дуань вангийншадар зардас Гао Чю. Үүнд олноор өгүүлрүүн: - үзээс эрхэм гуань рэнь,дарга ажгуу.Бид нар их вангийн хамт олноор санаа нэгтгэн айлтгаж эрхбиш нэгэнтушаал олгохыг хичээсүгэй хэмээн зөвлөлдөж хэлсэнд Дуань ван тал өгчёслон, Гао Чю бас олонтаа мөргөв. Үүнд олноор зөвлөж өгүүлрүүн: - манай Дуань ван болбоос Сүн улсын есөн давхар суурь эрхийг барьсан дээд ван,нэгэн хүнийг түшмэл болгохыг манд хэлсэн тул бид нар орон сонгожтавиваас зохимуй хэмээсэнд дотоод түшмэлийн тушаалын захирах сайд өгүүлрүүн: - бусад бага тушаал зохих, би эдүгээ манай Дунжингийндянь шуайгийн тушаал орон гарсан тул энэ хүнийг бүгдээр зөвлөн айлтгаждянь шуай тай вэй сайд болгож хэрэглэвээс та бүхний санаанд ямар буй хэмээвээс олноор нийлэлцэв хэмээн нэгэн зэрэг өгүүлэв. Түүнээс бүгдээрханатал найрлаж, шөнө орой болсны хойно сая тархаж, олон сайд санаацутгаж айлтган, Гао Чюг дянь шуай тай вэй тушаалд тохоон тавьж, энэзүйлд хэрэглэх мөнгө, бэлэг тэргүүтнийг Дуань ван бүрнээс гүйцэтгэн гаргаж, мөн Гао Чюд цаг цагийн өмсөх хэрэглэх төрийн хувцас үйлийг сайнсайхнаар бэлтгэн өгч, сайн өдөр сонгож Гао Чюг дянь шуай яамны тай вэйсайдын тамгыг хүлээн авч, төрийн хэргээс мэдэлцэж шийтгэх болов. Бөмбөгнисгэж явсан зальхай Гао Чюгийн уг үндэс явдлыг хүн бүр мэдэх боловчДуань вангийн сүрээс айж, ер ийм тийм хэмээн хэлэлцэх хүн үгүй, тэндээсГао тай вэй тушаалыг хүлээн авч их танхим сууж, харъяат яамны олонтүшмэд, шообин, бичээч, цэрэг, албаны хүний нэр зэргийг байцаагаад дансавчирч, нэрийг дуудаж, нэг нэгнээр цохож үзвээс, харъяат яамны албаныхүн цөм буй. Гагцхүү цэргийн сургуулийн дарга Ван Жин үгүй тул тай вэйзандран асууруун: - Ван Жяо Тоу сургуулийн дарга хаа буй хэмээсэнд олноормэдүүлрүүн: - тэр хүн өвдөж нэлээд удсан, үүний учирт энэ удаа бараалжирээгүй билээ хэмээсэнд Гао тай вэй зандран өгүүлрүүн: - өчүүхэн нохойбоолчууд хэнийг мэхэлмүй.
Урьд өвчин үгүй атал чухам энэ өдөр шалтгаархожимдож харин намайг мэхлэх буюу.Таныг залхаан шийтгэвээс зохих билээ, одоо түүний биеийг дайчланавчир, энэхэн тэрхэн хэмээн хуурмаглаваас даруй занчмуй хэмээсэнд,нэгэн хүнийг илгээж Ван Жин-г дуудав. Энэ хүү Ван Жяо Тоу нь эм, үр үгүйнэгэн насанд хүрсэн хөгшин эх лүгээ аж төрөн суух шулуун шударга хүн.Түүний биенд өвчин олсон нь үнэн ажгуу. Тэр өдөр гэртээ хэвтэж байталхаръяат яамны нэгэн зардас очиж эдгээр учрыг бүрнээ хэлж дуудсанд,Ван Жин аргагүй болж арай хэмээн босч, хатамжин чармайн явж яамандхүрч ирвээс, тай вэй танхим сууж байсаар олон албаны хүн нар цөм айсанцарайтай баймуй. Үүнд Ван Жин урагш мөргөн ёсолж, боол дээд сайдынамгаланг эрмүй хэмээсэнд Гао тай вэй ихэд хилэнлэн өмнөх ширээгээтачигнатал дэлдэж хараан өгүүлрүүн: - их зүрхэт нохой зардас чи өвчин үгүйатал зориуд чавхуурхан, намайг тамга авсныг тоохгүй буюу. Үүнийг чирчбуулган нэвширтэл занчигтун хэмээсэнд, түүний нөхөр олон хүн дэмийулбаар ядаж яах арга олдохгүй байтал тэдний хэдэн тэргүүн урагш сөгдөнмөргөн гуйн өгүүлрүүн: - боолчууд аймшиггүй гуйх нь энэ Ван Жин өвчинучраа гаргаж урьд нэгэнт чөлөө гуйн мэдүүлсэнд дээд түшмэдэд сонсгожчөлөө олсон нь тэмдэглэл буйгаас гадна, энэ өдөр болбоос ноён таны тамгахүлээн авсан баярын өдөр тул нэгэн удаа манд хишиг хүртээж өчүүхэн ВанЖинг занчихыг хэлтрүүлж уучлан, дараа хүндээр шийтгэх болов уу хэмээнгуйхад Гао тай вэй өгүүлрүүн: - энэ цөлбөөс зохих ялт хулгайг занчиж албаасзохих билээ. Энэ удаа олны ачид нохой боол чи амь олов, дахин осолдсоны хойно амьтай гарахыг бүү санагтун хэмээн зандран бүхийд Ван жин сая багаамарч мэдүүлрүүн: -өчүүхэн бол ямар аймшиггүй харъяат сайдыг мэхэлмүй.Үнэхээр өвдсөн нь үнэн, тэр ч байтугай одоо болтол сайнаарилааршаагүй. Энэ өдөр дуудаж очсон албаны хүн тодорхой мэдэх билээхэмээхэд Гао тай вэй хараан өгүүлрүүн: - цөлөлтэй нохой чамайг энэ удаазанчих гөвшихийг хэлтрүүлэв хэмээсээр байтал байн байн нурших буюу.Үүнийг чирч гарга хэмээсэнд, Ван Жин аргагүй хишигт мөргөн толйгойгоодээш өргөж харваас шинэ тушаалын тай вэй нь урьд Дунжин хотноо нэр гарсан зэрлэг Гао Чю ажгуу.Үзвээс энэ хүн сайдын тушаалд дэвшээд намайг ийнхүү хяхах нь урьдцэргийн зэвсэг боловсруулан сургах үед би үүнийг нялт зэхий хэмээн нэгэнудаа занчсанд түүний хариуд одоо ийнхүү хашруулах ажгуу, за би сая мэдэвхэмээн бодоод үг дуунгүй гарч гэртээн харьж ирэв.
Настай эх нь хөвгүүнээүзээд асууруун: - шинэ тушаалын тай вэй сайд миний хөвгүүнийг дуудсан ньалбанд зарж илгээх явдлыг тушаав уу, эс бөгөөс урьд тушаалын ноёдын адилшан хишиг хайрлав уу хэмээсэнд, Ван Жин шүүрс алдаж өгүүлрүүн: - эжийэнэ хэргийг бүү асуу, энэ шинэ тушаалын тай вэй нь олон иргэнийг захирахноён буй за, намайг хорлох шулам болой хэмээсэнд эмгэн цочиж өгүүлрүүн:- чамайг яав, занчив уу, аашлав уу хэмээхэд, хөвгүүн нь өгүүлрүүн: - хишгийгхүртсэн доод албын хүн осолдсон хэрэг буй аваас занчих аашлахыг хүлээх ньяамны үүрдийн ёсон болой. Тэр ч гайгүй, гагцхүү энэ тай вэй нь урьд бөмбөгөшиглөж явсан манай Дүн хотноо нэр алдаршсан зальхай хүн Гао Чю энэхэдэн жилд бус тийш одсон бөгөөд яахин энэ тушаалд ирснийг мэдэхгүй.Үүний гадна урьд надаар цэргийн сургууль заалгаж явах цагт би түүнийгнэгэн удаа халдаж, модоор занчсан учир буй тул тэр одоо шүд зууж, надаасөшөө авах цаг болжээ. Энэ бид хоёр Дунжин хотноо хамт байвал эрхбишхор зовлонгоос хэлтэрч чадахгүй хэмээн шагшин гаслахад, эх нь өгүүлрүүн:- хэрвээ тийм болбоос эх хөвгүүн бид хоёр энд удаан сууж болохгүй, чамайгхорлох нь мөн намайг алсан мэт, иймийн тул бид хоёр эртхэн амьдрах замэрж одох нь зүй хэмээсэнд хөвгүүн Ван Жин зөвшөөрөн гэрийн доторхүнэтэй хөнгөн эдийг аваад босож явах гэтэл гаднаас хоёр албаны хүн оржирээд өгүүлүүн: - сая шинэ тушаалын тай вэй сайдаас чангалан тушаангарч ирсэн нь өдөр бүр харъяат яамнаас хоёр албаны хүн гаргаж, даргатаны биеийг эдгэж сайн болохыг инаруу гэрт нь суулган харгалзаж байхаартушааснаар бид хоёр ирэв.Энэ нь магад сайн санаа бус болов уу хэмээсэд Ван Жин эх хөвгүүнхоёр ихэд сэжиглэж өгүүлрүүн: - эдүгээ яаваас сайн болов хэмээн нэгэнзэрэг хэлэлцэж, албаны хоёр хүнд гэрт бүхий бэлэн архи зуушийг авчирчидүүлсэнд Ван Жин нь тэд нар лугаа элсэг найртай тул Жан, Ли хоёр яа иөгүүлрүүн: - эрхэм дарга олон бодлого хэрэггүй, эртхэн энэ хотоос огцрохарга бодвоос сайн хэмээхэд эх хөвгүүн хоёр зэргээр өгүүлрүүн: - манд мөнийм санаа буй бөгөөд хараахан явъя хэмээхийн завсар эрхэм хоёр албаны хүн ирсэн тул одоо яах аргагүй болов хэмээсэнд тэр нар өгүүлрүүн: -гэмгүйатал яаваас яатугай хэмээн санаж болохгүй. Хэзээ нэгэн цагт хорлолбайх ч юуны болзоо. Бид нар цөм удаан жилд нэгэн албанд явсан зузааннайрамдал буй тул гачигдах үест эрхбиш журмыг дагаж туслах нь үнэхээрбат болой. Бидний санаа болбоос та эх хөвгүүн хоёр мөнхүү зөвлөн тогтсонёсоор энэ өдөр даруй амьдрах замыг эрж явагтун. Та нарыг явсны хойно бидхоёр яаманд очиж, Ван Жингийн гэрт очвоос өмнө хойт үүдийг цоочилж, эххөвгүүн хоёр үгүй болжээ. Үүнд бид нар айл аймгийн хүн нараас асууваасер мэдэхгүй гэнэм, Дунжин хотноо эрэн сурвалжилж, огт олсонгүй хэмээндөрөв тав хоносны хойно мэдүүлбээс барав.
Түүний хойно эрхгүй олоххэмээвээс мөн ийм тийм байсаар өдөр нэлээд хол болж, та нар ч зорьсонгазартаа санаа амар хүрмүй. Үүнээс өөр арга байхгүй хэмээсэнд эх хөвгүүнхоёр баярлахдаа, тэр Жан, Ли хоёр яа и-д тус тус дээл хувцасны зэргийг бэлэгболгон өгсөн нь тэд нар хүлээн авч, орой болсон цагт эмгэн эх нь хөвгүүнВан Жин-д өгүүлрүүн: - бид нар уг нутгаасаа гараад зүг чиггүй хааш явмуйхэмээхэд, хөвгүүн нь өгүүлрүүн: - эжий энэ зүйл бүү зовнигтун, эндээс зүүнөмнө зүн Янь Ань Фү хэмээх нэгэн хот буй, тэр хот нь хулгай худал үгүй,хоол унд маш элбэг, тэнд урьд над лугаа хамт цэргийн сургуульд явсанхорин шахам сайн нөхөд буй. Бид тэднийг эрж очвоос суух гэр, идэх уухзүйлд ер гачигдах учиргүй хэмээсэнд эмгэн сая сэтгэл тавиу болжээ. Үдэшболсны хойно замд явах хүн цөөн болжээ. Үүнд Ван Жин өөрийн тэжээсэнхоёр морийг авчирч, эмээл тохож, эхээ өргөж унуулан, нэгэн моринд мөнгөзоос замын хүнсний зэрэг юм ачиж, бас хоёр яа и-д ёслон хамт үүдийг хааж,эдгүй хашаагаа цоожлоод хотын их хаалга гарч Янь Ань Фү-гийн зүг явахадтэрхүү хоёр яа и үдэж явуулаад салцгаав.Саях Жан, Ли хоёр яа и анх зөвлөсөн ёсоор хэд хоносны хойно саяяамнаа ирж мэдүүлсэнд Гао тай вэй занаж хилэнлэж өгүүлрүүн: - албаасзохих нохой боол чи энэ удаа над лугаа мөчөөрхөж ургавч, чамайг олох мөнхялбар хэмээн даруй газар газар бичиг нааж, Ван Жинг олж бариулахаарцэрэг томилж гаргасан нь нарийнаа үл өгүүлмүй. Өгүүлэх нь Ван Жин тэрөдөр Дунжин хотноос эхээ дагуулж, өдөр болбоос хөгшин эхээ асран зам явж,үдэш буудалд бууж явсаар эх нь өгүүлрүүн: - бид гарсаар нэлээд өдөр болов.Янь Ань Фү хэмээгч хот одоо хэдий хол буй хэмээсэнд Ван Жин өгүүлрүүн: -одоо эндээс хоёр гурван өдрийн зам буй. Эх нь өгүүлрүүн: - тийм болбоос хотойртжээ, гагцхүү Гао тай вэй хойноос цэрэг илгээж нэхэх болов уу хэмээнэмээсэнд, хөвгүүн нь өгүүлрүүн: - тэр ч гайгүй ээ, бид нэгэнт зовлонгийнхаалгаас огцорсон тул хэдий цэрэг гаравч биднийг аль зүг явсныг мэдэх бус.Хэрвээ хөөж ирэвч, цөм манай таних нөхөд хэрхэвч Гао тай вэйгийн санаагдагалдаж, маныг барьж аваачих үгүй буй за хэмээн хэлэлцэж яван үзвээсчухам явах замаас төөрч мөн хоногийн буудлаас хол өнгөрчээ. Нар басшингэхэд хүрч, эх хөвгүүн хоёул ам ихэд умдаасч, ойр хавь айл үзэгдэхгүй,эх нь өгүүлрүүн: - гэдэс өлсөхөд мөн гайгүй, аман умдаасахыг яахин хүлээн Хэрвээр айл олдохгүй болбоос умдаасч үхэхэд хүрмүй хэмээнгаслахад Ван Жин аргагүй эхээ мориноос өргөж буулган, нэгэн чулууныдээр дэвсгэр тавьж суулган, морио түшиж өгүүлрүүн: - ээж та энд түр суужбайтугай. Би явж ус олж ирье хэмээн аль зүгт ус бүхүйг мэдэхгүй гайхаж,өмнө зүг хэдэн алхам явж байтал хол нүдний үзүүр нэгэн өчүүхэн дэнгийнгэрэл бараг бүрэг үзэгдэхэд Ван Жин ихэд баярлан яаран хойш гүйн ирээдэхдээ өгүүлрүүн: - сайн болов, эндээс өмнө зүг их холгүй нэгэн зулын гэрэлүзэгдмүй. Бид хоёул тэнд хүрч хоносугай хэмээсэнд эх нь даруй зөвшөөрөнхамт тэрхүү гэрлийн зүг яван удсангүй хүрч ирээд үзвээс эргэн тойронмодон ургасны дотор нэгэн ихээхэн шавар хэрэмтэй айл буй.
Ван Жин эхээ хөтөлсөөр тэр айлын үүдэнд ирвээс дотроос нэгэн хүнгарч ирэхэд Ван Жин урагш давшиж ёсолсонд тэр хүн мөн хариу ёсолжасууруун: - эрхэм зочид өдий орой болсон хойно энд ямар хэрэгтэй ирэвхэмээсэнд Ван Жин өгүүлрүүн: - би нь настай эхээ авч Янь Ань Фү хотнооочихоор явмуй, энэ өдөр зам төөрч орой болсонд айл олдохгүй, танай энэдэх дэнлүүний гэрлийг харж яван зул мэт буянт айлын үүдэнд бараалжирэв. Энэ нэгэн шөнө хаалганы саравчинд хорогдон хонож, маргаашэрт явбаас болох болов уу хэмээхэд үүдэч хүн хариу өгүүлрүүн: - харийнхүн та түр зогсож хүлээгтүн, би дотогш орж тай гүн ахмад хөгшинд хэльехэмээгээд дотогш ороод тай гүнд хэлсэнд тай гүн биеэр гарч ирэв. Ван Жинүзвээс сахал үс нь цайсан нэгэн өвгөн өмссөн хувцас нь баян чинээтэй хүнийбайдал буй.Үүнд Ван Жин урагш давшиж ёслон амрыг эрсэнд тай гүн гар өргөнёсолж асууруун: - эрхэм хүн таны овог хэн, нутаг хаана буй хэмээсэнд Ванжин өөрийн овог Жан хэмээн хэлж өгүүлрүүн: - уг нутаг Дунжин хотноосуумуй. Настай эхээ дагуулж Янь Ань Фү хотод ургийн хүнийг эрж очихоорявмуй. Энэ өдөр зам төөрч, шөнө болсонд буянт хүний хаалганд золооршурган ирэв, өршөөвөөс нэгэн шөнө багтаан хонуулж болох болов уу,маргааш гэрийн хөлс зоосыг барьсугай хэмээсэнд тай гүн өгүүлрүүн: -аливаа зам явагч хүн өөрийн гэр тэргэнээ авч явах бус, эрхэм гийчин зүгээрорж хоновоос барав, манай гэрт шөнө байтугай явдлын хүн өдөр ирэвч мөнхоол унд бага сага туслан өгч явуулмуй хэмээн бас гэрийн зарц нарт хэлж,дэнлүү шатаан авчирч, Ван Жин эх хөвгүүн хоёрыг дотогш дагуулан явж,нэгэн бага гэрт оруулж суулган, тай гүн нэгэн зарц хөвгүүнээр урьд халуунус авчруулсанд Ван Жин эх хөвгүүн хоёр дээл хувцасны тоосыг гүвж, гар нүүрийг угаан дараагаар цай ууж, тай гүн даруй хэдэн таваг мах ногообэлтгэж, архи халаалгуулан, биеэр архи хийж Ван Жингийн эхэд барьж өгөхөд эмгэн сандран босч өгүүлрүүн: - дээд хүн хишигт ядмаг эх хөвгүүнбид сүсэлж барахгүй баярлаж байтал бас ийнхүү ихэд өршөөхийг яахинхүлээж чадмуй хэмээсэнд, тай гүн өгүүлрүүн: - эмгэн зүгээрээ авч уутугай,бид цөм насжсан хүмүүс, нэгэнт миний гэрт ирсэн тул зочид болмуй. Бэлэнархи будааг цадтал идэж уугаад биеэ амарч унтагтун хэмээсэнд Ван Жин эх хөвгүүн хоёр идэж дүүрээд тай гүнд ёслон хишигт мөргөсөнд тай гүнөгүүлрүүн: - одоо шөнө орой болов зам явж зүдэрсэн хүн эртхэн унтажамрагтун, би ч явъя хэмээгээд гарсан хойно, Ван Жин эхээ сувилан хэвтүүлж,гэрийн үүдийг хааж унтав. Эмгэн замын холд уналгалан явж бие алжаасантул шөнө дөлийн цагт бие халуурч, яс шимтрэн өвдөж ёолон үүр цайталунтсангүй.
Ван Жин гэнэт сэрж асууруун: - ээж таны бие яав хэмээхэд эмгэнөгүүлрүүн: - хөгшин би лав зүдэрснээс нэрвэгдэж ийм болмуй. Чи бүүзовогтун хэмээсэнд, Ван Жин босч нүүрээ угааж байтал зарц хүн цай боовавчирч идүүлсний хойно, тай гүн орж ирэхэд Ван Жин босон зогсож ёслонөгүүлрүүн: - тай гүн амархан нойрсов уу. Тай гүн өгүүлрүүн: - сайн унтав,хөгшин чи мөн сайн унтав уу зэ хэмээхэд, эмгэн өгүүлрүүн: - доод бие замдудаан хоног явж зүдэрсэн тул халууран яс шимширч нэгэн шөнө тавтайунтаж чадсангүй хэмээсэнд Тай гүн өгүүлрүүн: - энэ гайгүй, манай энд эмчхүн буй, түүнийг ирүүлж засуулъя, хэзээ сайн болсон цагт явагтун хэмээхэдВан Жин мөргөн өгүүлрүүн: - их ачит тай гүн өчүүхэн маныг үнэхээр бурханадил хайрлан өршөөмүй, энэ зузаан ачид мөргөн хариулъя хэмээхэд тай гүнөгүүлрүүн: -танай эх хөвгүүн хоёрыг өчүүхэн төдий буяныг санаж манай эндхэдэн хоног суулгахад би ер ач бодох учиргүй хэмээн нэгээтээгүүр хүнявуулж эмчийг авчирч, Ван Жингийн эхийн биеийг засуулж, түүнээс эххөвгүүн хоёул тай гүний гэрт тав зургаан өдөр сууж, нэгэн өдөр Ван Жинхашааны дотор явж байтал, нэгэн давхар хашааны дунд арван найм, есөннасны хэртэй нэгэн бага хөвгүүн цэнхэр хатгамал дээл өмсөж, толгойдоотов малгай өмсөж, нударга шамлан, хормой шууж, гартаа жад барьжэргүүлэн цэргийн сургууль хийж баймуй. Ван Жин угаас цэргийн сургуулийгболовсруулан шалгарсан хүн тул түүний дэргэд очиж нягтлан ажиглаваассурах төлөв буй боловч, баахан цалантай байхад Ван Жин энгийн өгүүлрүүн:- өдийгөөс эс хичээвээс хожим сурав хэмээн мөн шилдэг болж чадахгүйболов уу хэмээхэд тэр хөвгүүн жадаа тавьж, уурлах царай гаргаж өгүүлрүүн:- чи хаанаас ирсэн хүн, миний сургууль хийх чамд хамаа буюу. Чи өөрөөхэнээс илүү буй хэмээсэнд Ван Жин дотроо бодов, энэ хөвгүүний үг аялгаянзыг үзвээс лав өвгөн тай гүнгийн хөвгүүн магадгүй хэмээн санаж ёслонөгүүлрүүн: - би нь нэгэн харийн хүн, энэ тай гүний гэрт сул сууж баймуй, саяэрхэм дүү таны жад эргүүлэхийг үзээд манай Дунжин хотын нэрийнсургуульд эгэлээс эс хичээвээс хожим мөн цалгар болмуй хэмээн цэргийнбагш нар хэлдэг бөгөөд би санамсаргүй ийнхүү өгүүлсэн билээ хэмээсэнд,тэр хөвгүүн өгүүлрүүн: - Дунжин хотноос бусад газар багш байдаггүй буюуманай энд хэд хэдэн нэртэй багш буй, би ч мөн тэдний шавь, чамаас дооргүйбуй за хэмээн өгүүлж байтал, өвгөн тай гүн хүрч ирсэнд тэр хөвгүүн эцэгтээөгүүлрүүн: - би энд ганцаар жад эргүүлж байтал энэ хүн миний дэргэд хүрчирээд намайг басамжлан элэглэв хэмээхэд, тай гүн өгүүлрүүн: - энэ нь Дунжин хотын олон цэргийн дарга явсан хүн болой. Магад цэргийн эрдэмсурсан хүн буй за хэмээхэд Ван Жин урагш очиж өгүүлрүүн: - би энэ хөвгүүнийг элэглэсэн учир үгүй, гагцхүү нас бага хүн хааш яаш сурваасхожим шилдэг болон чадахгүй болов уу хэмээснээс буй өөр үг хэлсэнгүйхэмээхэд тай гүн өгүүлрүүн: - энэ нь нас бага ихэс хүн лүгээ учирч төвшин үгхэлж сураагүй, хөгшин миний орой заяасан ганц хөвгүүн, танд аясгүй хэлсэнболбоос хөгшин миний сэтгэлийг бодож өнгөрүүлтүгэй хэмээсэнд Ван Жинөгүүлрүүн: - доод хүн аймшиггүй эрхэм Сян гүн тансаг хөвгүүнийг таньсангүйтул ёслохыг алдсан болов хэмээн ёслоход тайгүн хөвгүүнээ дуудажөгүүлрүүн: - чи энэ хүнд шавь орж цэргийн эрдэм суртугай хэмээсэнд, надхичнээн багш байсаар атал үүгээр юу хиймүй, бас ч эрдэм чадлыг мэдэх бус,бид хоёр дайсч үзээд надаас гарамгай болбол би шавьд оръё, хэрвээ надлугаа эсэргүүцэл бус ахул би үүнийг мөн занчмуй хэмээсэнд тай энэ үгийгхэлсэнд Ван Жин дотроо баярлан өгүүлрүүн: - би Сян гүн лүгээ дуртайяадайсаж үзсүгэй хэмээсэнд тэр хөвгүүн даруй өмссөн дээлээ тайлж өөр нэгэнхөнгөн хувцас өмсөж, яаран нэгэн шийдэм барьж ирээд, Ван Жинд гайхууланэргүүлэв. Ван Жин үзвээс харин шийдэм сурсан нь харин жаднаас илүүсайн, үүнд тай гүн өгүүлрүүн: - эрхэм гийчин та гар үл хөдөлмүй, Ван Жинмөн энэ үгэнд дээлээ тайлж, нэгэн шийдэм барьж хүчлэн эргүүлсэнд тайгүн харваас салхины хүрдэн адил тэр хөвгүүн үзвээс Ван Жин анхандаашийдэм хүн хоёр мөн ч тодорхой үзэгдэж байсан нь бага удсанд даруй нэгэнхуй салхи бие тойрсон адил, Ван Жингийн бие үзэгдэхгүй болмогц, тэрхөвгүүн баахан ичингүйрэн өөрийн шийдмийг барин эргүүлсэнд, өвгөн харваас огт Ван Жин лугаа тэнцэх бус, Ван Жин гэнэт тэр хөвгүүний дэргэдхүрч, барьсан шийдмийг нэгэнт цохьсонд дээш нүдний үзүүрт үзэгдэхгүйболон тасдаж одов.
Тай гүн үзээд өгүүлрүүн: - ай чи үзвээс, сая мэдэв үү,хүний сурсан нь ийм хэцүү тул чамайг шоолох нь зөв хэмээсэнд тэр хөвгүүнүг үгүй болон гайхаж зогсоход тай гүн Ван Жингийн дэргэд ирж өгүүлрүүн:- эрхэм гийчин та одоо зогссугай, хөгшин би хөвгүүнээ танд шавь болгосугайхэмээсэнд Ван жин өгүүлрүүн: - тай гүнгийн ачид би их л баярласан, үүндямар багш шавь хэмээх учир буй, таны өршөөсний хариуд би бага Сян гүнгчадах чинээгээр зааж сургасугай, гагцхүү сян гүн тоох эсэхийг мэдэхгүйхэмээсэнд тэр хөвгүүн Ван Жингийн хэцүүг нь нүдээр үзсэн тул сая бишрэнөгүүлрүүн: - би бодоход миний багш нараас илүүгүй буй за хэмээн санасанбилээ. Одоо үзвээс тэд нар ч болов эрхэм авгайд адил бус хэмээсэнд, өвгөннэгэн ширээ тавьж Ван Жинг суулгаж, хөвгүүн нь дээлээ өмсөөд ирсэнд тайгүн хөвгүүндээ тэр өдрөөс эхлэн сургууль заалгахаар тогтож асууруун: -гагцхүү хөгшин би эрхэм гийчнээс асуух нь та чухам аль газрын хүн, энэхүүцэргийн эрдэм хаана сурсан, ийм чадал буй атал яахин гавьяа нэр олжавахгүй хэмээсэнд Ван Жин урьд шүүрс алдаж өгүүлрүүн: - одоо эрхэм тайгүн авгайгаас нуух зүйлгүй. Би бага цагаас цалин идэж цэрэгт явсан, нэрийнсургуулийн хүн. Хойно Дунжин хотын олон түмэн цэргийн дарга болж,сургуулийг даасан ерөнхий тушаалтай билээ. Гэтэл урьд сард манай Дунжинхотноо бөмбөг нисгэж явсан Гао Чю хэмээх нэрд гарсан харгис хүн тай вэй тушаалд дэвшээд, угаас над лугаа өшөө буй тул түүний хяхаж хорлох санаагмэдээд хөгшин эхээ авч өөрийн садан нөхдөө эрж, Янь Ань Фү хотнооочихоор яваа учир энэ билээ. Миний жинхэнэ овог Ван Жин Жяо Тоусургуулийн дарга тушаалтай хэмээсэнд өвгөн сая аливаа учрыг сонсожмэдэв хэмээгээд өгүүлрүүн: - эрхэм Жяо Тоу-д өвгөн би учираа мөн хэлсүгэй.Би угаас Хуа Инь Сянь-ий харъяат хүн, манай эндэх Шао Хуа Шань хэмээхуулны гацаанд Ши Жя Цүнь хэмээх нэгэн хэсэг айл бүгд овог Ши, дөрөвтаван зуун өрх илүү болжээ. Хөгшин би үе улиран оршин сууж, идэх өмсөхэлбэг тавиу, тариалан мягман үйлдэж бага цагт хувийн алба татварыгшулуун шударгаар нийлүүлж байхад олноор зөвлөн хөгшин намайг эдгээрайлын тэргүүн болгожээ. Авааль гэргий хэдийнэ нас барсан, ганц энэхөвгүүн үүнийг нялх цагаас энхрийлэн өсгөж, ер хатуу бэрх ажил зүдүүрийгүзсэнгүй. Арван хэдэн наснаас эхлэн өдөр бүр цэргийн эрдэм сурах хэмээнэнэ тэр хүнээр багш болгон тэжээх ба тэр тухай мөнгө зоос хэрэглэсэн ньтоогүй болсон. Аливаад үүний дураар явуулмуй. Одоо эрхэм Жяо Тоу нэгэнтбагш болсон тул үүнийг сайнаар сургахыг гуймуй хэмээсэнд Ван Жинөгүүлрүүн: - тай гүн сэтгэл бүү чилэгтүн, Сян Гүнийг хичээн сургаж,боловсруулахыг би мэдье хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - үүний нэр Ши Жиньхэмээмүй. Үргэлж эрээн хатгамал дээл өмсдөг тул хүн үүнийг Жю Вэнь Лунесөн алаг луу хэмээн дуудмуй хэмээн хэлэлцэж суутал, зарц хүн ирж хоолбэлтгэв хэмээсэнд тай гүн Ван Жин-г Ши Жинь нар цөм дотоод хашаанаасгарч ирээд хоол идэцгээв. Түүнээс хойш Ван Жин эх лүгээ тай гүнгийн гэртөөрсдийн дураар сууж, Ши Жинь-д хагас жил болтол цэргийн эрдэм зааж,нэгэн өдөр Ван Жин тай гүнд өгүүлрүүн: - намайг урьд ирэх цагт бага хөвгүүнхэдий цэргийн сургууль төгсөх боловч огт боловсроогүй байсан билээ. Энэхагас жилийн дотор жад, илд, сүх, сэрээ, муна, бялуу, сэлэм, төмөгнийзэргийн арван найман зүйл цэргийн эрдмийг сурч боловсруулсан ньнадлугаа тэнцэх болжээ хэмээсэнд тай гүн ихэд баярлан өгүүлрүүн: - эрхэмЖяо Тоугийн ачаар миний хөвгүүн эрийн эрдэм шилдэг хурц болсон ажгуухэмээн тусгай сайн будаа бэлтгүүлж баярын ёсноор дарс уув.Дараа хэдэн өдөр өнгөрсний хойно Ван Жин нэгэн өдөр Ши Жинь-дөгүүлрүүн: -би анхан гэрээс Янь Ань Фү-д очихоор явсан зам төөрч энд ирээджил шахам суув. Чи одоо цэргийн эрдэм боловсорсон тул би одоо явсугайхэмээсэнд Ши Жинь хариу өгүүлрүүн: - багш энэ бус тийш явмуй хэмээгчямар үг, манай энд суух гэр, идэх хоол, өмсөх хувцас бэлэн байхад би танайэх хөвгүүн хоёрыг хэдэн жил боловч сэтгэл сүйтгэхэд хүрүүлэхгүй, тэжээлөргөн сууж чадмуй хэмээсэнд Ван Жин өгүүлрүүн: -шавь чи учрыг мэдэхгүйбуюу, би угаас Гао тай вэй сайдын хорлохоос айн Дунжин хотоос гэр орнооэзгүй орхиод хөгшин эхийг авч оргон гарсан хүн, хэрэв энд удаан байваас хүнмэдээд тай вэйд хэлбээс намайг сааргүй нэхэж ирмүй.
Тэр цагт бид бүгдээрхолбогдохуйд хүрэх тул би одоо эндээс ангижран одож хэдэн сар болоод мөндахин ирсүгэй хэмээсэнд Ши Жинь энэ учрыг эцэг тай гүнд хэлсэнд тай гүн даруй Ван Жинг үдэх ширээ, ногоо зууш бэлтгэж, үдэлгээний архи барьж,бас цагаан мөнгөн нэгэн зуун лан торгон дээлийн зэрэг юм бэлэг болгонөгөхөд Ван Жин маргаж өгүүлрүүн: - би тай гүн хишигт нэгэн жил шахаморшин сууж, өчүүхэн тус хүргэсэн газар үгүй байтал өчнөөн их бэлгийгхүлээх авах ёс буй буюу хэмээсэнд Ши Жинь сөгдөн өгүүлрүүн: - ачит багшнамайг санаа тавин цэргийн сургууль заасан их өршөөлд өчүүхэн би хоосонбусын төдий бүдүүн юм сэтгэл болгоон өргөхүйд эс хураамжлан авбаасхарин шавь би ихэд гомдмуй хэмээгээд босохгүй байхад Ван Жинь аргагүйтай гүнд тал өгч ёслон сая хураамжлан аваад будаа идэж дүүрээд, ван жинөөрийн гэртээ ирж хувийн юмаа засцгаан, нэгэн шөнө хонож маргааш ньэрт босч өглөөний будааг идэж явах цагт Ван Жин эхлүгээ тай гүнд ёсолж,мөн тэдний гэрийн их бага бүгдэд салах ёс хийж барсанд Ши Жинь, тай гүних гацааны зах хүртэл үдээд хойш буцаж ирэв. Ван жин хуучин ёсоор ЯньАнь Фүгийн зам явж, урьдаар боомтны баруун этгээдэд байгуулсан цэргийняамнаа суух хуучин танил нөхдөө эрэхээр явсныг үл өгүүлэх нь тай гүн ШиЖинь нар гэртээ харьж ирээд хэдэн өдөр болсны хойно тай гүн гэнэт өвчинтохиосонд хөвгүүн нь Ши Жинь олон сайн эмч нарыг залж хэрхэн засуулавчогт засрах төлөв үгүй, улам хүнддэж байсаар нэгэн өдөр толгойгоо өргөжчадахгүй дөрвөн мөч таталдан гэнэт амь ядрав.Үүнд Ши Жинь их бачимдаж, айн уйлж доод зарц улсыг дуудажөгүүлрүүн: - эцэг нэгэнт амь гарав, та бүгд зүг зүгт явж хуушаан сайнэрдэмтэй Дао Ши нарыг залж ирэгтүн, эцгийн төлөө ном уншуулж, сүнсийгнь тонилгосугай, бас будаа гурил зуушны зэрэг юм гаргаж, ядуу үгээгүйардад түгээгтүн хэмээн өгүүлж, өөрийн биеэр эцгийн ясыг шийтгэж авслаад,өдөр дараалан ном уншуулж долоон хоног хүүрийн захад сөгдөж гашууданэлбэрлийг гүйцэтгэв. Сайн өдрийг сонгож ясыг гаргаад зуун өдрийн хүндцагаан өмсөж барсны сүүлд Ши Жинь бага цагаас өөрийн дураар өссөнбөгөөд захиран сургах хүн үгүй тул өдөр дараалан хөгжмийн ард лугаанийлэлдэж найр хийх ба хөгжмийг үүсгэх зэргээр өдрийн өнгөрүүлмүй.Нэгэн өдөр зургаан сарны улирал тэнгэрийн уур бөөнөм халуун тул ШиЖинь дотор бухимдаж яаран нэгэн сандал авч, гэрээс гараад өөрийнтариалангийн зах нэгэн модны сүүдэрт сэрүүцэн сууж байтал бургас модныдотроос нэгэн хүн гарч ирсэнд Ши Жинь харваас тэр нь гөрөөчин Ли Жи мөнтул түүнийг дуудаж ойр ирүүлээд асууруун: - чи юунд миний хүрээлэнгийндотор дураар нууж явмуй хэмээн асуусанд Ли Жи ёслон өгүүлрүүн: - би ямараймшиггүй Сян гүний хүрээлэнд зоргоор явмуй, эндэхийн тариалангийнбоол Чю И Лан хэмээгч хүн лүгээ энгийн сайхан нөхөр тул энэ өдөр энэхүүбургасны дотор зугаацан сууж бага архи ууя хэмээсэн билээ. Тиймийн тултүүнийг хүлээн байтал танд тохиолдов хэмээсэнд Ши Жинь өгүүлрүүн: - чихэдийнээс нааш манай энд хээрийн гөрөөсний мах авчирч худалддаггүйбилүү хэмээсэнд Ли Жи өгүүлрүүн: - өчүүхэн хүн нэгэнт гөрөөс цөм бустийш сарнин хоосон болжээ. Хоёрт би мөн энэ зүйлийн үйлдвэрийг хийхийг зогссон хэмээсэнд Ши Жинь өгүүлрүүн: - чи бүү худал өгүүл, манай өмнөхШао Хуа Шань ууланд гөрөөс элбэг байдаггүй билүү, чи нэгэн хэдэн зүйлгөрөөсний махыг элбэгхэн авчирч өг, би чамд шан их өгсүгэй. Би ноднинжилээс нааш гөрөөсний махыг огт идсэнгүй, Ли Жи өгүүлрүүн: - Шао ХуаШань ууланд гөрөөс хэдий элбэг хэмээн өчүүхэн хүн тэнд гөрөөлөхөөрочвоос гэдрэг буцаж гэртээ ирэхгүй болмуй, Ши Жинь үүнд яаран, энэ ямарүг вэ хэмээсэнд, Ли Жи өгүүлрүүн: - та мөн энэ нэгэн зэргийг олж сонсоогүйажгуу. Энэхүү уулны дээр нэгэн бүлгийн хүчирхэг ард эзлэн сууж гар доороозургаа долоон зуун цэрэг тэжээж, мөн зуу илүү агттай, эд нар уулны дорзам явагч хүнийг үргэлж дээрэмдэн заримдаа бас хүнийг барьж амьдаарууландаа барьж аваачмуй хэмээн хэлсэнд Ши Жинь цочиж асууруун: - эд нархаанаас ирсэн буй, нэрс нь хэн хэн, Ли Жи өгүүлрүүн: - эд чухам аль газрынхүн болохыг би мэдэхгүй, гагцхүү гурван тэргүүний нэрс нь нэгдүгээр жүньши мэргэн бодлогот Жү Ү, хоёрдугаар нь тяо жянь ху мөрнийг дүүлэгч барс Чэн Да, гуравдугаар нь бай хуа шэ Янь Чүнь хэмээмүй.Эд нарын харгис догшныг хэлж барахгүй, эдүгээ Хуа Инь Сянь-ийтүшмэлээс их зээлд тунхаг тархааж хэн барьсан хүнд гурван мянган хэлхээзоос шагнамуй хэмээн зарласан боловч хэн аймшиггүй тэднийг барихаарочмуй хэмээсэнд Ши Жинь эдгээр үгийг сонсоод өөрийн гэртээ ирэв. Ли жимөн салж одов. Ши Жинь тэрхүү гацааны хэдэн зуун айлын тэргүүн баян басөөрөө цэргийн эрдэм боловсорсон тул даруй зарц хүн нараас хэдийг явуулж,гацааны доторх хэдэн томоотой хүнийг дуудуулж, Ли жигээс сонссон үгсийгхэлсэнд тэд ёслон өгүүлрүүн: - бид нар бичиг эрдэмгүй тэнэг бүдүүн ард.Хэрэв тэр дээрэмчин нар халдахаар ирвээс амь зайлахыг бодохоос бус огтхариуцах чадалгүй, эрхэм дарга чадал эрдэм төгссөн тул ямар арга үүсгэвээсбид нар цөм дагамуй хэмээн хэлэхэд Ши Жинь өгүүлрүүн: - энэ өдрөөс хойшгэр бүр нэгэн тогшуур мод бэлдэж бас хэрэмний гадна зул барьж, манааныхүн суулгая. Хэрвээ хулгай нарыг довтлохоор ирвээс тогшуурыг дэлдэж,бүгд олон айл хэний гэрт хэрэг гарваас тэдний гэрт туслан очиж, хулгайгбарьж, яаманд хүргэж, амар тайван болгоё хэмээсэнд тэдгээр хүн нар цөмШи Жинь-гийн үгийг дагаж мөн энэ ёсоор болов. Ши Жинь мөн өөрийнгэрт бүхий цэргийн хувцас зэр зэвсгээс гаргаж, айл бүрт тархааж өгөв.Үүнийг үл өгүүлэх нь. Шяо Хуа Шань ууланд суусан гурван хулгай энгийнучир сул жууж үг хэлэлцэхэд, Жү Ү өгүүлрүүн: - та хоёр сонсов уу, эдүгээХуа Инь Сянь-ий түшмэлээс маныг олж барьсан хүнд гурван мянган хэлхээзоос шагнамуй хэмээн тунхаг тархааж гэнэм хэмээсэнд нөгөө хоёр нь эдгээручрыг бид нар мөн олж сонссон хэмээв.
Жү Ү нь төрсөн нутаг Дин Юань-ий хүн арга бодлого цэргийн эрдэм магад арван хувь буй. Чэн Да нь Е Чэнгазрын хүн үүний жад хэрэглэх нь маш хэцүү, Ян Чүнь нь Же Лян Сянь-ийхүн хоёр ирт их илд хэрэглэх нь нэрд гарсан ажээ.Энэ гурван хүн харилцан зөвлөлдрүүн: - хотоос цэрэг мордож ирвээснэгэн зэрэг ихэд байлдах тул эртнээс мөнгө зоос тариа будаа баахан бэлтгэж авбаас зохимуй. Чэн Да өгүүлрүүн: - бид энэ уулыг эзлэн сууснаас хойш ойртойронд нэр алдаршсан, энэ хэр уулын доод замаар дайран өнгөрөх хүн машховор болжээ хэмээсэнд Жү Ү өгүүлрүүн: - зам явагчдыг хүлээвээс хэрэгудахад хүрмүй, сонсвоос холгүй Ши Жя Цүнь хэмээх нэгэн гацаанд хэдэнзуун айл буй, тэнд ойрхи хэдэн жилд дараагаар тариан ихэд хураан авч басхэдэн баялаг айл буй гэнэм, бид зүгээр энэ удаа тэнд цэрэглэн очиж бааханюм олж ирвээс ямар. Ян Чүнь өгүүлрүүн: - тэр явж болох хэрэг бус, тэнд Шитай гүний хөвгүүн Ши Жинь гэгч насан идэр цэргийн эрдэм маш боловсон,хэдэн зуун боловч хялбараар дийлэх бэрх хэмээх хэлэлцэхийг олонтаасонсов хэмээхэд, Чэн Да тачаадан өгүүлрүүн: - та нар ганц Ши Жинь-ээсширвээдэрх болбол хотын цэрэг ирвээс урьдаар үхэх буюу. Өөрийн сүрийгсөнөөж, бусдыг өргөмжлөх ямар их уулихай буй, та нар айваас байтугай,би ганцаар очмуй хэмээн харъяат лоу луо цэрэг нарт тушаан морь зэвсэгбэлтгүүлэн нэгэн зуун тавин зэр зэвсэг авч бие хуяглан, морин унаж, урджадыг барьж, сүр мандуулан хэнгэрэг харанга дэлдэж, уулаас нисэх мэтбууж ирэв. Үүнийг Жинь-д мэдүүлсэнд Ши Жинь урьдын зөвлөсөн ёсоорхэдэн удаа тогшуур цохьсонд олон айл бүхэн мэдэж, агшин зуур зэр зэвсэгморь бэлтгэж, Ши Жинь-гийн гэрт цугларан ирэв. Уулын цэрэг нэн ойрболмогц Ши Жинь яаран хуяг дуулгаа өмсөж дөрвөн зуун хүнийг дагууланморин унаж гурван үзүүр хоёр ирт дам илд барьж, Ши Жя Цүнь хотынхаалгаар гарч иртэл хулгайн цэрэг нэгний газар явсангүй тулгаран учрав.Ши Жинь уулын хулгай Чэн да-г үзвээс тэргүүндээ галын өнгөт дуулга,биендээ навчит хуяг, хөлдөө бүргэдийн хоншоорт төмөр гутал, бие ньдолоон найман тохой өндөр, нүүрийн өнгө харавтар их цагаан морин унаж,гартаа гурван алд гурван тохой урт дэгээтэй жад барьж нүд бүлтийлгэн сүртэй эсэргүүцэн зогсжээ.
Үүнд Ши Жинь их дуунаар зандран өгүүлрүүн: - дэлхий дахинд оршихоронгүй, айл амьтныг түйвүүлэн дээрэмдэн явагч үхэхэд бэлчсэн нохой мэтхаргис хулгай энэ өдөр миний гарт амиа хүргэж ирэв үү, зүй нь мориноосбууж эртхэн биеэ хүлүүлтүгэй. Бага удваас нүдний өмнө чөтгөр болмуйхэмээн хараасанд, Чэн да ихэд хилэнлэн Ши Жинь-ийг үзвээс төрсөн биебайдал үзэсгэлэн, сүртэй сайхан баатрыг өгүүлэх газар үгүй, морь зэвсэгцөм чийрэг хүчтэй, үүнд хулгай Чэн да өгүүлрүүн: - манай уулын хормойдхоргодон суух өчүүхэн хүн чи даруй хойш буцаж буй бүхий тариалан, мөнгө,өвч бордоо, гэр хөрөнгөө бүрнээ ачиж авчирваас барав. Бага удсаны дараадовтлон орж, хөгшин залууг ялгахгүй хохируулан, аливааг талж аваадчамайг амьд барьж, ууланд аваачаад зарц болгомуй хэмээсэнд, Ши жиньуур гал мэт бадарч хараал хашхирч илдээ далайн оров. Чэн да мөн тосон авчбайлдахад хоёр талын цэргүүд харанга дэлдэж, газар доргитол хашхирансүр нэмэгдүүлмүй. Ши Жинь дотроо сэтгэрүүн: - үүн лүгээ нуршин байлдажюухийм хэмээн санаж гэнэт морио гуядаж Чэн дагийн биений ойр шадарданорж, илдээр Чэн дагийн жадыг салж зайлуулан, гар сунгаж, Чэн Дагийн бэлхүүснээс татан авчирч, өвс мэт газар хаяж орхисонд гацааны олон яаранурагш ирж, барин хүлсэнд Ши Жинь илд далайн уулын цэргийн доторхашхиран дайран ороход өчүүхэн хулгайн цэргүүд яахин хүлээн чадмуй, амьтэвчин уулын зүг нэгэн зүгээр зугтан одсонд Ши Жинь нэхэмжилсэнгүй. Чэнда-г хүнээр дамнуулан гацааны дотор орж ирээд, хуяг дуулга тайлж тавиад,Чэн да-г хуруугаар зааж хараан өгүүлрүүн: - хулгана мэт өчүүхэн хулгайэнэ өдөр үхлээ эрж миний гацааг халдан ирсэн чинь Тайсуй тэнгэрийнтэргүүн дээрээс шороо хөдөлгөсөн мэт болжээ. Үүнийг аваачиж их гэрийнбаганын ёроолд хүлэгтүн хэмээн тушаан хүлүүлж өгүүлрүүн: - би аажмаарцэрэглэн очиж нөгөө хоёр нохой хулгайг барьж эдний гурвуулыг хотыняамнаа хүргэж, их шан хүртэж бас олны зовлонг арилгая хэмээн бас дээгүүрхаръяат гацааны олон тэргүүдийг уриулж ирүүлэн дийлсэн ёсоор баярынхурим идэхэд олноор Ши Жинь-гийн эрдэм чадлыг гайхан магтан бүгдээрШи Жинь ёслон мөргөв.
Саях уулны цэргүүд Ши Жинь-ий гараас арайхэмээн зугатан уулнаа гарч, энэ мэдээг тодорхойлон хэлсэнд Жү Ү, Ян Чүньхоёр сонсож ихэд айн өгүүлрүүн: - тэр маны хориглохыг сонсохгүй өөрийндураар явж эрж олсон зовлон тул, бусад хүнд гомдох учиргүй. Гагцхүү тэрнэгэнт баригдсан тул, бид яахин сэтгэл амар сууж болмуй. Эртний гурванулсын Лю, Гуан, Жан гурван богдын журмыг дагаж, нэгэнт ах дүү болсон тулэрхбиш үхэв амьдрав нэгэн хамт аж төрөх нь зүй хэмээн Ян Чүнь өгүүлрүүн:- одоо ах дүү бид хоёул бүхий цэргийг авч Ши Жя Цүнд хүрч, Ши Жинь лүгээүхэн байлдаж, Чэн да-г авчирваас ямар буй хэмээсэнд, Жү Ү өгүүлрүүн:-цэрэглэн очвоос мөн урьдын адил баригдаж шившиг болоход хүрмүй.Над нэгэн арга буй хэмээн Ян Чүнь-гийн чихэнд шивнэн хэлсэнд Ян Чүньэнэ үнэхээр мэргэн бодлого мөн хэмээн хоёул хамт уулнаас бууж, Ши ЖяЦүнь-гийн зүг ирэв. Үүнд Ши Жинь-гийн харуулын хүн орж мэдүүлрүүн:- уулын тэргүүн хоёр хулгай гартаа зэвсэггүй явганаар явж, гацааны захадхүрч ирэх шахав хэмээсэнд Ши Жинь баярлан өгүүлрүүн: - тэд амиа хүргэжирсэн нь үнэн сайн, би очиж барьж ирээд хамт яаманд хүргэсүгэй хэмээнмөн даруй мэдээний тогшуурыг дэлдэж олныг цуглуулан урьдын ёсоор биехуяглан, зэвсэг барьж, цэрэг дагуулан мордож гараад хулгай ирэх замыгтосч хүрээд үзвээс, хоёр хулгай замын хажууд гар зөрүүлэн хавсарч толгойгудайн сөгдөж мөргөн өгүүлрүүн: - Ши да гуань рэнь өчүүхэн биднийг одоодаруй хүлж аваачигтун хэмээн гуйхад Ши Жинь өгүүлрүүн: - уулын нэрийгбузарлан, улсын цаазын үхэшээс мултрахгүй болсон нохой адил харгисхулгай нар олон иргэнийг зовоож бас аймшиггүйгээр над лугаа мөчөөрхөнхалдаж ирсэн алалтай ардад гуйх цаг болов уу. Эднийг барьж авагтунхэмээсэнд хоёр этгээдийн ард урагш давшиж ирэхэд Жү Ү, Ян Чүнь хоёрер хариуцах байдалгүй, тэдний зоригоор хүлүүлж, Ши Жинь цэргээ хураажхойш харьж ирээд мориноос бууж, хуяг дуулгыг тайлж, сул дээл өмсөж,тэр хоёрыг өмнөө авчирсанд Ши Жинь-г үг хэлэхийн урьд хоёр хулгайнтэргүүн зэргээр мөргөн өгүүлрүүн: - дээд хүн бидний учрыг сонсогтун, бид нар ер нь Ши Жя Цүнь-ий газрыг халдая гэсэн санаагүй. Гагцхүү биднийтэнэг нөхөр Чэн Да манд хэлэлгүй өөрийн зоригоор мунхагдан явж, энэмэт зовлон болсон тул одоо маныг алах ба яаманд хүргэж тушаах нь мөн дагуань рэнь-ий дураар болтугай. Манд өчүүхэн ч гомдох сэтгэл үгүй, бид наругаас албанаас буруулан гарч, энд ирсэн амь тэжээх аргагүй тул ийм хэрэгүүсгэсэн билээ. Нэгэнт ийм болсны тул алахыг хүлээхээс бус бодох зүйлүгүй хэмээн уйлан гуйхад, Ши Жинь бас дотроо бодруун: - эд хэдийн хулгайболовч миний аймшигтайг мэдсэн тулд дахин манай энд хэрхэвч халдажирэх учиргүй. Одоо энэ мэт бурууг мэдэж хүлээсээр байтал шууд яамандхүргэвээс олон хүн намайг өршөөлгүй хэмээмүй. Энэ удаа тавьж эдний юунхэлэхийг сонсъё хэмээн санаж, доорх хүн нарт өгүүлрүүн: - та нар очиж Чэнда-г авчир хэмээсэнд, Чэн да ирээд үзвээс хоёр нөхөд ч мөн баригдаж ирээдШи Жинь-ий өмнө сөгдөж буй, үүнд аргагүй болж мөн сөгдөв.Ши Жинь өгүүлрүүн: - би энэ удаа танай гурван хүнийг яаманд хүргэвээсзохих билээ. Гагцхүү өр өвдөж, та нарыг сул тавья хэмээгээд биеэр босожтэдний хүлээсийг тайлсанд, Жү Ү бас босохгүй сөгдөн мөргөж өгүүлрүүн: -бид муугаар явж эрэн олсон зовлон зүй нь яамнаа хүргэж, эрхэм нэр зэрэголбоос зохимуй. Маныг тавьж илгээвээс да гуань рэнь-д харин уршиг болмуйхэмээгээд огт босохгүй байхад Ши Жинь-д тэдэнд өгүүлрүүн: - та нарыг бинэгэнт тавьсан тул хэлсэн үгийг няцах ёсон үгүй. Хожим энэ хэргийг дээдяамнаас мэдвээс тэр тухай та нарыг барьж хүргүүлэхэд хожимдох газар үгүйхэмээсэнд Жү Ү, Чэн да, Ян Чүнь гурвуул босож, эс алсан хишигт мөргөжбарсанд Ши Жинь мөн архи зууш бэлтгэж, тэдний хамт будаа идэж, гурванхулгайн тэргүүн өгүүлрүүн: - бид үхэж барсан хүнийг эрхэм гуань рэньөршөөлт сэтгэлээр амин үлдээж, өдий их хишиг хүртээсэн тул энэ зузааначийг бид нар үхэвч мартахгүйн гадна да гуань рэнь-ийг түшиж аж төрсүгэйхэмээн мөргөж орой болтол найрлаад Жү Ү нар уулдаа буцахад, Ши Жиньгацааны хаалга гартал үдэж явуулаад, буцаж гэртээ оров. Жү Ү нар ууландаахүрээд Чэн да-г нөгөө хоёр нь зэмлэн өгүүлрүүн: - чи маны хориглохыгсонсохгүй дураар явж амьд баригдан нэр эвдэрч, бид хоёр бас явганаар явжарга үүсгэн ийн тийн хэмээн эс өгүүлсэн болбоос цөм баригдаж үхэхээс өөрзам үгүй. Үүнээс хойш хэрхэв хэмээн Ши Жя Цүнь-ий газраа халдахыг байя.Ши Жинь мөн сайн хүн журмыг бодож ийнхүү хялбараар тавьж илгээсэнтул зүйн ач хариулан бэлэг хүргэвээс зохимуй хэмээхэд, Чэн Да энэ тухаймөн ичингүйрч хэлэх үггүй дуугүй суув.
Ян Чүнь өгүүлрүүн маргааш хүргэхбэлгийг бэлтгэж мөн үдшийн цагт итгэмжтэй лоу луо нараас хоёрыгтомилон захиа бичиг авахуулж илгээсүгэй хэмээн хэлэлцэж, маргааш ньнарийн давтмал шижир алт гучин ланг цаасанд боож, Жү Ү нарын гурванхүн нэрсээ бичиж эс алсан ач хариулах бэлэг болгоон лоу луод өгч ШиЖинь-гийн гэрт хүргүүлэв.Зарсан хоёр цэргийн хүн уулнаас бууж явсаар үдэш болсон цагт сая ШиЖинь-гийн үүдэнд хүрч учрыг хэлсэнд үүдэч хүн дотогш орж мэдүүлэхэд, Ши Жинь яаран дээлээ өмсөж зочдын гэрт орж ирээд тэр хоёр цэргийгоруулсанд тэд Ши Жинь-д ёсолж бэлэг захиаг барьсанд Ши Жинь захиагүзэж таны гурван дарга над юунд өчнөөн хүнд бэлэг хүргэж илгээмүй.Лоу луо өгүүлрүүн: - өчүүхэн манай тэргүүн гурван дарга да гуань рэнь-ийэс алсан хишигт өчүүхэн хүн нарыг зарж хоосон бусын төдий бага бэлэгөргөсөн билээ хэмээсэнд, Ши жинь аргагүй тул хураан авч хоёр хүнд хэдэнлан мөнгө шагнаж, будаа архи өгч гэртээ нэгэн шөнө хонуулж, тэр хоёр хүнэрт үүр цайхын урьд уулны зүг буцав.Түүнээс хойш нэгэн сар болсны хойно гурван хулгайн тэргүүн бас нэгэнтаарцаг сайн сувдыг мөн лоу луо нараар мөн Ши Жинь-д бэлэг хүргүүлэв.Ши Жинь мөн түүнийг мөн хүлээн авч урьд ёсоор баярлан хүлээн авсан захиабичиж, хүргэж ирсэн хүнийг ихэд шагнаж хойш буцаав. Дараа нь хагас сарөнгөрсний хойно Ши Жинь мөн тэрхүү Жү Ү, Чэн да, Ян Чүнь нарын гурванхүнд тус тус алттай торго сайн үнэтэй хувцас дээлийн зэрэг сонин хачин юмүнэлэн авч сайн архи, хонины зэрэг юм худалдан авч, мөн захиа бичиж,хэдэн зарц авахуулан хариу бэлэг болгон Шао Хуа Шань уулнаа илгээв.Зарсан гацааны ард Ши Жинь-ийн бэлгийг авч ууланд хүрч ирээд олон лоулуо цэрэгт учрыг хэлсэнд тэд мөн удирдан дай ван нарын дэргэд оруулж,захиа барихад Жү Ү хүлээн авч гурван хулгай хамт суун захиа үзэж, ШиЖинь-ийг журамт хүн хэмээн сайшаан баярлалдаж, хүргэж ирсэн бэлгийгбүрнээ хүлээн авч даруй архи зууш бэлдүүлж, гацааны хүн нарыг хөндлөнцадтал ууж идүүлэн, ихэд шагнаж, хишигт баярласан хэмээх зэргийн үгбичиж хариу захиа өгч хойш буцаав. Үүнээс хойш хоёр этгээд харилцанчиний миний хэмээх газар үгүй маш эв найрамдалтай нааш цааш ирж очижявалцах болов. Дараа нь найман сарын арван тавны өдөр ойртсонд Шижинь өөрийн гэрийн дарга Ван Си захиа бичиж, Шао Хуа Шань уулнаа заржилгээв. Зарц Ван Си захиаг авч уулнаа хүрч захиа бичгийг гурван хулгайнтэргүүнд өгөв. Нээж үзвээс бичгийн үг нь доод дүү Ши Жинь ядуу гэрээсёслон захиа бичгээр тусгайлан гурван баатар ах нарын амрыг эрж илгээв.Гуйх нь энэ арван тавны өдөр доод миний гэрт гийгүүлэн ирж, бид ах дүүбага зугаацан сууж, саран тэнгэрийг тахиж гацааны тэргүүд лүгээ найрлахыгхүсмүй хэмээсэн үг ажгуу. Үүнд Жү ү, Чэн Да, Ян Чүнь нар ихэд баярлан ВанСи-д архи хоол өгч, таван лан мөнгө шагнаж, хариу захиа өгч илгээв. Ван Сиэнэ ууланд ирсэн ганц удаа бус тул урагш хойш явсаар уул Лоу луо нар лугаасайн танилцсан ажгуу. Тэдний дотор Ван Си-г сайн таних нэгэн архич лоулуо Ван Си-д өгүүлрүүн: - бид хоёр эс уулзсаар нэлээд удав. Хамт доош бууж,архины пүүст орж бага архи уугаад харихад мөн үл оройтмуй хэмээсэнд ВанСи мөн архинд дуртай тул даруй зөвшөөрөн, хоёул уулны дор ирж, нэгэнөчүүхэн архины пүүсэнд орж дараагаар арван илүү аяга архи хуваан ууж,хэн хэн нь улаан зээрд болж тэндээс гарч тус тус замаар явав.Ван Си энэ өдөр хоёр удаа архи уусан тул дотор огшиж, харааханнамрын улирал тул нэгэн хэсэг шугуйн дотор орж модны ёроолд амарч суун байтал гэнэт нойрмоглож даруй хажуулан унтав. Энэ удаа чухам хэрэгүүсгэх зүй ажээ. Урьд нэгэн өдөр Ши Жинь-ийг ганцаар модны сүүдэртсууж байх цагт нэгэн лижи хэмээх гөрөөчин хүн Ши Жинь-гийн хүрээлэндганцаар явж байсныг Ши Жинь үзээд өмнөө авчирч, юунд манай хашаандганцаар нуун явмуй гэх зэрэг нэлээд үг асуусан тэр хүн энэ өдөр, мөн шугуйбургасанд тэнэн явж, туулай мануулын зэрэг бага гөрөөс эрж яван үзвээсмодны ёроолд нэгэн хүн унтаж баймуй. Дэргэд нь очиж үзвээс тэр нь ШиЖинь-гийн гэрийн хүн Ван Си мөн ажгуу. Ли Жи үүнийг урьд сайн танихтул даруй дуудаж үзвээс тэр огт сэрэх бус, үүнд гөрөөчин Ли Жи гараархэрхэн татлан дуудавч огт үл сэрмүй, Ли Жи бодруун энэ угаас миний ижилархинд дуртай хүн, лав энэхүү өмнөх архины пүүсэнд орж архи ууж согтоодэнд унтсан буй за хэмээгээд явах гэтэл Ван Си-гийн гарын тохойд нэгэн шарбоодол ээлдэрч буй, тэрхүү боодлыг авч нээж үзвээс тэр дотор цагаан мөнгөтаван лан буй. Ли Жи мөнгийг үзээд даруй санаа хувилж дотроо сэтгэрүүн:- энэ болбоос над лугаа адил бус баян хүний зарц, үүнд таван лан олдох ньхялбар, над таван лан олдох нь өдрийн од мэт ховор хэрэг, энэ нэгэнт согтсонтул энэ мөнгийг аваад явъя, хэрэв энэ сэрэвч намайг хэмээн огт санахгүйхэмээн бодоод мөнгийг өвөрлөж явах гэтэл, бас нэг битүүмжтэй захиа буй.Ли Жи тэр захиаг авч үзвээс Шао Хуа Шань уул хэмээх ба Жү Ү, Ши Жиньнарын нэрс байх боловч Ли Жи ганц хоёрын төдий үсэг таних хүн. Түүнийдотор найман сарын арван таван хэмээх бас архи уух хэмээсэн зэрэг үгнээснэгэн хагас тааварлан мэдэж дотроо санаруун, Жү Ү, Чэн Да, Ян Чүнь нарыголж барьсан хүнд гурван мянган хэлхээ зоос шагнамуй хэмээсэн билээ.Би санаа байвч яахин чадмуй, сонсвоос Ши Жинь тэднийг урьд нэгэн удаабарьсан боловч бас тавьсан гэдэг. Одоо тэдний гэрийн хүний биенд иймүгтэй захиа байхыг үзвээс Ши Жинь лав энэ хулгай нар лугаа сүлбээлдэннэгэн нам болон явдаг ажгуу.
Нэгэн мэргэн сяньшэн намайг энэ жил их олзолж хийморьтой явмуй хэмээсэн бүлгээ. Үүнээс илүү сайн хэрэг над яахинтохиолдох ажээ. Урьд Ши Жинь намайг зүгээр өөрийн хүрээлэндээ явавхэмээн уурлах янзтай дэргэдээ дуудан аваачиж байн байн олон үг асууж,намайг юм хулгайлахаар явах мэт сэжиглэсэн байдал байсан. Би одоо тэрхүний энэ зэргийн явдлууд Гуо Жинь Сянь яамнаа очиж, энэхүү захиагаарбат гэрч болгон мэдүүлж, их шагналыг олж хүртэхгүй аль цагийг хүлээмүйхэмээн бодоод, баясгалантайяа шугуй бургасны дотроос гарч хойш харалгүй,Гуо Жинь Сянь яамны зүг хэрэг дэгдээхээр одов.Өгүүлэх нь, Ши Жинь-ий гэрийн хүн Ван Си архи ууж согтоод модныёроолд нойрмоглон сууж хажуулан унтсан нь гэнэт сэргэж өндийж харваасшөнө болж сар гарчээ. Үүнд яаран босч дотроо сэтгэрүүн: - би архиныпүүсэнд архи ууж нааш ирэхэд миний тохойд ээлдэрсэн боодол мөн хэвээрбайсан хэмээгээд боодлоо эрвээс хаанаас баймуй. Үүнд сүнсгүй айв. Учирюун хэмээвээс таван лан мөнгө алдахад энгийн хэрэг, гагцхүү гурван хулгайтэргүүдийн өгсөн захианд найман сарын арван таванд Ши Жинь тэдний гэр урьсан зэргийн гэмтэй үг буй. Хэрвээ хүн олж авсан болбоос аюултай хэрэггарах болмуй. Эдгээр хулгай нар болбоос газар орны сайд олон яаман хэнолж бариваас хүнд гурван мянган хэлхээ зоос шагнамуй хэмээсэн нь бүгдээр мэдсээр байгаад харин энэ мэт далдуур нөхөрлөн явсан учир илэрч гарваасманай гэрийн их бага бүхэн гэтлэхүйеэ бэрх хэрэг болмуй хэмээн ганцаарудтал гасалж хэрхэн бодовч, нэгэнт өнгөрсөн хэрэг алдсан юмыг хаанаасэрж болмуй.
Мөнгийг олсон хүн захиаг үзээд хожим хэрэгт холбогдохоосайж далдалваас мөн барав. Харин шан хишиг олохыг хичээсэн хүн манайхаръяат Гуо Жинь Сянь яаманд аваачиж мэдүүлбээс хэрхэвч хэрэг болмуй.Эдүгээ би гаславч ямар тус олох буй. Зүгээр харьж Ши Жинь-д ийн тийнхэмээн хуурмаглан хэлбээс мөн хамаг хэрэг барагдах нь тэр хэмээн эрслэнсанаж шөнийн цагт гацаанд хүрч ирээд өглөө үүр цайсны хойно Ши жиньасууруун: - чи өчигдөр Шао Хуа Шань уулнаа очсон хэрэг ямар болсон, юундтөдий удтал хойш эс ирсэн буй хэмээсэнд Ван Си засварлан өгүүлрүүн: -өчүүхэн хүн би эзний захиаг аваачиж барьсанд гурван дай ван үзсээр машбаярлалдан арван таванд үдэш цагт ирэх хэмээн хэлж, над архи өгсөн,өчүүхэн хүн нэлээд ууж согтоод тэнд унтаж, нэг сэрвээс шөнө харанхуйболсон боловч ноёныг хүлээх болов уу хэмээн шөнө дундын хэрд буцажиртэл ноён нэгэнт нойрсчээ хэмээсэнд Ши Жинь өгүүлрүүн: - дэмий сулүг бүү чалч, гагцхүү дай ван нар ирэх гэнэ үү, үгүй юу хэмээсэнд Ван Сиөгүүлрүүн: -тэд гурвуул сааргүй ирцгээх хэмээсэн, Ши Жинь өгүүлрүүн:-тийм болбоос хариу бичиг аль хэмээхэд Ван Си хуурмаглан өгүүлрүүн: -гурван дай ван бичиг хийж өгөх хэмээсэнд бат магад очих болбоос захиаяахын хэмээгээд авсангүй. Зарц тэдний нэртэй захиа манай гэрт байгаадхожим хүн үзвээс талаар болой хэмээсэнд эдгээр үгийг Ши Жинь сонсожөнгөртөл баримталж, тэднийг лав ирэхийг мэдээд мөн Ван Сиг хотнооилгээж, зүйл бүрийн жимс олон янзын архи, гахай тахиа, нугас, нарийнсонин загас зэргийг худалдан авчруулахаар илгээв. Маргааш нь арвантавны өдөр болжээ. Гацааны айл бүр найман сарын тэргэл хэмээн цөмбаяр цэнгэлд хийхийг юун өгүүлмүй.
Шао Хуа Шань уулын Жү Ү, ЧэнДа, Ян Чүнь гурван дай ван цөөн хэдэн лоу луо дагуулж, морь унасангүйявганаар уулнаас бууж тэдний явах нь нэгэн өдөр хэдэн зууны газар явжсурсан сургуультай улс тул нисэх мэт явж үдшийн цагт Ши Жинь-ий цүньдхүрч ирсэн нь гацааны ард дотогш Ши Жинь-д мэдээ өгсөнд Ши Жиньихэд баярлан яаран угтаж гарваас тэд харин тосохыг хүлээсэнгүй, их үүдээршууд дотогш орж ирэхийг Ши Жинь даруй баярын царайгаар инээн уулзажхарилцан ёсолцгоож, дээд их гэрт урьж оруулан ихэд инээлцэн найртай ахдүүгийн ёсноор сууцгааж цай ууж, нарийн боов, чихэр тэргүүтнийг идэж,дараа шөнө болж саран дээр мандсанд Ши Жинь өгүүлрүүн: - дүү би энэөдөр тусгайлан эрхэм ах нарыг залсан нь ариун тунгалаг тэргэл сарныгүзэн, үнэн санааны үгийг хэлэлцэн, сайхан тавтай найрлан цэнгэе хэмээсэнбилээ. Одоо зүй нь хуримын ширээнд дээш сууж зохимуй хэмээсэнд гурван дай ван зэргээр босон ёсолж өгүүлрүүн: - эртний хувь зохиолоор журамтайханилсан ах дүү бид нар энэ өдөр тэнгэрийн орноо саран ордны тэнгэрсийнхуримын өдрийг тохиолдуулан тэргэл сарны гэгээн тунгалагийг үзэнцэнгэлдэн найрлан жаргах нь үнэхээр адбиш ерөөл мөн хэмээн гурван дайван өөрийн гэртээ суух мэт даруй гадаад дээл хувцсаа тайлж, их ширээндээр суув. Ши Жинь даруй сайн архийг их аягаар хийж, гурван хүнд нэгэндараагаар хэд хэдэн хундага барьсанд, гурван дай ван огт бэрхшээх учиргүйбайн байн ууж, бэлдсэн сайн зууш ногооноос найр тавин идэцгээж машхөгжилтэй байтал Ши Жинь гэнэт чагнан үзвээс их хэрэмний гадна газархөдлөх мэт чимээ гарсанд өгүүлрүүн: - ах нар сууж байгтун гадна ямарчимээ гарч буйг үзээд ирье хэмээн даруй гадагш гаран, өөд шат тавинтаьж харваас сарны саруулд Гуо Жинь Сянь-ий цэрэг Ши Жинь цүнь-ийгхэдэн давхар тойрон бүсэлж, жад илд зэвсэг нягт шугуй мэт болжээ. ҮүндШи Жинь яаран өмнөд их хаалганд ирээд харваас сянь-ий түшмэл биеэрморь унаж хэдэн зуун цэрэг авч олон дагасан ард цөмөөр гартаа галынгэрэлт модон шатаан барьж, Ши Жинь-гийн хаалгыг эвдэж баймуй.
Үүнд Ши Жинь ихэд сандран дотогш гүйн орж ирээд эдгээр учрыг гурван дайванд хэлсэнд тэд цөм айн цочиж яаран дээл хувцасаа өмсөж ядан байталолон цэрэг сянь-ий түшмэл цэрэг авч их хүрээлэнд орж ирэхэд гацааны хүннар хулгайн тэргүүн нар Ши Жинь-ий гэрт байхыг мэдэх тул хэн аюулгүйхаръяат сянь түшмэл албаны цэргийн замыг хөндөлмүй. Гуо Жинь Сянь-ийноён өндөр дуугаар өгүүлрүүн: - Шао Хуа Шань-ий хулгай нар одоо гарчирэгтүн, барьж аваад буцмуй. Бага удааширваас энэ гацааны хүн нар таныуршигаар зовлон амсах болмуй хэмээн хашхирахад, Ши Жинь байдал бусыгмэдээд жад барин гарч ирээд, дөрвөн зүгт харваас хааш гарах арга барагдажгурван хулгайн тэргүүн Жү Ү, Чэн Да, Ян Чүнь нар нэгэн харанхуй замыгэрэн дутаая хэмээн тус тус зэвсэг барин шурган оров. Ши Жинь урьдааргар хөдөлж, сянь-ий цэргийн нэгэн хэдийг жадлан унагаж, дахин гархөдлөхийг завдтал сянь-ий ноён хашхиран өгүүлрүүн: - Ши Жинь чи даруйурвасан хулгай нарын нам болж, тэнгэрийн ёсыг сөргөлөн мөчөөрхөх ньдээд өвгөдийн нэрийг гутааж, Ши Жя Цүнь хотын түмэн иргэний үндсийгарилгая хэмээмүү хэмээн өгүүлрүүн: - их цэрэгт зарлан өгүүлрүүн: - одоохүчлэн байлдагтун, амьд барихыг хэрэгсэхгүй. Алаад толгойг огтолж авбаасмөн адил хэмээсэнд олон цэрэг энэ үгийг сонсож, зэргээр хумран тойронавахад, Ши Жинь яахин дийлмүй. Цөм суусан гэртээ дутаан оров. Шао ХуаШань уулын гурван дай ван гэртээ агуулсан Ши Жинь нар ямар болохыгдараах бүлэгт үзмүй.Ши Жинь-ий нэрийг дэд дэвтэрт Ши Жин хэмээн бичигдсэн нь мөнШи Жинь болмуй.
Сэтгэгдэл ( 3 )
Ямар байгууллагын зөвшөөрлөөр нийтэлж буйгаа хэлэх хэрэгтэй. Орчин үед ийм төрлийн луйвар олширч байна. Хүний оюун ухааныг луйвардах явдал ердийн үзэгдэл болжээ. Оюун ухаанаа зарж байгаад бичсэн зүйлийг нэг нусгай жаал эшлэл хийлгүй өөрөө бичсэн мэт хуулаад ичихчгүй нэрээ тавих явдал энүүхэнд. Оюуны өмчийн хороон нь одоо ажиллаа хийж хууль дүрмээ баталж олон түмэн суртчилах хэрэгтэй ш дээ Өвөр Монгол МУ-ын зохиолчдын бүтээлийг 5-6 удаа хэвлэн мөнгө олсон байдаг. Ингээд луйвардуулаад дуугай суух болж байнауу. 21 зуунд ийм юм байж болохуу? Хүн төрлөхтөн чинь аль хэдийн оюуны луйвартай
ЭНЭ ЧИНЬ БАЛДАНЦЭРЭН ГҮНГИЙН ОРЧУУЛГА . УЛСЫН НОМЫН САНД ХАДГАЛАГДАЖ БАЙГАА ЗҮЙЛ. ҮРЖИНБАДАМ ГЭГЧ ИТГЭЭД ОРЧУУЛАГЧИЙН НЭР УСГҮЙ ДУРААР НИЙТЭЛЖ БАЙНА ВЭ. ШИНЭ ҮСГЭЭР БУУЛГАСАН ХҮН НЬ Ч ӨРӨӨ БИШ ШҮҮ.
ХЭНИЙ ОРЧУУЛГА ГЭДГИЙГ НЬ БИЧЭЭЧ. ЭС БӨГӨӨС ХУЛГАЙ ГЭЖ ҮЗНЭ