Японы Фүкүшима муж сэргээгдэх эрчим хүчний төв болох зорилго тавьж, энэ хүрээнд 2040 он гэхэд цахилгаан эрчим хүчээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж байна. Өдгөө тус муж цахилгааны хэрэгцээнийхээ 40 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.
Японы Хөгжлийн банк, Мизухо банкны санхүүжилт бүхий 2.75 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийн хүрээнд 2024 он гэхэд 11 нарны цахилгаан станц, 10 салхин паркийг Фүкүшима атомын цахилгаан станцын ослын дараа эзгүйрсэн бүс болон уулархаг бүс нутагт барихаар төлөвлөжээ. Ингэснээр Фүкүшима атомын цахилгаан станцын үйлдвэрлэж байсан цахилгаан эрчим хүчний гуравны хоёртой тэнцэх хэмжээний буюу 600 Мвт эрчим хүчийг үйлдвэрлэх гэнэ.
2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас Фүкүшима Дайичи атомын цахилгаан станц дээр гарсан ослын дараа зогсоосон Японы нийт 54 цөмийн реакторуудаас өдгөө ес нь ажиллаж байгаа бөгөөд ослоос өмнө тус улсын эрчим хүчний хэрэгцээний гуравны нэг хувийг цөмийн эрчим хүчээр хангаж байжээ. Сэргээгдэх эрчим хүч цахилгаан эрчим хүчний нийт 17.4 хувийг хангадаг бөгөөд 2030 он гэхэд 22-24 хувьд хүргэхээр зорьж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )