ГАДНЫН ХЭВЛЭЛД | Хөл хорио Хятадад Монголын нүүрсний хомсдол үүсгэж болзошгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Хонконгийн алдарт “South China Morning Post” сонин Монгол Улсад коронавирусээс шалтгаалж хөл хорио зарласан нь БНХАУ-д Mонголын нүүрсний хомсдол үүсгэж болзошгүй тухай нийтлэл гарчээ. Сэтгүүлч Су Лин-Танын бичсэн нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэе.


Далайд гарцгүй Монгол Улсад шинэ цар тахлын улмаас хөл хорио тогтоов. Чухам үүнээс шалтгаалж Хятад улс томоохон ханган нийлүүлэгч болох Монголоос нүүрс импортлоход амаргүй нөхцөл байдал үүсээд байна. Нэг ёсондоо монголоос нийлүүлдэг нүүрсний хомсдолд орно гэсэн үг юм. Гэсэн хэдий ч Хятадад “Б” төлөвлөгөө байж таараа. Энэ нь магадгүй Австралитай үүсгэсэн маргаанаа эцэслэж тус улсаас нүүрс импортлохгүй байх шийдвэрээсээ буцахад ч хүргэж мэднэ.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс дотооддоо коронавирус алдсанаа зарлаж улмаар ирэх арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Хэдийгээр эрх баричгдынх нь зүгээс нүүрсний экспортод нөлөөлөхгүй гэж байгаа ч хэрхэн нөлөөлөх нь ирэх сарын статистик үзүүлэлтээс тодорхой харагдана. Нүүрсний зах зээлийн хувьд БНХАУ бол Монголын томоохон худалдан авагч юм. Ний нуугүй хэлэхэд Хятад бол коксжих болон эрчим хүчний нүүрсний импортоос хараат биш. Хилийн чанадад нийлүүлэлт тасалдахад хүрвэл дотоодын хангамжид тэр бүр нөлөөлөөд байдаггүй. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бол Австралитай зөрөлдсөн байр сууриа нэгтгээд аман хоригоо цуцлахаас өөр аргагүй болно.

Бээжин Австралийн нүүрсэнд хориг тавьснаас хойш Хятадын хувьд коксжих нүүрсний гол тоглогч нь Монгол Улс болсон. Хятадын эрэлт их байгаагаас шалтгаалан зах зээл дээр Монголын нүүрсний үнэ өссөн. Хэдйгээр Оросын боомтууд түр хугацаагаар хаалттай байгаа ч Хятадтай хил залгаа боомтуудын үйл ажиллагааг хагаагаагүй байгаа нь сайн мэдээ.

Ам мурийж, санал зөрөлдөн, хориг тавихаас бүр өмнө Австрали улс болон Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч байлаа. Австралийн дотоодод ч, БНХАУ-ын үйлдвэрүүдэд ч байдал хурцдаж байгааг мэдэрсэн тул энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж таамаглаж байв. Энэ нь ч төсөөлснөөс хол зөрөлгүй аман байдлаар Австралиас нүүрс импортлохгүй болсон.

Хүхрийн агууламж  өндөр Монголын коксжих нүүрс Австралийн нүүрсийг амжилттай орлож байсан...

Өнгөрсөн мягмар гарагт БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос үүсээд буй нөхцөл байдлыг байгалийн хийгээр эрэлтийг хангана гэж мэдэгдсэн. Дотоодын нүүрсний нийлүүлэлт ч боломжийн хэмжээнд байгааг мэдэгдсэн нь энэ өвөл ямар ч байсан БНХАУ амнаасаа буцахгүй гэдгийг хангалттай харууллаа. БНХАУ алс хэтдээ агаарын бохирдлыг бууруулах үүднээс байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч рүү анхаарлаа төвлөрүүлнэ гэдгээ зарласан. Гэсэн ч байдал одоохондоо өөр байгаа. Тиймээс БНХАУ-ын дотоодод Монголын нүүрсний үнэ нэмэгдсэн.

“Эхний хагас жилд коронавирусний цар тахал ид дэгдэж байхад ч Монголын нүүрсний олборлолт нийлүүлэлтэд төдийлөн нөлөөлөөгүй. Тухайн үед Монголын экспортын хэмжээ бага байсан нь дэд бүтцийн саад бэрхшээлтэй холбоотой байсан юм” гэж Маккензи фирмийн түүхий эдийн зах зээлийн шинжээч Саймон Ву ярьсан юм.

Монголд хөл хорио тогтсон нь нүүрсний зах зээлд хэрхэн нөлөөлөх, нийлүүлэлт тасалдах эсэхийг хэлэхэд арай эрт байна. Австралитай харьцуулахад Монголын нүүрсний нийлүүлэлт багахан хувийг эзэлж буй ч БНХАУ-ын нүүрсний зах зээлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс хүхрийн агууламж  өндөр Монголын коксжих нүүрс Австралийн нүүрсийг амжилттай орлож байсан юм.

Хятад-Австралийн хооронд үүссэн маргаан богино хугацаандаа намжих шинжгүй байна. Энэ тохиолдолд Монгол Улсад хөл хорио үргэлжилсээр байвал БНХАУ-д коксжих нүүрсний нийлүүлэлт тасалдахад хүрнэ.  

Top