Хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн Э-д хариуцлага тооцно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 08

Авлигатай тэмцэх газар 2020 оны  аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 78 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 20 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Эдгээрээс 1 албан тушаалтны ХАСХОМ-ийг зөрчилтэй гэж үзсэн байна. Зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтан Э-д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т зааснаар хариуцлага тооцуулах үндэслэлтэй байна.

 

 13 дугаар зүйлийн 8.2-т хэрхэн заасныг тодотгоё.

 

Одоогоор ажиллагаанд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна гэж АТГ-аас  мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top