Японы эрх баригчид 2011 онд томоохон осол болсон “Фүкүшима” атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн радио идэвхт усыг далайд хаяхаар зэхэж байна гэж Киодо агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Албан ёсны шийдвэр энэ сарын сүүлээр гарах гэнэ.
Бүх Японы загас агнуурын хоршоодын холбоо энэхүү шийдвэрээс татгалзахыг Засгийн газраасаа шаардсан байна.
Үүнтэй зэрэгцэн, Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като Фүкүшима АЦС-ын усыг далайд хаях шийдвэр хараахан гараагүй байна гэж мэдэгдээд гэхдээ энэ асуудлыг байнга хойшлуулаад байж болохгүй гэж онцолсон байна. Японы Засгийн газар энэ сард багтаан тусгай хуралдаан явуулж, энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Тус станцын нутаг дэвсгэрт цэвэршүүлсэн радио идэвхт усыг байршуулах зай хомстож байгаа тул ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрчээ. “Фүкүшима-1” станцын цөмийн реакторуудыг тасралтгүй хөргөхийн тулд их хэмжээний ус ашиглаж байгаа юм. Ашигласан усыг цэвэршүүлж, дахин ашигласны дараа тусгай цистернд хадгалдаг аж. Шинжээчдийн үзэж буйгаар, 2021 оны зун гэхэд цистернүүд бүгд дүүрэх гэнэ. Одоогийн байдлаар, 1 044 цистернд 1.23 сая тонн бохирдсон ус хадгалагдаж байна.
Цэвэршүүлсэн усанд харьцангуй хоргүй тритий болон бусад радио идэвхт изотоп бага хэмжээгээр үлддэг байна. Ийм усыг далайд хаясан тохиолдолд далайн усны радио идэвхт түвшин 0.62 микрозиверт, агаарт 1.3 микрозиверт байна гэж шинжээчид тооцоолжээ. Хүн жилд энгийн замаар 2100 микрозиверт хэмжээний цацраг авдаг байна.
БНСУ АЦС байрлаж буй бүс нутгаас загас, далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглоод байгаа бөгөөд бохирдсон усыг далайд хаях нь байгаль орчинд аюултай алхам болно гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.
2011 оны гуравдугаар сард хүчтэй газар хөдлөлт болсны улмаас үүссэн асар хүчтэй цунами “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын цахилгаан хангамж, хөргөлтийн системийн цахилгааныг тасалсан. Үүний улмаас цөмийн реакторууд дахь цөмийн түлш хэт халж, хамгаалалтын бүрхүүлийг нэвтэлж, устөрөгч дэлбэрэхэд хүргэжээ. Ингэснээр радио идэвхт бодис ойр орчимд цацагдсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийд уранаар занималдаг Франц улсыг ийм аюул нүүрлэж байж иэд ойлгоно. Цөмийн хог хаягдлаа Монгол мэт ардчилал ч юм шиг социализм ч юм шиг социалист ардчилал гэмээр эдийн засаг ухамсрын доройтолд орж өрөнд баригдсан, коммунистуудыг сонгодог оронд хаяхаар улирдлагынх нь тархийг угааж шуналыг нь дарах замаар хэрэгжүүлдэг юм шиг байна лээ. Монголд нуугдаж үлдсэн коммунистууд МАН гэрээ хэлцэлд нь бараг гарын үсэг зурчихсан байхаа. Тэл МАН үгүй гэж байвал аль хэдийн муу зүйлээ хийчихсэн мэдэн будлиад зогсч байдаг.