Өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт буюу Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон байна.
Энэ газар хөдлөлт ОХУ-ын газар нутагт хүчтэй мэдрэгджээ.
Буриадад 6, Эрхүүд 5 баллын хүчтэй хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн төвд 9 баллын хүчтэй доргио үүссэн байх ёстой гэж ОХУ-ын Газар зүйн албанаас үзэж байна.
Буриад, Эрхүүгээс гадна Тува, Хакас, Красноярск муж, Томск, Новосибирскт газар хөдлөлт мэдрэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Тувад зургаан аймагт онц байдал зарлаж, барилгын бүтэн байдлыг шалгаж эхэлжээ. Нийслэл Москвад ч 00:33 цагт чичирхийлэл мэдрэгдсэн байна.
ОХУ-ын ШУА-иас Хөвсгөлийн газар хөдлөлт нь 2020 оны есдүгээр сард Байгаль нуурын ойролцоо болсон газар хөдлөлтийн уршгаар үүссэн гэж үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Манайд гамшгийн хэмжээнд хүрэх хөдлөлт биш гэж дүгнэсэн биздээ
manai erdemted hereg algaa, hahaha, garaj chin hureltsdeggui yum bol ter hulgaich nartas heleech, manauuhai dembee guai arzaichaak suugaad bauhiin odoi, tetgevertee gar
manai erdemted hereg algaa, hahaha, garaj chin hureltsdeggui yum bol ter hulgaich nartas heleech, manauuhai dembee guai arzaichaak suugaad bauhiin odoi, tetgevertee gar