Шон Коннеригийн эхнэртэйгээ байгаа сүүлчийн зураг олныг уяраав

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Жүжигчин Шон Коннери 90 насандаа таалал төгссөн билээ. Түүний 91 настай эхнэр Мишелин Рокбрюнтэйгээ авахуулсан сүүлчийн зураг цахимд тавигдаж, олныг уярааж байна. Тэд Багамын арлуудад хуримынхаа 45 жилийн ойг тэмдэглэхдээ энэхүү зургийг авахуулжээ.

Их Британийн жүжигчин, Францын зураач хоёр анхны харцаар нэгэндээ дурласан хос байв. Тэд таван жил үерхсэнийхээ дараа 1975 онд гэрлэж, Мишелин Шоны амьдралын гол утга учир нь болжээ. Тэд байнга хөтлөлцөж явдаг, залуугийнх шигээ болздог байв.

Эхнэр Мишелинийнх нь ярьснаар Шон сүүлийн жилүүдэд тэнэгрэх өвчнөөр шаналж байжээ. “Түүнд энэ нь амьдрал биш байсан. Өөр хүн шиг амьдрах нь маш хэцүү байсан” гэж Мишелин ярьсан байна. Үлгэр жишээ эр хүн болох Шонгүйгээр амьдрах нь түүнд хэцүү байгаа ч нөхрөө өөрийнхөө хүсэж байснаар зовохгүйгээр, нойрсож байхдаа энэ хорвоогоос явсанд нь тайвширч байгаа гэнэ.

Шон Коннери нь Жеймс Бондын дүрийг бүтээсэн анхны жүжигчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top