САЙН МЭДЭЭ: Орон сууцанд гарсан галаас 66 иргэнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8-н давхарт өнөөдөр гал гарчээ.

Тодруулбал тус байранд гал гарсан талаарх дуудлага 16:18 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд 43 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгааллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top