Шинжилгээ өгөөд гарсан иргэд орон нутагт тусгаарлагдах ШААРДЛАГАГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Нийслэл хотоос орон нутгийг зорин очиж буй иргэдийг хэрхэн хүлээж авах, тусгаарлах эсэх асуудлаар аймаг, орон нутгийнх нь онцгой комисс өөрсдийн шийдвэрийг гаргаж буй. Тэгвэл УОК-оос аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, УОК-ын шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгчээ.

Орон нутагт зорчиж байгаа иргэдээс санал, гомдол их ирж байгаа аж. Нийслэлээс гарах хөдөлгөөнийг энэ сарын 1-нээс нээсэн билээ. Гэвч аймаг, сум бүр нийслэлээс очиж буй иргэдэд харилцан адилгүй шаардлага тавьж байгаа гэнэ. Тухайн иргэн хотоос PCR шинжилгээ өгөөд гарсан ч орон нутагт очоод долоо хоног тусгаарлагдана гэх асуудлаар УОК-оос “72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээ өгсөн бол орон нутагт очоод заавал тусгаарлагдах шаардлагагүй. Харин тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэн Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна. Гэхдээ буцаж гарах бол шинжилгээний хүчинтэй хугацаандаа багтаж орж, гарах нь чөлөөтэй” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.98) 2021 оны 03 сарын 03

Увс, Завханд юу болоод байгаа юм бэ, наадахаа хөдөөгүүр тараачих ваа!!!!

0  |  0
zochin(192.82.69.50) 2021 оны 03 сарын 03

UOK ANKHAARALDAA AWAKHGUY BOL KHUDUU OCHISON ORKUUD CHINI TARAAGAAD EKHELLLEE

0  |  0
Top